x

Э.Бат-Үүл: Элбэгдорж ирж тэмцэх хэрэгтэй!

Ерөнхийлөгч Х.Баттулга, өмнөх Ерөнхийлөгч Элбэгдоржийг хэрэгт татахыг шаардаж прокуроруудын зөвлөлгөөн дээр гүйж очиж байсныг монголчууд бид бүгд харж суусан. Би Баттулгыг мэдэх хүний хувьд, түүнийг ингэж тавтиргүйтнэ гэж ёстой бодоогүй.

Баттулга биеэ барихдаа сүрхий хүн. Гэтэл тэвчээр алдан хуучин анд нөхрөө бараг л “буудаад өгөөч!” гэх нь холгүй шатаж харагдсан. Тэр тусмаа, бидний монголчууд; хичнээн муу ч, хуучин андынхаа үйлийг нь үзэх гэж улайрч байгаа этгээдэд зэвүүцдэг дотуур тамиртайг мэдсээр байж, адгасан нь тоогүй. Тамгын дарга З.Энхболд нь л түүнийг хатгасаар, төрийн тэргүүн гэдгээ марттал нь дорд байдалд орууллаа хэмээн бодоод, миний бие зэвүүцэж суулаа.

Ерөнхийлөгч Х.Баттулга “нэг зуусан бол тавьдаггүй” гэдгээ өдий болтол харуулсаар байна.

Прокурорын үйл ажиллагаа хараат бус хэмээн томорсон прокурорын удирдлагыг яаж ийгээд зайлуулж, өөрийн санал болгосон шинэ хүмүүсийг томилсон.

Хараат бус байхаар тогтоосон хууль ёсоо сахих гэж оролдсон прокурорын удирдлагыг халж, “өөрийн төлөөний прокурор”-ыг бий болгох ажлыг ийм ил цагаан хийсэн явдал ардчиллын 30 жилд гарч байгаагүй юм.

Ийнхүү шинээр бий болсон прокурор нь одоо өмнөх Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржид зохиомол хэрэг үүсгэн, яллагдагчаар татахаар отож байна. Отооныхоо өгөөш болгон Ерөнхий сайд асан Энхсайханыг, улсыг хорлон сүйтгэх үйл ажиллагаа явуулсан гэх санаанд багтамгүй хэрэгт хүчээр холбогдуулав. М.Энхсайхан, иргэний журамт үүргээ ягштал биелүүлсээр яваад ийм болов!

Прокурорууд Ерөнхийлөгч Х.Баттулгын “даалгавар”-аар ажиллаж байгаадаа санаа зовж байгаа ч юм алга. Хэн нэгний прокурор, тэр хэн нэг нь байхгүй болохоор цуг зайлахаар барахгүй, эргээд хэрэгт ордгийг өмнөх туршлагуудаас хармаар юм!

Санаа зовохгүйгээр барахгүй, 30-аад оны “онцгой комисс” шиг ажиллаж байна. Прокуророос шадар сайд асан Да.Ганболдыг бас яллагдагчаар татсан, тэгэхдээ МоАХ-ын Анхдугаар Их Хурлын 30 жилийн баярын өдөр яг тааруулаад шүү!

Ерөнхий сайд асан Энхсайхан, шадар сайд асан Да.Ганболд хоёрыг, прокурор нь өөрөө гүжирдэн хэрэгт холбогдуулж байгааг харахад гол харламаар байлаа.

Энэ хоёр хүн Монгол орны эдийн засгийг сүйрлээс аварч гарсан хүмүүс юм. Эх орондоо үнэнхүү хайртай учраас тэгэж чадсан улс. Гэтэл өнөөдөр, эх орноо хорлон сүйтгэх гэсэн хэрэгт прокурорын зүгээс гүжирдүүлээд яллагдагчид болчихлоо!

Манайд одоо болоод байгаа үйл явдал нь ардчилсан Гүрж улсад, ерөнхийлөгч Саакашвили ажлаа өгснөөс хойш болсон хэрэг явдалтай тун төстэй байгаа юм. 

