x

Х.Баттулгын хонгилоос илүү хонгилоос зугтаж яваа хүмүүс муухай харагдаж байна

Ерөнхийлөгч Х.Баттулга өнгөрөгч баасан гаригт БНХАУ-д ганцхан өдрийн айлчлал хийгээд ирэхдээ монголчуудыг 30 мянган хонины “өрөнд” унагав. Түүнийг айлчлалаас эргэж ирсний маргаашаас эхлэн орон нутагт “хонь хандивлах” аян өрнөснөөс үзвэл тэрээр байхгүй хонио хандивласан болж таарав. Увс аймаг 2000 хонь, Баянхонгор аймгийн бүх 20 сум тус бүр 100 хонь хандивлахаар болсон гэнэ. Булган аймгийн Засаг дарга хонь хандивлахаар амласан чинь аймгийн Ардчилсан намын дарга зөрүүлээд бас хонь амласан гэх.

Хоньгүй мань мэтэд бол сайхан л сонсогдож байна. Улсын нэр нүүр шүү дээ. Харин хонио тоолох хүмүүст нь яаж сонсогдохыг таашгүй. Зүйрлэвэл, “Эрдэнэс Тавантолгой”-н хувьцааны ноогдол ашгийг маань биднээс асуулгүйгээр шинэ төмөр замын төсөлд хандивлачихсантай л ижил юм болов. Гэхдээ айлын хоттой хониноос төлөг суйлах нь хувьцааны ноогдол ашиг хураахаас арай л өөр байх. Эрхбиш бүхэл бүтэн улсын нэр нүүр байна, амласан хонио өгчих ёстой юмсан.

Гэснээс Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж “Парламент” телевизээр ярилцлаганд орж, олон улсын түвшинд явуулж буй ажил хэргийнхээ талаар дэлгэрэнгүй ярилцсан байна. Уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг, цаазын ялыг халах асуудал, дэлхийн тогтвортой хөгжлийн төлөө сэтгэлээ чилээж явдаг хүн юмсанж. Харин энд манай хуулийн байгууллагууд экс Ерөнхийлөгчөө интерполоор эрэн сурвалжлахдаа тулаад байгаа. Мань хүн гэвч “Х.Баттулгын шүүхэд очихгүй ээ” гэсэн байна. Харин Э.Бат-Үүл түүнийг “Х.Баттулгын шүүхтэй тэгж тэмцэхгүй ээ. Ц.Элбэгдорж энд ирээд тэмцэх хэрэгтэй” гэсэн байна лээ.

Экс Ерөнхийлөгчийн маань энэ удаагийн ярилцлагаараа бас нэг цочирдмоор мэдээ дуулгасан нь “Хууль, шүүхийн байгууллага институт байхаа больсон, аймхай улсуудын цуглуулга болсон. Х.Баттулга хуулийн байгууллагын удирдлагуудыг томилохдоо “Өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлж өгнө үү” гэдэг өргөдлийг нь бичүүлж аваад сэйфэндээ хадгалдаг” гэв. Тэгээд л мань хүн “Х.Баттулгын шүүхээр орохгүй ээ” гэсэн байх.

Хүн л юм болохоор түүнд ч гэсэн айдас байдаг л биз. Хонгилын түлхүүр өөр хүнд шилжчихсэн шүү дээ. Шүүх, прокуроруудыг хуульд заасан үндэслэлээр биш, ҮАБЗ-ийн зөвлөмж нэрээр Х.Баттулга ганцаараа томилж чөлөөлдөг болсон. Гэвч Х.Баттулга гэдэг хүний шүүхээр ганц Ц.Элбэгдорж ордоггүй гэдгийг эрх биш санах ёстой. Монголын шүүх шударга байх нь ганц Ц.Элбэгдоржийн ч биш, шүүхээр орж байгаа иргэн бүрийн эрх ашиг. Тиймээс л Э.Бат-үүл “Ирж байгаад тэмцэх хэрэгтэй” гээд байгаа хэрэг.

