x

Туркт суугаа Элчин сайд Р.Болдыг эргүүлэн татах шаардлага үүсээд байна!!!

Монгол Улсын Гадаад харилцааны яаманд БНТУ-аас 2020 оны гуравдугаар сарын 17-нд нэгэн ноцтой мэдэгдэл ирүүлсэн талаар мэдээллийн сайтуудад нийтлэгдэж эхэллээ. 

Мэдэгдэлд “БНТУ, Монгол Улсын хооронд иргэн, аж ахуйн болон эрүүгийн хэргийн талаар эрх зүйн туслалцаа харилцан үзүүлэх тухай гэрээ”-ний хүрээнд БНТУ-ын Бакыркөйн Прокурорын газраас Монгол Улсын нэр бүхий хоёр иргэнийг мансууруулах бодис худалдаалах, гэмт хэрэг үйлдэх үйлдэх зорилготой байгуулагдсан байгууллагад гишүүнээр элсэх гэмт хэрэгтэй холбогдуулан байцаалт авах хүсэлт ирсэн байна. 

Энэ бичиг тус яаманд ирээд 16 хонож байна. ГХЯ хуулийн аль байгууллагад хандсан бол? Монгол Улсаас БНТУ-д суугаа Элчин сайд Р.Болд энэ нөхцөлд удирдлага дороос нь удаа дараа гарч буй мансууруулах бодисын худалдаа, тээвэрлэлттэй холбоотой хэргүүдийн талаар ГХЯ, хууль хяналтын болон тагнуулын байгууллагад мэдэгдэж үүргээ бүрэн дүүрэн биелүүлж чадсан уу гэдэг асуудал заавал хөндөгдөнө. 

Эх сурвалжийн мэдээлснээр Герман улсаас Туркийн прокурорын газарт хандаж хүсэлт гаргасан байдаг. Харин Турк улс Монголд хүсэлт ирүүлж байна. Яагаад Герман улс Монгол Улсын иргэнд холбогдох асуудлыг хэлэлцэхдээ Монгол руу биш Туркт асуудлыг тавьсан юм бол? Мансууруулах бодисын худалдаа тээвэрлэлттэй тэмцэхээр томилогдсон цагдаагийн атташе юу хийж байгаа бол. Монгол Улсаас анх удаа Цагдаагийн атташе Б.Пагвааг ГХЯ-наас Германы ЭСЯ-нд томилогдож очоод удаагүй байхад тус улсын TAG24 вэб сайтад “Монголоос ирсэн атташе гэмт хэрэг илрүүлэх гэж явсан тусгай албаны ажилтныхаа асуудлаар Германы эрх баригчидтай холбоо тогтооход туслаач гэлээ” гэсэн ичгүүрт мэдээлэл гарсан. Уг мэдээллийг Чех улсын Прага дахь Германы ЭСЯ-нд Цагдаагийн атташегаар ажилладаг Уве.Г гэгч оффицер мэдээлсэн байдаг. Өөрөөр хэлбэл Монголын цагдаагийн атташе, Чехийн цагдаагийн атташед хамаг байдгаа яриад, тусламж гуйсан чинь өнөөх нь туслах биш Германы шүүхэд гэрчлэх гэж байгаагаа хэвлэлд мэдээлчихсэн байгаа юм. Энэ бүхэн хангалттай гутамшиг биш үү?

Өнөөдөр Гадаад харилцааны яам маш их ачаалалтай, дэлхийн цар тахлаас иргэдээ эх оронд нь авчрах түүхэн үүрэг гүйцэтгэж буйг нийтээрээ харж байна. Гэвч Монгол Улсын нэр хүндтэй холбоотой, хавтаст хэрэгт дурдсанаар бол гэмт хэргийн бүлэглэлд элсэхээр завдсан дипломат ажилтнуудаа анхаарахгүй байх аргагүй шүү, Д.Цогтбаатар сайд аа! Улс төрийн болон эдийн засгийн, бусад харилцааны ямар ч шалтгаанаар нэр хүнд унагах шалтгаан үүсч болно. Энэ их сорилтын өмнө цэвэр, хариуцлагатай, сонор соргог байх үүднээс удаа дараа хариуцлага алдсан, үүргээ цалгардуулсан Элчин сайд Р.Болдыг эргүүлэн татах цаг болсон юм биш үү?

Нэгэн цагт Тагнуулын байгууллагыг удирдаж байсан түүнийг эдүгээ Элчин сайдаар томилогдоод сонор соргог чанараа алдчихсан гэж бодохгүй байна. Өнөөдөр Унгар, Турк, Герман, Орос, Хятад гээд Монгол Улс хар тамхины тээвэрлэгч, дамжин өнгөрөгч бус хэрэглэгч орон болсныг холбогдох байгууллагууд мэдээлж сануулсаар байгаа билээ. 

