x

Коронавирус: Цар тахал нуугдмал байсан төрөл бүрийн идеологийн тахлыг дэгдээлээ

Славо Жижек: Коронавирусийн капитализмд өгч буй “Биллийг хөнөө”-рхүү цохилт болон коммунизмыг шинээр төсөөлөхүй

Коронавирусийн тахлын тархац нь нөгөө талаас нуугдмал байсан төрөл бүрийн идеологийн тахлыг дэгдээлээ; хуурамч мэдээ, параноид хуйвалдааны онолууд, арьс өнгөний ялгаварлал.

Анагаах ухааны онолын хувьд зөвтгөх шалтгаантай хөл хорих шаардлага нь бидний ижилсэлд дайсагнагч өрөөлийг тусгаарлах, хил хязгаарыг тогтоох идеологийн шахалтад цуурайтжээ.

Славо Жижек

Гэхдээ арай өөр анагаах чадалтай идеологийн вирус тархан бидэнд халдана гэж найднам. Өөр нэгэн нийгмийг төсөөлөхөд хүргэх вирус. Энэ бол үндэстэн-улсаас гадуур нийгэм, дэлхий нийтийн эв нэгдэл болон хамтын хүчийг бодитоор хэрэгжүүлэх нийгмийн вирус юм.

Чернобылийн осол ЗХУ-ын коммунизмыг төгсгөлд хүргэсэнтэй (Горбачев өөрөө үүнийг хүлээн зөвшөөрсөн) адил коронавирус Хятадын коммунист засаглалыг уналтад хүргэж магадгүй хэмээх таамаглал сонсогдож байна. Гэхдээ үүнд нэгэн парадокс оршино. Коронавирус биднийг хүн хүндээ болон шинжлэх ухаанд итгэх итгэлцэл дээр тулгуурласан шинэ коммунизмыг бий болгох тухай бодохыг шаардаж байна.

Квентин Тарантиногийн “Биллийг хөнөө 2” киноны эцсийн үзэгдэл дээр Беатрис хорон санаат Билийг “Таван цэгт алгаар зүрхийг хагалах техник” хэмээх тулааны урлагийн хамгийн аюултай гэх үхлийн цохилтоор зогсооно. Энэхүү цохилтод өртсөн хүний зүрх таван алхмын дараа хагарч, хөсөр унадаг жамтай.

Энэхүү цохилт нь тулааны урлагийн домог төдий зүйл бөгөөд жинхэнэ гардан тулаанд хийх боломжгүй. Гэхдээ, кино руугаа буцъя. Беатрис чингэсний дараагаар Билл түүнтэй тайван байдлаар найрамдаж, тав алхаад амь хураана.

Энэхүү цохилтыг маш сонирхол татам болгож буй зүйл нь цохилтод өртөөд үхэх хүртэлх цаг хугацаа юм. Би тайван л сууж байвал хууч ч хөөрч болох ч хэрвээ алхаж эхлэх л юм бол зүрх хагарч, шууд үхэх болно гэдгээ тэр мөчид зэрэг мэдрэх мэдрэмж.

Коронавирусийн тахал Хятад дахь коммунист засаглалын уналтад хүргэнэ гэх таамаглалтай төстэй бус гэж үү? Нийгмийн “Таван цэгт алгаар зүрхийг хагалах техник”-ийг улсын коммунист дэглэмд үзүүлсэн юм шиг эрх баригчид хөл хориог ажиглангуй суухаас өөр аргагүй бөгөөд нийгэмд ямар нэг томоохон өөрчлөлт хийвэл (жишээ нь хүмүүст итгэх) уналтад хүргэх мэт байна.

Гэхдээ миний өчүүхэн бодол илүү радикал болно. Коронавирусийн “Таван цэгт алгаар зүрхийг хагалах техник” нь дэлхийн капиталист системд өгч буй цохилт юм. Бид өнөөдрийг хүртэл амьдарсан шигээ цааш үргэлжлүүлэн амьдрах боломжгүй болж буйн дохио бөгөөд радикал өөрчлөлт шаардлагатай болсны дохио юм.