Гүржийн хамгийн баян (5,3 тэрбум долларын хөрөнгөтэй) олигархи Иванишвили Бидзина хэмээгч өдгөө улсаа удирдаж байгаа. Тэр этгээд Путиныг шүтэж, Оросын талыг баримталдаг гэдгээрээ алдартай.

Иванишвили төрийн эрхийг аваад Саакашвилид хэрэг үүсгэж, ерөнхий сайд асан Вано Мерабишвили, Тбилис хотын мэр асан Георгий Угулава зэрэг ардчилагчдыг хоморголон баривчилж, олон жилээр шоронд хорьсон юм. Вано Мерабишвили долоон жил орчим шоронд суугаад сая гарч ирээд Иванишвилийг түлхэн унагана гэдгээ зарлан эрх баригчдыг чичрүүлж байна. 

Саакашвили болон түүний хамтран зүтгэгчид нь Гүрж орныг авлига, хээл хахуульгүй орон болгож, ард иргэддээ үйлчилдэг сайн засаглалыг ер бусын амжилттай бий болгосон хүмүүс. 

“Төрөхөөсөө авлигач гүржүүд” гэдэг муухай хаягтай байсан улсыг, авлигагүй төрийн албатай болгосон тэдний амжилт үнэхээр гайхамшигтай. Би, өөрийн биеэр очиж үзээд, дүүргүүддээ “төрийн нэгдсэн үйлчилгээний төв”-үүдийг байгуулах санаагаа тэндээс олж авсан юм.

Иванишвили гарч ирснээс хойш Гүржийн сайн засаглал нурж, гүржүүд маань эргээд авлигадаа автацгаасан гэнэ билээ.

Өнөөдөр Ерөнхийлөгч Баттулга Иванишвилийн туршлагыг Монголд нутагшуулж байна! 

Х.Баттулга бээр Ерөнхийлөгчийн албаа хүлээж аваад төд удалгүй; стратегийн ордууддаа гадаадын хөрөнгө оруулалтыг татаж ашиглах, цаазаар авах ялгүй орон байх зэрэг, өмнөх төрийн явуулж байсан бодлогыг “гэмт хэрэг” болгон харуулах ажиллагаанд шуурхайлан орсон юм.

Өмнөх төрийн бодлогоо ардчилсан горимоор сайжруулан уламжлахын оронд гэмт хэрэг болгон зарладаг нь коммунист, фашист, нацист зэрэг радикал популист үзэлтнүүдийн дарангуйллаа тогтоох гол арга байсан түүхийн сургамжийг тооцож үзвэл Х.Баттулгын энэ үйлдлийн алсын хараа хаашаа чиглэсэн нь тодорхой. Энэ тухай миний бие тухай бүр анхааруулан бичиж байсныг одоо эрх биш, төрийн том алба хашиж явсан улсууд санаж байгаа биз ээ.

Ц.Элбэгдорж улс орноо хорлон сүтгэх ямар ч үйл ажиллагаа хийхгүй гэдгийг би нөхрийн хувьд сайн мэднэ. Тэр эх орондоо хэнээс ч дутуугүй хайртай. Тэр Монгол орондоо сайн засаглал тогтоох, улсынхаа нэрийг нь дэлхийд алдаршуулах замаар тусгаар тогтнолоо илүү баттай болгох гэх мэтэд мачийтлаа зүтгэсэн Ерөнхийлөгч авай.

Путин “ардчиллаас айдаг ерөнхийлөгч” гэдгээрээ алдаршаад зогсохгүй, интернэтийн сүлжээг ашиглан фейк мэдээгээр олон түмний тархи угаах улстөрийн технологийг “нээгч” гэдгээрээ дэлхийг гайхашруулсан хүн.

Путины тэр технологи Ерөнхийлөгч Х.Баттулгын хамт хэдийнээ Монголд орж ирсэн. Энэ тухай Америкийн мэргэжилтнүүд анхааруулаад удаж байна.

Интернэт сүлжээг ашиглан олон түмний тархи угаах Путины технологийн хамгийн том золиос нь Ц.Элбэгдорж аргагүй мөн. Монголын путинчууд түүнээс маш их айдаг бололтой. Түүнийг гутаах гэж бараг л 24 цаг интернэтэд өнжиж байна даа!