Дээр дурдсан БНТУ-ын Бакыркөйн Прокурорын газраас ирсэн бичгийг ч,“БНТУ, Монгол Улсын хооронд иргэн, аж ахуйн болон эрүүгийн хэргийн талаар эрх зүйн туслалцаа харилцан үзүүлэх тухай гэрээ”-г ч Элчин сайд Р.Болд мэдээгүй байх учиргүй. Түүнчлэн одоогоос долоон сарын өмнө миний бие Монгол Улсаас Турк улсад суугаа Элчин сайд Р.Болд хар тамхи наймаалцсан хэрэгт хяналт тавих байтугай эл хэргийн дараа гэр бүлийнхнийг нь Туркийн газар нутгаас “хөөсөн” тухай нийтлэл бичсэн. Гол зорилго, тавьсан асуудал маань “Гэмт хэрэгт холбогдсон ч Монгол Улсын иргэд шүү дээ, ГХЯ-ныхаан! Элчин сайдын “санаачилгаар”, ГХЯ-ныханд “хөөгдсөн” тэр гэр бүл хар тамхины бүлэглэлийнхний гарт амиа алдсан бол Р.Болд хариуцах уу. Тагнуулын ерөнхий газрын дарга асан ийм эрсдлийг тооцож мэдэхгүй гэж үү? Харин өнөөдрийг хүртэл энэ талаар хэн ч хариу өгсөнгүй. Эцэст нь Германы тал Тусгаар тогтносон Монгол Улсын иргэнийг шалгахдаа Туркийн талаас зөвшөөрөл авдаг болжээ. Харин Германд суугаа атташе хэний талд ажиллах, Туркт суугаа Элчин сайд ямар үүрэг хариуцлага хүлээж байгааг олон нийтэд мэдээлэх, шаардлагатай бол эргүүлэн татах нь зүйтэй гэдгийг ГХЯ-нд нийтлэлээрээ дахин сануулъя!

У.Оргилмаа /baabar.mn/

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Ц.Баатархүү: Кибер аюулгүй байдлыг хангах техник технологийн ур чадвар, мэргэжлийн хүмүүсийн чадавх дутагдалтай байна 7 цаг 42 мин О.Алтангэрэл: Гологдолтой бүтээгдэхүүнийг хаяхаар ачуулсан байж болзошгүй 8 цаг 4 мин 1924 оны Үндсэн хууль 9 цаг 45 мин Улс төр, бизнесийнхний шахалтыг дааж чадвал Тавантолгойн хоёр цооногийг Хятадаар ухуулсан нь зөв 9 цаг 56 мин Энгийнийг ухаалгаар 10 цаг 2 мин “Анхдугаар Үндсэн хуулийн мөн чанар, агуулга, ач холбогдол” сэдвээр орон даяар хичээл зааж байна 11 цаг 31 мин Олон улсын эрүүгийн шүүх Б.Нетаньяхуг баривчлах зөвшөөрөл өгчээ 12 цаг 43 мин “Болор цом” наадмын сүүлчийн шатанд шалгарсан 21 найрагчийн нэр тодорчээ 12 цаг 57 мин Армийн бөхчүүд ДАШТ-ээс найман медаль хүртэв 13 цаг 4 мин Говь-Алтайчууд сар бүрийн эхний өдөр үндэсний хувцсаа өмсөнө 14 цаг 10 мин Оливер Корфф: Үндсэн хууль нь баримтлах ёстой хуулиас илүү гүн утгыг агуулдаг 14 цаг 31 мин ӨМНӨГОВЬ: Хүйтний эрч эрс чангарна Өчигдөр 18 цаг 19 мин ГОВЬ-АЛТАЙ: Цасаар шуурч үзэгдэх орчин хязгаарлагдахыг анхаарууллаа Өчигдөр 13 цаг 04 мин ЭТТ биржээр 512 мянган тонн эрчим хүчний нүүрс арилжаалав Өчигдөр 12 цаг 47 мин С.Жавхлан: Кибер халдлагын тавхан хувь нь технологийн асуудалтай холбоотой Өчигдөр 12 цаг 05 мин Нийгмийн гамшиг ТҮГЖРЭЛ гуайг ялах аргачлал Өчигдөр 11 цаг 55 мин Номын хураангуй: The Power of the Other Уржигдар 21 цаг 30 мин Үндсэн хуулийн үзэл санааг түгээн дэлгэрүүлэх сургагч багшийн хөтөлбөрт 105 хүн хамрагдаж байна Уржигдар 12 цаг 57 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх энхийг сахиулагчдад одон, медаль гардуулав 2024-11-22 ANDROID-ын оны шилдэг тоглоом, хавсралтуудыг нэрлэжээ 2024-11-22
iИх уншсан
Улстөрчийн нас үнэн, худал байснаар нь хэмжигддэг шүү, Ерөнх... П.Цагаан: XXI зууны ардчилсан улсад хуурамч баримтаар иргэнэ... Л.Гантөмөр: Францтай хийж байгаа хэлэлцээрээ хадгалаад дуусг... 1968 оны Чехословакийн хавар Монголчууд бүтээхээсээ илүү нураахдаа шаламгай Амьдралд тэмүүлсэн 25 бяцхан  зүрх Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ ямар харьцаат... Б.Лхагважав: Монгол Улс Зүүн Хойд Азийн хөгжлийн гол бөглөөс... Нийгмийн гамшиг ТҮГЖРЭЛ гуайг ялах аргачлал С.Жавхлан: Кибер халдлагын тавхан хувь нь технологийн асууда... Түгжрэлийг хэрхэн шийдэх байв?! Улс төр, бизнесийнхний шахалтыг дааж чадвал Тавантолгойн хоё... Энгийнийг ухаалгаар 1924 оны Үндсэн хууль “Гэртээ ганцаараа” киноны Кевиний ээж 30 жилийн дараа Дэлхийд ганцхан Монгол деревин Л.Оюун-Эрдэнэ: Тавантолгойн 49 хувь “Чинхуа энержи”-д шилжсэ... Жирэмсэн хятад эмэгтэй есөн ихэр хүүхэд тээснээ мэдэв Орос цөмийн зэвсэг хэрэглэх нөхцлөө нэрлэжээ Тусгай субьектийг гэмт хэргийг Тахарын алба шалгана гэв
Top