Харамсалтай факт, бидэнд гамшиг хэрэгтэй

Хэдэн жилийн өмнө Фредрик Жэймесон кинон дахь хэмжээлшгүй том гамшгийн (эх дэлхий солирт өртөж бүх амьд зүйл устан үгүй болох, эсвэл бүх хүн төрөлхтнийг үгүй хийх вирус гэх мэт) тухай утоп бололцоо байдагт бидний анхаарлыг хандуулсан билээ. Дэлхийд нүүрлэж буй аюул бүгдэд шинэ эв нэгдлийг төрүүлэх бөгөөд бидний явцуу ялгаатай зүйлс үгүй болж хамтын шийдэлд хүрэх гарцыг хайна. Гэтэл бид өнөөдөр, бодит амьдралдаа байдаг. Гэхдээ асуудал нийтэд тархан буй тарчлаан садист байдлаар өөрсдийн зорилгодоо ашиглан таашаахад бус харин эсрэгээр, амьдарч буй нийгмийнхээ хамгийн суурь төрхийг шинээр төсөөлөхийн тулд иймэрхүү гамшигтай  нүүр тулан  ухаарч буй нь харамсалтай юм.

Дэлхий нийтээрээ хамтран зохицуулах зохицуулалтын нэгэн бүдэг загвар цухуйж байгаа нь ДЭМБ бөгөөд тэд байдаг л нэг хүнд сурталжсан мэдээ урсгалгүйгээр, мө айдас түгшүүр дэгдээлгүйгээр тодорхой анхааруулгыг гаргаж байна. Энэ мэтийн байгууллагуудад илүү гүйцэтгэх эрхийг олгох хэрэгтэй.

Ираны ЭМЯ-ны сайд Ираж Харирчи хэвлэлийн хурлаар коронавирусын тархалтын хэмжээг бага мэтээр харуулахын тулд олон нийтийн хөл хориог хийх шаардлагагүй хэмээн тунхагласны маргааш нь коронавирусийн халдвар авснаа хүлээн зөвшөөрч, өөрийгөө тусгаарласан тухай мэдэгдсэн юм (ТВ-ээр гарахдаа тэрээр аль хэдийн халуурах болон сульдсан байдалтай байсан). Харирчи нэмж хэлэхдээ: “Энэ бол ардчилсан вирус бөгөөд ядуу баян, төрийн түшээ, энгийн иргэн, алиныг ч ялгаварлахгүй” хэмээжээ.

Тиймээ, бид бүгд нэг завинд байна. Гол зүйл нь биднийг нэг нэгэнтэйгээ харьцахаас зайлсхий, өөрийгөө тусгаарла гэсэн өдөр тутмын зааврууд нь биднийг эсрэгээр дэлхий нийтээрээ эвлэлдэн нэгдэж, хамтрахад хүргэсэн юм.

Гэхдээ бидний өмнө зөвхөн вирусийн аюул заналхийлээд зогсохгүй бусад гамшиг ч бий. Ган гачиг, хэт халалт, цаг агаар, шуурга...Эдгээр бүх тохиолдлуудад эмх замбараагүй байдалд автахгүй байх, цаг алдалгүй дэлхий нийтээрээ ямар нэг хамтын зохицуулалтад орох хэрэгтэйг харуулж байна.

Бид цахим ертөнцөд л аюулгүй байх уу?

Нэн түрүүнд АНУ-ын ерөнхийлөгч Доналд Трампын сүүлд Энэтхэгт айлчилж байхдаа энэхүү тахал удахгүй татарна, бид оргил үеийг нь л хүлээгээд өнгөрвөл амьдрал эргээд хэвэндээ орно хэмээн тодорхойлсон төөрөгдлийг үгүй хийх хэрэгтэй.

Эдгээр хөнгөн найдварын эсрэг энэхүү аюул үгүй болох болоогүй гэдгийг бид хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. Энэхүү эхний давлагаа алга болсон ч дахин шинэ, магадгүй илүү аюултай хэлбэрээр ирэх магадлалтай.

Энэхүү шалтгааны улмаас вирусийн тахлууд бидний бусадтай харьцах хамгийн суурь харилцааны хэлбэрүүд болон бидний тойрон хүрээлэн буй эд зүйлсэд нөлөөлөх болно. Нүдэнд ил харагдахгүй ч бохир эд зүйлд хүрэхээс болгоомжил, дэгээнд бүү хүр,  суултуур дээр эсвэл нийтийн сандал дээр бүү суу, хүмүүстэй тэврэлдэх эсвэл гар барихаас зугтасхий гэх мэт. Бид өөрийн мэдэлгүй хийдэг үйлдэлдээ хүртэл хяналт тавих шаардлагатай. Тухайлбал, хамартаа гараа бүү хүргэ, эсвэл нүдээ бүү нух.

