x

Монгол Улс хөх улавч, амны масканд дарагдаж дууслаа!

Өнөө өглөө СБД-ийн “Тэгш мэнд” өрхийн эмнэлэгт өрнөсөн ярианаас сэдэвлэн бичлээ. Эрүүл мэндийн сайд хуучны танил хатагтай Д.Сарангэрэлд хандаж байна. Анхааралдаа авна уу?

Шинэ төрлийн Коронавирүстэй хийж буй баатарлаг тэмцэлд тань ард түмнийхээ нэгэн адил туйлаас талархаж бахархаж байна. Амжилт хүcье!

Манай улс 3 сая гаранхан хүн амдаа хуваагаад үзвэл ахдахаар их эмнэлэг, эрүүл мэндийн төв, үй олон эмийн сан, мянга мянган их эмч, бага эмч, сувилагч, асрагч нараар хахаж, хүн амдаа ахдахаар тооны анагаахын их дээд сургуультай болчихоод байгаа гэдэг баримтыг Сайд Та, ЭМЯ, төрийн түшээд эрхбиш мэддэг байх. Энэ юуны үзүүлэлт болохыг ч мэдэж мэдэрдэг байх. Эрүүлийг хамгаалах салбар нь лут хөгжжээ гэгдэх байх хэмээн горьдож, олон улсаас сайн үнэлгээ авна хэмээн өөрсөддөө итгэл өгч болохгүй.

Бүхэлдээ Монголын ард түмэн эрүүл мэндээр ингэтлээ доройтсон юм байна гэдгийн илэрхийлэл шүү дээ. Үнэхээр ч доройтчихоод байна. Хөл хорио цээр тавьж, хөдөлгөөнийг хязгаарлаж байгаагаа далимдуулаад монгол хүний эрүүл мэндийг хөгц шиг дотроос нь идэж гэмтээж ялзруулдаг архи, архидалтын эсрэг томхон дайралт хийгээч хэмээн би мянга бичээд нэмэргүй. ЦЕГ-т дарга хийдэг хурандаа доктор найздаа хандаад архийг энэ сардаа бүхэлд нь хорьчихооч, үйлдвэрлэл, хэрэглээ, худалдааг нь зогсоолгочихооч хэмээн уриалаад ямар хариу авсан гээч. Цагдаа тийм саналтай ч улсын маань эдийн засаг, төсөв хэцүүднэ гэж дээрээс ярьсан гэх юм. Архи зарж, архидуулж байж улсын эдийн засаг оршин тогтнож байдаг хэрэг үү?

Хэрэв Коронавирүс нэвтрээд ороод ирвэл эхлээд энэ архаг бүлэг архичдад халдварлана, тэд тээгчид болно, дараа нь бага насны хүүхэд, гэр хорооллын уушигны өвчтэй бүх хүн рүү онилон очно гэдгийг манай УОК, хотын онцгой комисс, цагдаа, эрүүлийг хамгаалахынхан мэддэг л байх даа.

Үүнээс гадна гарчигт өгүүлснээ өчих гэж байна. Социализмын үед, ардчиллын эхний үед, лав 30, 40 жилийн өмнө, адаглаад 20 жилийн өмнө энэ гялгар уутан хөх улавч манай эрүүлийг хамгаалах салбарт нэвтрээгүй байлаа. Тэглээ гээд халдвар нь дэндэж байсныг би санахгүй байна. Ахмад эмч нар бүгд эргээд нэг дурсаад үзээрэй. Гутлыг нь сайн арчуулаад, хлораминтай усаар шалаа байнга угаагаад, үүдний гутлын дэвсгэрээ норгоод солиод болоод л байсан шиг санагдах юм. Улавчгүй болоод л байсан шүү дээ.

Одоо улавчнаас их юм алга. Улавч өмслөө гээд ариун цэвэр, халдваргүйжүүлэлт хэр өссөнийг мэдэхгүй. Эмнэлгүүд 100 төгрөгөөр борлуулдаг, ядаж тийм мөнгөтэй явдаг хүн цөөхөн. Ашиг хэр унадагийг бүү мэд. ЭМЯ-ны нэгэн төрлийн бизнес хэмээн хардах хүн байдаг юм билээ. Нүдэнд сондгой тусдаг өөр нэг юм байнаа. Эмнэлгүүдийн гадна дотно хогийн сав нуль хөх улавчаар байнга дүүрэн. Багсайж харагдана. Хэрэглэчихсэн тэр их улавчийг яадгийг олж мэдмээр санагдлаа. Шатаадаг уу, булдаг уу, хогийн цэг дээр салхинд хийсгэдэг үү? Лав дахин боловсруулалт манайд хийж чадахгүй. Ядаж хэдэн мянга биш, хэрэв хурааж нөөцөлбөл хэдэн сая ч (ширхэглэбэл) байж мэдэхээр байна. Тэр их уранхай, хэрэггүй хөх улавч хаана шингэдэгийг ЭМЯ иргэдэд хариулж тайлбарлаж өгнө үү. Агаарт хийсээд жинхэнээсээ халдвар тарааж байгаа юм биш биз? Байгальд шингэж алга болтлоо гялгар уут хичнээн зуун жилийг авдаг гэлээ дээ?

