x

Тэднийг бурхан өршөөг

  • “Хятад улс тулгарсан энэ аюулыг ялан дийлж чадна. Шинэ төрлийн вирусийн халдварын эсрэг тус улсын авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээ, хийж буй тэмцэл ийм итгэлийг төрүүлж байна” гэж ДЭМБ-аас мэдэгдсэнчлэн өмнөд хөршийнхөн маань энэ тэмцэлд ялалт байгуулах нь тодорхой буй за

  • Уханьчуудад ёстой л тэвнийн тус ч тус болохоор байна даа, монголчууд минь

  • Энэ аюулт халдварыг голомтод нь дарж авахгүй, алдах юм бол хүн төрөлхтөнд учруулах хөнөөлийг нь төсөөлшгүй. Аймшиг

Уржигдар Уханьд үлдсэн байсан манай 31 иргэн эх орондоо ирлээ. Бөөн баяр. Манайхан дуу, клип хүртэл энэ богино хугацаанд ам­жаад хийчихсэн байхыг сонслоо, үзлээ. Зарим нэг маань нулимсаа барьж дийлэхгүй байгаа нь ч харагдлаа. Би ч гэсэн энэ үйл явдалд маш их баярласан. Ойл­гомжтой шүү дээ, тэр аюултай халдварт өвчний голомт дунд үлдчихээд байсан иргэдээ аваад ирлээ шүү дээ. Монгол хүн бүр л сая нэг бүтэн амьсгаа авч байх шиг санагдсан. Ямартаа ч бид ингээд элэг бүтэн болоодохлоо. Юутай сайхан. Гэвч бидний зүрх сэтгэлийн хөндүүр ингээд бүрэн арилчихлаа гэж би хувьдаа бодохгүй байна. Яагаад гэж үү, яагаад гэвэл эмчлэх арга чарга нь олдохгүй байгаа аюултай халдварт вирусийн эсрэг өмнөд хөршийнхөн маань ёстой л эрэгчин, эмэгчнээ үзэн тэмцэж байна. Манай танай, чиний миний гэлтгүй хүн л бол хүн шүү дээ. Уханьд өдөрт хорь, гучаараа хүн үхэж байна. Хэдий хүрч байж энэ аюул зогсохыг бүү мэд. Ёстой л бурхан мэддэг хэрэг байх. Гэхдээ бурхны мэддэг хэрэг гээд бид зүгээр хараад сууж байж боломгүй санагдаад байна. Тэр тусмаа мөнхийн хөрш маань ийм хүнд нөхцөлд орчихоод байхад тэр тусмаа монголчууд бид хамгийн түрүүнд ойлгож, чадах ядахаараа тус дэм болох ёстой улс мөн үү гэвэл мөн гэж бодогдох юм. Энд бид шинээр халдварласан, нас барсан хүмүүсийн статистик л сонсож байгаа болохоос яг үнэндээ тэнд хятадууд ямар хэцүү нөхцөлд, яаж “амь дүйн” тэмцэж байгааг төдийлөн анзаарч, тоохгүй байх шиг санагдсан хэрэг л дээ.

Хэн нэгний зовлонг ойлгоно гэдэг тэр хүнд өгч чадах хамгийн том тус, бэлэг гэдэг. Тэгэхээр ядаж л хөршдөө тулгараад байгаа зовлонг бид өөрийн мэт ойлгон хүлээн авч байвал мөн ч тустайяа. Энэ чинь өөрөө хүний ёс шүү дээ. Уханьд Лян Вудонг хэмээх эмч хүн эмчилж явсаар өөрөө халдвар авч нас барлаа гэсэн мэдээг өчигдөр сонсоод сэтгэл ихэд эмзэглэж, элдвийг бодоход хүрлээ. Өнгөрсөн онд тэтгэвэртээ гарсан байсан энэ эмч өөрийн биш хүмүүсийн амь насыг чухалчилсан байгаа биз. Үүнтэй зэрэгцэн 86 настай бас нэг эмч халдвараар зовж шаналагсдад туслахаар халаад, малгайгаа өмсөөд эмнэлэгтээ эргэн ирж байгааг бид бүхэн харсан. 