Тэгэхээр үүнд зөвхөн төр ба бусад бүтцүүд бидэнд хяналт тавих бус бид өөрөө өөрсдөдөө хяналт тавьж өөрсдийгөө хүмүүжүүлэх хэрэг гарна. Магадгүй цахим ертөнцөд л аюулгүй болж, эрх дураараа байх орон зай нь зөвхөн баян хүмүүсийн амьдрах цөөн арлуудал л үлдэх байх.

Гэтэл цахим ертөнцөд хүртэл “вирус” ба “вирусийн” гэх нэр томьёо сүүлийн хэдэн арван жил бидний сүлжээний орон зайг, ямар хөнөөлтэй байсныг нь бид мэдэлгүй өвчлүүлж байсан. Жишээ нь (бидний дата эсвэл компьютерын хатуу диск эвдэрэхэд) цахим вирусуудыг нэрлэхэд хэрэглэж ирснийг санах хэрэгтэй. Харин бид өнөөдөр энэхүү нэр томьёоны анхдагч шууд утга нь эргэн ирж буйг харж байна. Вирусийн өвчлөл бодит ч цахимд ч  аль аль орон зайд хам утгаар оршиж байна.

Капиталист анимизмын эргэлт

Өөр нэгэн ажиглагдаж буй жигтэй зүйл бол зах зээл хэмээх нийгмийн үзэгдэл эсвэл санхүүгийн хөрөнгийг амьдчилан үзэх капиталист анимизмын эргэлт. Хэрэв томоохон хэвлэл мэдээллийн мэдээг уншвал бид олон мянгаараа амиа алдсан хүмүүсийн тухай бус (нэмээд олон мянгаараа амь алдах магадлалтай) харин“зах зээл түгшиж эхэлж байна” гэдэгт санаа зовох ёстой мэт сэтгэгдэл төрж байна. Коронавирус дэлхийн зах зээлийн өөгүй гадаргууг илэрхий үймүүлэн, сүүлд мэдээлснээр өсөлт хоёроос гурван хувиар буурах хандлага байна гэжээ.

Эдгээр бүх шинж тэмдэг нь дэлхийн эдийн засгийг зах зээлийн механизмын хараат байдлаас гарган өөрөөр зохион байгуулах хэрэгцээ буйг илэрхийлэхгүй байна гэж үү? Үүнд бид мэдээж хуучин маягийн коммунизмыг хэлээгүй болно. Эдийн засгийг хянан зохицуулах мөн шаардлагатай үед үндэстэн-улсын бүрэн эрхт байдлыг хязгаарлаж чадах дэлхийн хэмжээний байгууллага хэрэгтэй байна. Өнгөрсөнд дайны улмаас улс орнууд нэгдэж чадсан бол өнөөдөр бид эрүүл мэндийн дайн руу ойртож байгааг бодитоор харах хэрэгтэй.

Нөгөө талаас энэхүү тахлаас үүдэн гарч буй зарим нэг эерэг зүйлүүдийг дурдъя. Тухайлбал, тансаг зэрэглэлийн усан аяллын онгоцон дахь зорчигчид хөл хорионд орсон явдал-ичгүүр сонжуургүй зүйл гэж би хэлмээр санагдаж байна. (Хэдэн жилийн өмнө онгоцоор аялах нь цөөнхийн боломж байсан шиг хаа нэгтээ ганц арал руу эсвэл өөр нэгэн тансаг амралт руу явах нь цөөнхөд олдох боломж бүү байгаасай гэдэг утгаараа). Автомашин үйлдвэрлэлд коронавирус мөн нухацтай нөлөөлж буй нь сайн хэрэг бөгөөд бидний хувийн унаанд амтшихаас өөр зүйлийг эрэлхийлэх хүслийг төрүүлж магад. Жагсаалт үргэлжилсээр.

Унгарын Ерөнхий Сайд Виктор Орбан саяхан хэлэхдээ: “Либерал үзэлтэн гэж байхгүй. Либерал хүн гэдэг бол дипломтой коммунист” гэжээ.

Үүний яг эсрэг нь үнэн бол яах вэ? Бидний эрх чөлөөний төлөө санаа зовдог бүгдийг бид “либералууд” хэмээгээд харин дэлхийн капитализмын хямрал ойртон буй энэ үед эдгээр эрх чөлөөг зөвхөн радикал өөрчлөлтөөр аварч болохыг мэдэж буйг “коммунистууд” хэмээвэл ямар вэ? Тэгвэл өнөөдөр өөрсдийгөө коммунистууд хэмээн үзэж буй хүмүүс нь дипломтой либералууд-бидний либерал үнэт зүйлс яагаад ийнхүү аюулд өртөх болов гэдгийг ухан, зөвхөн радикал өөрчлөлт тэднийг аврах юм байна гэдгийг ухаарсан либералууд.