Учир нь Э.Бат-Үүлийн хэлсэнчлэн “Монголчуудын эрх чөлөөний төлөө тэмцэхдээ цовдлуулахаас ч буцахгүй байх хувь тавилантай” хүмүүсийн нэг нь Ц.Элбэгдорж өөрөө. Эхнэрээ эмчлүүлнэ гэж яваад АНУ-д орогнож байгаа Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг ч бас тэр хувь тавиланг хуваалцах ёстой хүмүүсийн нэг. Олон улсад нэр хүндтэй хуулийн фирм хөлсөнсөн хүн "Монголын шүүх ингэж хууль зөрчиж байна, шударга ёс ингэж алдагдсан байна" гээд Х.Баттулгын "хонгилын" шүүхийг шүүгчтэй нь хамт салам ниргээд өг л дөө. 

Манай улстөрчид ярьдаг даа, ялыг нь үүрсэн юм чинь ямбыг нь эдэлнэ гэж. Одооноос энэ үгийг араас нь уншиж сурах ёстой юм шиг. Ямбыг нь эдэлсэн юм чинь ялыг нь үүрнэ гэж. Ялангуяа нэг улсын төрийн тэргүүн, Ерөнхий сайд байсан хүмүүс сайн ч бай, саар ч бай хуулийн байгууллагаа дуудсан цагт ирээд үгээ хэлчихдэг улс төрийн соёлтой, ёс суртахуунтай байх ёстой.

Тэгэхгүй дэлхийгээр нэг тэнээд, улсаа, төрөө, хууль шүүхийн байгууллагаа шившиглээд, твиттер, фэйсбүүкээр зарга хийгээд, далимд нь гэмгүй ард иргэдээ басамжлаад баймааргүй байна. Хэрэв ингэвэл шүүх хэний гарт байхаас илүү шүүхээр хэн ордог, ордоггүйн тухай ярих ёстой болно. Х.Баттулгын үүсгэсэн хонгилоос илүү хонгилоос зугтаж яваа хүмүүс муухай харагдах гээд байна. 

Б.СЭМҮҮН 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (5)