Мэдээж үүн шиг хэдэн арван жишээ байгаа биз. Зөвхөн эл хоёр жишээнээс өмнөд хөршийнхөн маань хөгшин, залуу гэлтгүй ямар хүнлэг, ямар зоригтой, бие биенээ гэсэн дүүрэн хайр, басхүү бат итгэлтэйгээр энэхүү аюулыг сөрөн тэмцэж байгааг ямар ч хүн ойлгож, ухаарч болохоор... Хүний амьдралын утга учир, үнэ цэн гэдэг чухам энд л оршдог аж. Шинэ төрлийн корона вирусийн цар тахал дэгдсэнээс хойш яг нэг сар өнгөрлөө. Ази хүн, тэр тусмаа хятад хүнээс дэлхий нийт зайгаа барьж эхэлснийг бид сонсож байна. Илтээр ийн ялгаварлан “гадуурхаж” буйн учир шалтгаан нь ч зөв юм. Энэ аюулт халдварыг голомтод нь дарж авахгүй, алдах юм бол хүн төрөлхтөнд учруулах хөнөөлийг нь төсөөлшгүй. Аймшиг. Харин Хятад, уханьчуудад нүүр­лэсэн энэ хүнд, хэцүү цаг дор Азичууд хамгийн сайн ойлгож, зов­лонг нь зүрх сэтгэлээрээ хуваал­цаж байгааг харах хэчнээн дотно байв аа. Энэ өдрүүдэд телевизээр харж байсан мэдээнүүдээс нэгэн дүр зургийг би л лав хэзээ ч мартахгүй ээ! Японы бүх хотын эмийн сангууд хаалга, цонхон дээрээ “Уханьчууд минь тэсээрэй”, “Бид та нартай хамт шүү” гэсэн бичиг хадсанаас гадна, амны хаалтад дугаарлаж зогссон япончууд хятад хүнд бүгд найр тавьж өмнүүрээ оруулж бай­гааг харсан юм. Цээж өөд шууд огшоод ирж байна билээ. Энгийн үг, үйлдлээр хүмүүс бие биесээ хайрлаж, дэмжиж, туслаж бай­гаагаа илэрхийлж болдог байх нь. Тэгвэл Уханийн ард түмнийг ядарч, зовж байхад нь тавласан эсрэг үйл явдал ч энэ өдрүүдэд бас гарлаа. Хэнээс, хаанаас гээч. Нөгөө хүнлэг, ардчилсан үзэл санааны эх орноос, Төрийн сайдынх нь амнаас! АНУ­ын Худалдааны сайд Вилбур Росс гэгч нөхөр “Коронавирусийн халдвар АНУ-­д ажлын орон тоо олноор бий болгох боломж авчирч байна” хэмээн хэлсэн нь дэлхий дахины дургүйцлийг дээд цэгт нь тулгалаа. Учир нь үл олдох халдварт вирус тархан хүн олноороо нас барж, улс орон, тивээрээ бужигнаж, сандарч байхад ийм юм донгосч л байдаг. Хятадаас өөр оронд энэ виру­сийн халдвар гарсан бол яана. Дэлхийн эрүүл мэндийн байгуул­лагаас яг энэ үгийг хэлнэ билээ.

“Хятад улс энэ тулгарсан аюулыг ялан дийлж чадна. Энэ шинэ төрлийн вирусийн халдварын эсрэг тус улсын авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээ, хийж буй тэмцэл ийм итгэлийг төрүүлж байна” гэж тус байгууллагаас мэдэгдсэнчлэн өмнөд хөршийнхөн маань энэ тэмцэлд ялалт байгуулах нь тодорхой буй за. 

Харин монголчууд биднээс япончуудаас дутахгүй сэтгэл гарна гэдэгт би итгэдэг. Мэдээж бидний өгөх юмны хэмжээ, боломж хязгаартай. Сэтгэл гаргавал юухнаар ч хүнд нөхцөлд буй уханийн иргэдэд тус дэм үзүүлж чадна шүү дээ. Саяхан түймэрт автсан австраличуудад Засгийн газар маань 45 мянган “ногоон”­оор тусалсан. Ногоон тивийнхэн ямар их баярласан билээ. Ёстой нөгөө тэвдэж явахад тэвнийн тус ч тусад ордог гэдгийг энэ явдал харуулсан шиг одоо Уханийн ард түмэнд ёстой л тэвнийн тус ч тус болохоор байна даа, монголчууд минь. Уханьчуудыг бурхан өршөөг!