Энэхүү нийтлэлийг RT Question More вебсайтаас орчуулсан болно. 

Орчуулагч Ш.Туяа

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Ц.Баатархүү: Кибер аюулгүй байдлыг хангах техник технологийн ур чадвар, мэргэжлийн хүмүүсийн чадавх дутагдалтай байна 9 цаг 6 мин О.Алтангэрэл: Гологдолтой бүтээгдэхүүнийг хаяхаар ачуулсан байж болзошгүй 9 цаг 28 мин 1924 оны Үндсэн хууль 11 цаг 9 мин Улс төр, бизнесийнхний шахалтыг дааж чадвал Тавантолгойн хоёр цооногийг Хятадаар ухуулсан нь зөв 11 цаг 19 мин Энгийнийг ухаалгаар 11 цаг 26 мин “Анхдугаар Үндсэн хуулийн мөн чанар, агуулга, ач холбогдол” сэдвээр орон даяар хичээл зааж байна 12 цаг 55 мин Олон улсын эрүүгийн шүүх Б.Нетаньяхуг баривчлах зөвшөөрөл өгчээ 14 цаг 7 мин “Болор цом” наадмын сүүлчийн шатанд шалгарсан 21 найрагчийн нэр тодорчээ 14 цаг 21 мин Армийн бөхчүүд ДАШТ-ээс найман медаль хүртэв 14 цаг 28 мин Говь-Алтайчууд сар бүрийн эхний өдөр үндэсний хувцсаа өмсөнө 15 цаг 34 мин Оливер Корфф: Үндсэн хууль нь баримтлах ёстой хуулиас илүү гүн утгыг агуулдаг 15 цаг 55 мин ӨМНӨГОВЬ: Хүйтний эрч эрс чангарна Өчигдөр 18 цаг 19 мин ГОВЬ-АЛТАЙ: Цасаар шуурч үзэгдэх орчин хязгаарлагдахыг анхаарууллаа Өчигдөр 13 цаг 04 мин ЭТТ биржээр 512 мянган тонн эрчим хүчний нүүрс арилжаалав Өчигдөр 12 цаг 47 мин С.Жавхлан: Кибер халдлагын тавхан хувь нь технологийн асуудалтай холбоотой Өчигдөр 12 цаг 05 мин Нийгмийн гамшиг ТҮГЖРЭЛ гуайг ялах аргачлал Өчигдөр 11 цаг 55 мин Номын хураангуй: The Power of the Other Уржигдар 21 цаг 30 мин Үндсэн хуулийн үзэл санааг түгээн дэлгэрүүлэх сургагч багшийн хөтөлбөрт 105 хүн хамрагдаж байна Уржигдар 12 цаг 57 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх энхийг сахиулагчдад одон, медаль гардуулав 2024-11-22 ANDROID-ын оны шилдэг тоглоом, хавсралтуудыг нэрлэжээ 2024-11-22
iИх уншсан
Улстөрчийн нас үнэн, худал байснаар нь хэмжигддэг шүү, Ерөнх... П.Цагаан: XXI зууны ардчилсан улсад хуурамч баримтаар иргэнэ... Л.Гантөмөр: Францтай хийж байгаа хэлэлцээрээ хадгалаад дуусг... 1968 оны Чехословакийн хавар Монголчууд бүтээхээсээ илүү нураахдаа шаламгай Амьдралд тэмүүлсэн 25 бяцхан  зүрх Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ ямар харьцаат... Б.Лхагважав: Монгол Улс Зүүн Хойд Азийн хөгжлийн гол бөглөөс... Нийгмийн гамшиг ТҮГЖРЭЛ гуайг ялах аргачлал С.Жавхлан: Кибер халдлагын тавхан хувь нь технологийн асууда... Түгжрэлийг хэрхэн шийдэх байв?! Улс төр, бизнесийнхний шахалтыг дааж чадвал Тавантолгойн хоё... Энгийнийг ухаалгаар 1924 оны Үндсэн хууль “Гэртээ ганцаараа” киноны Кевиний ээж 30 жилийн дараа Л.Оюун-Эрдэнэ: Тавантолгойн 49 хувь “Чинхуа энержи”-д шилжсэ... Дэлхийд ганцхан Монгол деревин Жирэмсэн хятад эмэгтэй есөн ихэр хүүхэд тээснээ мэдэв Орос цөмийн зэвсэг хэрэглэх нөхцлөө нэрлэжээ Тусгай субьектийг гэмт хэргийг Тахарын алба шалгана гэв
Top