Элбэгдорж “Парламент” телевизийн сэтгүүлч Товуу Болдтой хийсэн ярилцлагадаа, “Х.Баттулгын шүүхийн урилга”-аар очихгүй гэлээ.

Нэг талдаа үнэн. “Баттулгын шүүх” бий болсноос хойш манай иргэд шударга шүүхээр шүүлгэх эрхээ эдэлж чадахгүй болсон. Үүнийг шүүх эрх мэдлийн нэг мөчир болсон прокуророос гэмт хэргийг дур зоргоороо тогтоодог болсноос шууд харж болно.

Гэхдээ Элбэгээ ирэх хэрэгтэй. Монголдоо ирж тэмцэх хэрэгтэй. “Баттулгын шүүх” дээр очих хэрэгтэй. Шүүх хурлыг нээлттэй ил тод явуулахыг шаардах хэрэгтэй. Шүүх хурлыг орон даяар, өргөн нэвтрүүлгээр харуулах хэрэгтэй. Тэгээд, ардчиллын нэг амин сүнс болох шударга шүүхээр шүүлгэх монголчуудын эрх ямар байдалд орсныг ард түмэнд харуулах хэрэгтэй. Монгол хүний эрх чөлөө Х.Баттулгын гарт хэрхэн орсныг илчлэх хэрэгтэй. Энэ л монголчуудыг ардчилал, эрх чөлөөнийхөө төлөө дахин босон тэмцэхэд хүргэнэ!

Монголчуудын эрх чөлөөний төлөө тэмцэхдээ “цовдлуулахаас ч буцахгүй” байх тангарагтай, хувь тавилантай билээ, бид! Эргэж гадны гар хөл бологчдын гарт ард түмнээ оруулмааргүй байна! “Хүний эрхээр жаргахаар өөрийн эрхээр зовох нь дээр!” хэмээн өвөг дээдэс маань сургасан!

Э.Бат-үүл /baabar.mn/

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (13)