Эх сурвалж: "Засгийн газрын мэдээ" сонин 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Ц.Баатархүү: Кибер аюулгүй байдлыг хангах техник технологийн ур чадвар, мэргэжлийн хүмүүсийн чадавх дутагдалтай байна 9 цаг 24 мин О.Алтангэрэл: Гологдолтой бүтээгдэхүүнийг хаяхаар ачуулсан байж болзошгүй 9 цаг 46 мин 1924 оны Үндсэн хууль 11 цаг 27 мин Улс төр, бизнесийнхний шахалтыг дааж чадвал Тавантолгойн хоёр цооногийг Хятадаар ухуулсан нь зөв 11 цаг 38 мин Энгийнийг ухаалгаар 11 цаг 44 мин “Анхдугаар Үндсэн хуулийн мөн чанар, агуулга, ач холбогдол” сэдвээр орон даяар хичээл зааж байна 13 цаг 13 мин Олон улсын эрүүгийн шүүх Б.Нетаньяхуг баривчлах зөвшөөрөл өгчээ 14 цаг 25 мин “Болор цом” наадмын сүүлчийн шатанд шалгарсан 21 найрагчийн нэр тодорчээ 14 цаг 39 мин Армийн бөхчүүд ДАШТ-ээс найман медаль хүртэв 14 цаг 46 мин Говь-Алтайчууд сар бүрийн эхний өдөр үндэсний хувцсаа өмсөнө 15 цаг 52 мин Оливер Корфф: Үндсэн хууль нь баримтлах ёстой хуулиас илүү гүн утгыг агуулдаг 16 цаг 13 мин ӨМНӨГОВЬ: Хүйтний эрч эрс чангарна Өчигдөр 18 цаг 19 мин ГОВЬ-АЛТАЙ: Цасаар шуурч үзэгдэх орчин хязгаарлагдахыг анхаарууллаа Өчигдөр 13 цаг 04 мин ЭТТ биржээр 512 мянган тонн эрчим хүчний нүүрс арилжаалав Өчигдөр 12 цаг 47 мин С.Жавхлан: Кибер халдлагын тавхан хувь нь технологийн асуудалтай холбоотой Өчигдөр 12 цаг 05 мин Нийгмийн гамшиг ТҮГЖРЭЛ гуайг ялах аргачлал Өчигдөр 11 цаг 55 мин Номын хураангуй: The Power of the Other Уржигдар 21 цаг 30 мин Үндсэн хуулийн үзэл санааг түгээн дэлгэрүүлэх сургагч багшийн хөтөлбөрт 105 хүн хамрагдаж байна Уржигдар 12 цаг 57 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх энхийг сахиулагчдад одон, медаль гардуулав 2024-11-22 ANDROID-ын оны шилдэг тоглоом, хавсралтуудыг нэрлэжээ 2024-11-22
iИх уншсан
Улстөрчийн нас үнэн, худал байснаар нь хэмжигддэг шүү, Ерөнх... П.Цагаан: XXI зууны ардчилсан улсад хуурамч баримтаар иргэнэ... Л.Гантөмөр: Францтай хийж байгаа хэлэлцээрээ хадгалаад дуусг... 1968 оны Чехословакийн хавар Монголчууд бүтээхээсээ илүү нураахдаа шаламгай Амьдралд тэмүүлсэн 25 бяцхан  зүрх Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ ямар харьцаат... Б.Лхагважав: Монгол Улс Зүүн Хойд Азийн хөгжлийн гол бөглөөс... Нийгмийн гамшиг ТҮГЖРЭЛ гуайг ялах аргачлал С.Жавхлан: Кибер халдлагын тавхан хувь нь технологийн асууда... Түгжрэлийг хэрхэн шийдэх байв?! Улс төр, бизнесийнхний шахалтыг дааж чадвал Тавантолгойн хоё... Энгийнийг ухаалгаар 1924 оны Үндсэн хууль “Гэртээ ганцаараа” киноны Кевиний ээж 30 жилийн дараа Л.Оюун-Эрдэнэ: Тавантолгойн 49 хувь “Чинхуа энержи”-д шилжсэ... Дэлхийд ганцхан Монгол деревин Жирэмсэн хятад эмэгтэй есөн ихэр хүүхэд тээснээ мэдэв Орос цөмийн зэвсэг хэрэглэх нөхцлөө нэрлэжээ Тусгай субьектийг гэмт хэргийг Тахарын алба шалгана гэв
Top