Амны маска мөн хардлага төрүүлнэ. Өдөртөө хоёрыг солилоо гэхэд л зөвхөн нийслэлээс хэдэн зуун мянган амны хаалт хэрэггүй болж таарч байна. ЭМЯ энэ их хуучин маскийг яаж далд оруулдаг вэ? Шатаадаг уу, булдаг уу, хогийн цэг дээр салхинд хийсгэдэг үү? Лав дахин боловсруулалт манайд хийж чадахгүй болоод л гадаадаас гуйлга түүлэгтээ тулдаг байх. Агаарт хийсээд жинхэнээсээ халдвар тарааж байгаа юм биш биз? Байгальд шингэж алга болтлоо хичнээн удаан хийсэх бол?

Аман хууч. Хогийн цэгүүд дээр нөгөө улавч, амны хаалт хогон дунд овоорчээ. Тэр хавьд хог барааддаг мал иддэг гэх. Бүү мэд? Үтэр түргэн устгалд оруулж чадахгүй бол энэ их улавч, амны маск хэдэн саяар нь оруулж ирэх ямар хэрэг байна вэ? 

Оновчтой зөв хариултыг ЭМЯ, Сайд Та өгнө үү? Зөв хариултаа авч чадахгүй бол би байнга бичих сэдэвтэй болох нь байна шүү! Надад сонин, хэвлэл, сайтууд бүгд нээлттэй! 

О.Баярхүү /baabar.mn/

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Ц.Баатархүү: Кибер аюулгүй байдлыг хангах техник технологийн ур чадвар, мэргэжлийн хүмүүсийн чадавх дутагдалтай байна 10 цаг 19 мин О.Алтангэрэл: Гологдолтой бүтээгдэхүүнийг хаяхаар ачуулсан байж болзошгүй 10 цаг 41 мин 1924 оны Үндсэн хууль 12 цаг 22 мин Улс төр, бизнесийнхний шахалтыг дааж чадвал Тавантолгойн хоёр цооногийг Хятадаар ухуулсан нь зөв 12 цаг 32 мин Энгийнийг ухаалгаар 12 цаг 39 мин “Анхдугаар Үндсэн хуулийн мөн чанар, агуулга, ач холбогдол” сэдвээр орон даяар хичээл зааж байна 14 цаг 8 мин Олон улсын эрүүгийн шүүх Б.Нетаньяхуг баривчлах зөвшөөрөл өгчээ 15 цаг 20 мин “Болор цом” наадмын сүүлчийн шатанд шалгарсан 21 найрагчийн нэр тодорчээ 15 цаг 34 мин Армийн бөхчүүд ДАШТ-ээс найман медаль хүртэв 15 цаг 41 мин Говь-Алтайчууд сар бүрийн эхний өдөр үндэсний хувцсаа өмсөнө 16 цаг 47 мин Оливер Корфф: Үндсэн хууль нь баримтлах ёстой хуулиас илүү гүн утгыг агуулдаг 17 цаг 8 мин ӨМНӨГОВЬ: Хүйтний эрч эрс чангарна Уржигдар 18 цаг 19 мин ГОВЬ-АЛТАЙ: Цасаар шуурч үзэгдэх орчин хязгаарлагдахыг анхаарууллаа Уржигдар 13 цаг 04 мин ЭТТ биржээр 512 мянган тонн эрчим хүчний нүүрс арилжаалав Уржигдар 12 цаг 47 мин С.Жавхлан: Кибер халдлагын тавхан хувь нь технологийн асуудалтай холбоотой Уржигдар 12 цаг 05 мин Нийгмийн гамшиг ТҮГЖРЭЛ гуайг ялах аргачлал Уржигдар 11 цаг 55 мин Номын хураангуй: The Power of the Other 2024-11-23 Үндсэн хуулийн үзэл санааг түгээн дэлгэрүүлэх сургагч багшийн хөтөлбөрт 105 хүн хамрагдаж байна 2024-11-23 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх энхийг сахиулагчдад одон, медаль гардуулав 2024-11-22 ANDROID-ын оны шилдэг тоглоом, хавсралтуудыг нэрлэжээ 2024-11-22
iИх уншсан
Улстөрчийн нас үнэн, худал байснаар нь хэмжигддэг шүү, Ерөнх... П.Цагаан: XXI зууны ардчилсан улсад хуурамч баримтаар иргэнэ... Л.Гантөмөр: Францтай хийж байгаа хэлэлцээрээ хадгалаад дуусг... 1968 оны Чехословакийн хавар Монголчууд бүтээхээсээ илүү нураахдаа шаламгай Амьдралд тэмүүлсэн 25 бяцхан  зүрх Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ ямар харьцаат... Б.Лхагважав: Монгол Улс Зүүн Хойд Азийн хөгжлийн гол бөглөөс... Нийгмийн гамшиг ТҮГЖРЭЛ гуайг ялах аргачлал С.Жавхлан: Кибер халдлагын тавхан хувь нь технологийн асууда... Түгжрэлийг хэрхэн шийдэх байв?! Улс төр, бизнесийнхний шахалтыг дааж чадвал Тавантолгойн хоё... Энгийнийг ухаалгаар 1924 оны Үндсэн хууль “Гэртээ ганцаараа” киноны Кевиний ээж 30 жилийн дараа Л.Оюун-Эрдэнэ: Тавантолгойн 49 хувь “Чинхуа энержи”-д шилжсэ... Дэлхийд ганцхан Монгол деревин Жирэмсэн хятад эмэгтэй есөн ихэр хүүхэд тээснээ мэдэв Орос цөмийн зэвсэг хэрэглэх нөхцлөө нэрлэжээ Тусгай субьектийг гэмт хэргийг Тахарын алба шалгана гэв
Top