  • иргэн (192.82.64.251)
    Бат уулээ энэ олон чамайг яагаад узэн яддаг юм бэ Чи юу хийчихээд ийм юм болоод байгаагаа ер нь эрэгцуулж боддог уу Эсвэл унэхээр тэнэг гар уу Эсвэл чиний унэн гэгч ард олныхоос илуу гэж боддог юм уу Тэгвэл чи энэ орны дайсан байнадаа гэвэл ардын дайсан гэдэг 37 он ирлээ гэхуу чи хэн гэдгээ мэдэх уу
    2020 оны 03 сарын 04 | Хариулах
  • Улс төрийн анализ судалгаа (66.181.161.64)
    Баттулгын хувьд үнэн юм л хэлжээ.Интернэтээр нул Баттулгын реклам,бас л тархиа угаалгаад эхэлчихлээ дээ ард түмэн,тэгээд хэдэн жилийн дараа гэнэт ухаан орцгоож өө хулгайч новш гээд л бичицгээнэ
    2020 оны 03 сарын 02 | Хариулах
  • ХЕРО (202.9.46.98)
    Оксфорт, Харворт, Львов төгссөнөө ТМС төгссөнөөр сольдог ээ мөн эргүү дагзнууддаа энэ үхэр монголчууд байнга колони байх даа таарсан пиздунууд
    2020 оны 03 сарын 01 | Хариулах
  • Бадрууган (188.168.155.195)
    Хууе ээ энэ тэнэг .хулгайч чинь бур эргуу болчихсон юм биш уу чи оороо энхийн цагаан тагтаа юу.холоор онгорох боломжтой болсон гайг оорлуугээ татаад ирдэг .тэнэг пизда вэ ..Гуржээр жишээ болгочихсон солиорч байх юм .нэг л их юм мэддэг хун шиг худлаа шаагаад яахавээ .би 40 мянгатын атаман байсан гэж шаадаг шигээ .одоо нэг их боловсролтой хун болж дэмийрээд байх юм ...чамд монголын хамгын хундтэй цол Монгол Улсын Баатар гэдэг цол гавъяа байхгуй хунд огчихсон болохоор хамгаалж байгаа ухаантай юм байхдаа .та хэд... хэдэн новшын юмнууд .чадалтай боловсролтойдоо ардчилал хийсэн юм биш шуу хувьсгалын тохироо бурдчихсэн байсан .та хэд оорсдоо баяжсан тэрбумтангууд .болсон болохоос Монгол орныг урд омно хэзээч байгаагуй ядууралд хургэчихээд одоо бие биенээ хамгаалах гээд байгаа бол МАЙ шуу ..чи БАТТУЛГЫН дэргэд хэнч биш зальт унэг ...чи модхон ойлгох болноо ...Улаанбаатарын унаган хуухэд болохоороо жижигхэн хурган зальтай л болохоос ...чи хэн юм бэ ...
    2020 оны 02 сарын 29 | Хариулах
  • Ob (66.181.161.63)
    Elbegdorj buruu gehdee battulga uuruu bas adilhan elbegeegees muu hun bolovsrol bhgui erunhiilugch bh hun bish. Bid hunee zuv songoj chadaagui net devshih oligtoi erunhiilugch bgaagui. Huuli busaar mungu taraaj ulsiin erhiig avsam . Mongold shudarga es bhgui tv setguulchid bugd hudaldagdsam mungunii tuluu .
    2020 оны 02 сарын 29 | Хариулах
  • Zochin (202.126.88.59)
    elbegee ireh heregtei amai bodood baij bolohgui ur huuhed ach zee narinhaa tsaashidin amidarig bc bodoh ectoi mongol bol joohon oron tur buruu zuil hiicen hunee xezeech martahgui ireed shuuheer orood garh hergtei nacaarai zygtana gj baidaggui um ger bul ur ydam bol mash chuhal ted narin ireeduid amar taivan amidarah zam n taivan baih ectou tuuhen deer muu humuucin hiicen eh oronihoo tuluu buruu zuil hiicen humuucin ur huuhed n mash ih xavchin gaduurhaj darluulij amidarcan tuuh ih bi shuu cain l bodooroi ah mini
    2020 оны 02 сарын 29 | Хариулах
  • Салга Цагаан (64.119.24.36)
    Элбэгдорж улсаа тонож дээрэмдэж чадсан супер дээрэмчин.Бат Үүл ч нэг их дутахгүй.Хулгайч хулгайчаа л өмөөрнө
    2020 оны 02 сарын 29 | Хариулах
  • МОНГОЛ (64.119.19.105)
    Хулгайч хулгайчаа л өмөөрнө.
    2020 оны 02 сарын 29 | Хариулах
  • Зочин (66.181.161.69)