  • Бат Үүл (192.82.73.103)
    Элбэгээ залилан Батлага дээрэмчин ер ялгагдах юмгүй
    2020 оны 03 сарын 08 | Хариулах
  • oyun (105.112.96.127)
    Бүгдээрээ сайн уу, Би дэлхийд миний бөөрний 1-ийг Энэтхэгт яаж борлуулсан тухай гэрчлэлээ хуваалцахыг хүсч байна. Би бол Монголоосоо ирсэн Оюутолгой юм байна. Би интернетээр интернет дээр очоод ядуу, Pradhan эмч нар интернэтээр имэйлээр дамжуулан хандивлаж, хандивлагч болсон. Би бөөрний 1-ийг мөнгөөр хандивласан бөгөөд би хандивынхаа дараа маш эрүүл хэвээр байна, санхүүгийн асар их амжилтанд хүрсэн Бурхандаа талархаж байна. Би бөөрөнд 780,000 доллар төлсөн. Одоо би Монголд 780,000 доллараар өөрийн компанийг байгуулж, бөөрөнд төлсөн. Хэрэв та санхүүгийн бэрхшээл / сорилт бэрхшээлийг даван туулсан бол, эсвэл та баян байхыг хүсвэл имэйлээр холбоо барина уу: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM
    2020 оны 03 сарын 08 | Хариулах
  • Зочин (64.119.16.211)
    ХҮЗҮҮГҮЙ ХУЛГАЙЧ ЦАХИАГИЙН ЭЛБЭГДОРЖИЙГ ЦААЗААР АВЧ, БҮХ ХӨРӨНГИЙГ НЬ ХУРААХ ХЭРЭГТЭЙ.
    2020 оны 03 сарын 02 | Хариулах
    • Иргэн
      ЯГ ҮНЭН шүү
      2020 оны 03 сарын 02
  • иргэн (103.212.118.70)
    их л хөөргөн амитан юм даа .гэнэт цочисон мэт ухасхийгээд хэдэн хони амалчихаад ирдэг . тэр офшорчид нтр гээд л хулгайч нартайгаа хариуцлага яриж чаддаггүй хөгийн амитан .. нэг хөдлөхөөрөө буруу ишилсэн сүх шиг .. түүнийг дэмжигсэд ни хужаагийн бөгс долоогсод болой .
    2020 оны 03 сарын 02 | Хариулах
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Ц.Баатархүү: Кибер аюулгүй байдлыг хангах техник технологийн ур чадвар, мэргэжлийн хүмүүсийн чадавх дутагдалтай байна 10 цаг 38 мин О.Алтангэрэл: Гологдолтой бүтээгдэхүүнийг хаяхаар ачуулсан байж болзошгүй 11 цаг 0 мин 1924 оны Үндсэн хууль 12 цаг 41 мин Улс төр, бизнесийнхний шахалтыг дааж чадвал Тавантолгойн хоёр цооногийг Хятадаар ухуулсан нь зөв 12 цаг 51 мин Энгийнийг ухаалгаар 12 цаг 58 мин “Анхдугаар Үндсэн хуулийн мөн чанар, агуулга, ач холбогдол” сэдвээр орон даяар хичээл зааж байна 14 цаг 27 мин Олон улсын эрүүгийн шүүх Б.Нетаньяхуг баривчлах зөвшөөрөл өгчээ 15 цаг 39 мин “Болор цом” наадмын сүүлчийн шатанд шалгарсан 21 найрагчийн нэр тодорчээ 15 цаг 53 мин Армийн бөхчүүд ДАШТ-ээс найман медаль хүртэв 16 цаг 0 мин Говь-Алтайчууд сар бүрийн эхний өдөр үндэсний хувцсаа өмсөнө 17 цаг 6 мин Оливер Корфф: Үндсэн хууль нь баримтлах ёстой хуулиас илүү гүн утгыг агуулдаг 17 цаг 27 мин ӨМНӨГОВЬ: Хүйтний эрч эрс чангарна Уржигдар 18 цаг 19 мин ГОВЬ-АЛТАЙ: Цасаар шуурч үзэгдэх орчин хязгаарлагдахыг анхаарууллаа Уржигдар 13 цаг 04 мин ЭТТ биржээр 512 мянган тонн эрчим хүчний нүүрс арилжаалав Уржигдар 12 цаг 47 мин С.Жавхлан: Кибер халдлагын тавхан хувь нь технологийн асуудалтай холбоотой Уржигдар 12 цаг 05 мин Нийгмийн гамшиг ТҮГЖРЭЛ гуайг ялах аргачлал Уржигдар 11 цаг 55 мин Номын хураангуй: The Power of the Other 2024-11-23 Үндсэн хуулийн үзэл санааг түгээн дэлгэрүүлэх сургагч багшийн хөтөлбөрт 105 хүн хамрагдаж байна 2024-11-23 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх энхийг сахиулагчдад одон, медаль гардуулав 2024-11-22 ANDROID-ын оны шилдэг тоглоом, хавсралтуудыг нэрлэжээ 2024-11-22
iИх уншсан
Улстөрчийн нас үнэн, худал байснаар нь хэмжигддэг шүү, Ерөнх... П.Цагаан: XXI зууны ардчилсан улсад хуурамч баримтаар иргэнэ... Л.Гантөмөр: Францтай хийж байгаа хэлэлцээрээ хадгалаад дуусг... 1968 оны Чехословакийн хавар Монголчууд бүтээхээсээ илүү нураахдаа шаламгай Амьдралд тэмүүлсэн 25 бяцхан  зүрх Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ ямар харьцаат... Б.Лхагважав: Монгол Улс Зүүн Хойд Азийн хөгжлийн гол бөглөөс... Нийгмийн гамшиг ТҮГЖРЭЛ гуайг ялах аргачлал С.Жавхлан: Кибер халдлагын тавхан хувь нь технологийн асууда... Түгжрэлийг хэрхэн шийдэх байв?! Улс төр, бизнесийнхний шахалтыг дааж чадвал Тавантолгойн хоё... Энгийнийг ухаалгаар 1924 оны Үндсэн хууль “Гэртээ ганцаараа” киноны Кевиний ээж 30 жилийн дараа Л.Оюун-Эрдэнэ: Тавантолгойн 49 хувь “Чинхуа энержи”-д шилжсэ... Дэлхийд ганцхан Монгол деревин Жирэмсэн хятад эмэгтэй есөн ихэр хүүхэд тээснээ мэдэв Орос цөмийн зэвсэг хэрэглэх нөхцлөө нэрлэжээ Тусгай субьектийг гэмт хэргийг Тахарын алба шалгана гэв
Top