    Салаг өвчтөй батүүл бол Алуурчин шүү Зоригийг мөн хонх хамтлаг Цогтбаяр нарийг батүүл алсан муу алуурчин
    2020 оны 02 сарын 29 | Хариулах
    • Унэнч
      Бат уул юу ч хийж чадах хулгайч гэдэг л унэн
      2020 оны 02 сарын 29
  • Энхбаяр (66.181.184.73)
    Зоригийн зхаиалагчид 1 талдаа гараад ирлээ дээ
    2020 оны 02 сарын 29 | Хариулах
  • Зочин (64.119.16.211)
    БАТ -ҮҮЛ, ХҮЗҮҮГҮЙ ХУЛГАЙЧ ЦАХИАГИЙН ЭЛБЭГДОРЖТАЙ ХАМ ХЭРЭГТЭН ГЭДЭГ НЬ ОЙЛГОМЖТОЙ..
    2020 оны 02 сарын 29 | Хариулах
    • Иргэн
      Тийм байна
      2020 оны 02 сарын 29
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Ц.Баатархүү: Кибер аюулгүй байдлыг хангах техник технологийн ур чадвар, мэргэжлийн хүмүүсийн чадавх дутагдалтай байна 10 цаг 40 мин О.Алтангэрэл: Гологдолтой бүтээгдэхүүнийг хаяхаар ачуулсан байж болзошгүй 11 цаг 2 мин 1924 оны Үндсэн хууль 12 цаг 43 мин Улс төр, бизнесийнхний шахалтыг дааж чадвал Тавантолгойн хоёр цооногийг Хятадаар ухуулсан нь зөв 12 цаг 54 мин Энгийнийг ухаалгаар 13 цаг 1 мин “Анхдугаар Үндсэн хуулийн мөн чанар, агуулга, ач холбогдол” сэдвээр орон даяар хичээл зааж байна 14 цаг 29 мин Олон улсын эрүүгийн шүүх Б.Нетаньяхуг баривчлах зөвшөөрөл өгчээ 15 цаг 41 мин “Болор цом” наадмын сүүлчийн шатанд шалгарсан 21 найрагчийн нэр тодорчээ 15 цаг 55 мин Армийн бөхчүүд ДАШТ-ээс найман медаль хүртэв 16 цаг 2 мин Говь-Алтайчууд сар бүрийн эхний өдөр үндэсний хувцсаа өмсөнө 17 цаг 8 мин Оливер Корфф: Үндсэн хууль нь баримтлах ёстой хуулиас илүү гүн утгыг агуулдаг 17 цаг 29 мин ӨМНӨГОВЬ: Хүйтний эрч эрс чангарна Уржигдар 18 цаг 19 мин ГОВЬ-АЛТАЙ: Цасаар шуурч үзэгдэх орчин хязгаарлагдахыг анхаарууллаа Уржигдар 13 цаг 04 мин ЭТТ биржээр 512 мянган тонн эрчим хүчний нүүрс арилжаалав Уржигдар 12 цаг 47 мин С.Жавхлан: Кибер халдлагын тавхан хувь нь технологийн асуудалтай холбоотой Уржигдар 12 цаг 05 мин Нийгмийн гамшиг ТҮГЖРЭЛ гуайг ялах аргачлал Уржигдар 11 цаг 55 мин Номын хураангуй: The Power of the Other 2024-11-23 Үндсэн хуулийн үзэл санааг түгээн дэлгэрүүлэх сургагч багшийн хөтөлбөрт 105 хүн хамрагдаж байна 2024-11-23 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх энхийг сахиулагчдад одон, медаль гардуулав 2024-11-22 ANDROID-ын оны шилдэг тоглоом, хавсралтуудыг нэрлэжээ 2024-11-22
iИх уншсан
Улстөрчийн нас үнэн, худал байснаар нь хэмжигддэг шүү, Ерөнх... П.Цагаан: XXI зууны ардчилсан улсад хуурамч баримтаар иргэнэ... Л.Гантөмөр: Францтай хийж байгаа хэлэлцээрээ хадгалаад дуусг... 1968 оны Чехословакийн хавар Монголчууд бүтээхээсээ илүү нураахдаа шаламгай Амьдралд тэмүүлсэн 25 бяцхан  зүрх Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ ямар харьцаат... Б.Лхагважав: Монгол Улс Зүүн Хойд Азийн хөгжлийн гол бөглөөс... Нийгмийн гамшиг ТҮГЖРЭЛ гуайг ялах аргачлал С.Жавхлан: Кибер халдлагын тавхан хувь нь технологийн асууда... Түгжрэлийг хэрхэн шийдэх байв?! Улс төр, бизнесийнхний шахалтыг дааж чадвал Тавантолгойн хоё... Энгийнийг ухаалгаар 1924 оны Үндсэн хууль “Гэртээ ганцаараа” киноны Кевиний ээж 30 жилийн дараа Л.Оюун-Эрдэнэ: Тавантолгойн 49 хувь “Чинхуа энержи”-д шилжсэ... Дэлхийд ганцхан Монгол деревин Жирэмсэн хятад эмэгтэй есөн ихэр хүүхэд тээснээ мэдэв Орос цөмийн зэвсэг хэрэглэх нөхцлөө нэрлэжээ Тусгай субьектийг гэмт хэргийг Тахарын алба шалгана гэв
Top