x

Ялахгүй гэсэн сонгуулиасаа ялж гарах нь улс төр юм

Хорио цээрийн ямар ч дэглэм, хилийн хорио, бүр коронавирус хүртэл зогсоож чадахгүй зүйл бол хүний тархи буюу оюун ухаан юм. Хүн унтаж байхад, бүр үхэж байхад хүртэл тархи ажилласаар л байдаг гэсэн. Үүнтэй адил хорио цээрийн дэглэмийг дахиад нэг сараар сунгасан хэдий ч манай улстөрчдийн тархинд ирэх сонгууль “ид дундаа” явж байна. Зарим нь бүр шантраад, ялагдаад эхэлчихсэн ч байх шиг...

Шинэ вирусийн халдвараас болж хөл хорио тогтоосны дараа УИХ-ын гишүүд тойрог руугаа очих эрхгүй хашигдсан, сар шинийн баярын золголтыг хориглосон зэргээс болж хөл тушигдсан нөхдийн хийж чадах ганц зүйл нь тархиа ажиллуулах. Тиймээс улс төрийн өрөг дээрх нүүдэл ид дундаа явж байна. Эрх баригч намын дарга гишүүддээ өөрийнх нь зөвшөөрөлгүйгээр нэг ч үг дуугарахыг хориглосон зэргээс үзвэл түүнд гэсэн нэг бодол бий байх. Мөнгө байхад бүгдийг шийднэ... Бараг л.

Ирэх сонгуулийн хамгийн том өрсөлдөгчид яалт ч үгүй АН, МАН хоёр. Гэвч хөрөнгө бэлийн хувьд тэнгэр газар шиг зөрүүтэй харагдана. АН-ын дарга дэнчингийн 100 саяа цуглуулж чадахгүй байхад Ардын намын генсек “Манай нам нэр дэвшигчдээсээ нэг ч төгрөг татахгүй” гэж хэлсэн явдал тархинд “шар ус” хуруулж байгаа. МАН хэдийн сонгуулийнхаа санхүүжилтийн босгочихжээ гэсэн үг. Ийм хүч тэнцвэргүй сонгуульд оролцох хэрэг байна уу?

Гэвч ялахгүй гэсэн сонгуулиасаа ялж гарах нь улс төр юм. Анхнаасаа хариу нь тодорхой байдаг бол бодлого бодохын хэрэг юун. Эцсийн хариуг намууд биш, сонгогчид тавина.

Яг үнэнээ яривал хамгийн том бэрхшээл АН-д биш, МАН-д бий. Өнгөрсөн гурав, дөрвөн жилийн хугацаанд МАНАН, МАНАН биш хэмээн талцаж, тал дундуураа тас үсэрсэн нам ирэх сонгуульд амь нэгтэй, дуу нэгтэй орно гэдэг үлгэр. Тэр дундаа олон мандаттай томсгосон тойрог дээр бие биенийхээ бөгсийг хамгийн “сайн” ухдаг нь МАН-ынхан. Ухуулах зүйлээ ч өнгөрсөн дөрвөн жилд сайн амжуулсан.

ЖДҮ зээл, 60 тэрбумын сүлжээ гээд нийтэд ил болсон нэг хоёрхон фактаар бөмбөгдөхөд л нийтээрээ хэвтээд өгнө. Нэр дэвшигчээ солилоо гээд нийлбэрийн чанарт өөрчлөлт гарахгүй. Түүн дээр өнгөрсөн хугацаанд бизнесээ булаалгасан, аж ахуйнхаа амыг бариулсан, ашиг орлогоо хаалгасан бизнес эрхлэгчид, баялаг бүтээгчид босоод тэмцвэл намаараа хэвтээд өгөх нь бараг л зүйл тогтол. Мэдээж үүний тулд АН-ын мөрийн хөтөлбөр МАН-ын мөрийн хөтөлбөрөөс ялгаатай л байх ёстой. Яг адилхан хоёр зүйл яриад орвол илүү мөнгө төлсөн нь барианд орж таарна. Тэгээд дээр нь нэр дэвшигчдийн өнгө төрх.

2012 оны сонгуулиар АН яагаад хамгийн олон суудлыг авсан бэ? Мэдээж хувь тэнцүүлсэн буюу нам сонгох тогтолцоог сонгуулийн системдээ оруулж ирсэн нь нөлөөлсөн байх л даа. Өмнөх дөрвөн жилд АН МАН-ын Засгийн газарт хамтрахдаа ачааны хүндийг үүрсэн учраас хийсэн ч юмтай, хэлэх ч үгтэй байлаа. Хоёрдугаарт, цөөхөн ч гэсэн нэр цэвэр, мэдлэг боловсролтой залуусаа өмнөө түлхсэн явдал. Мөн мөрийн хөтөлбөр буюу бодлого нь маш тодорхой байсан. МАН шиг уриа тунхгийн шинжтэй хий хоосон үгээр хөөцөлдөөгүй.

Ийм жижигхэн (их мөнгөний дэргэд өчүүхэн харагдах байх л даа) зүйлээр АН МАН-ын өмнө гарч чадсан байдаг юм. Ардчилсан сонгуулийн түүхэнд анх удаа (1996-2000 оны Ардчилсан холбоо эвслийг оруулахгүйгээр).

Гэвч харамсалтай нь яг өнөөдрийн МАН шиг төсөөлөөгүй байсан ялалтдаа бэлэн биш байсны балгаар эрх мэдлээ булаалдан хоорондоо тэмцэлдэж, намын даргаа Засгийн газартайгаа огцруулснаар унал руугаа буцсан билээ. 2016 оны сонгууль МАН-ын хувьд бас л төсөөлөөгүй үр дүнг авчирсан билээ. Ялагдчихлаа гээд архи уугаад явж байсан нэр дэвшигч нь хоёр хоногийн дараа УИХ-ын гишүүнд сонгогдчихсоноо мэдэж байх жишээтэй. Олон ч тойрог дээр ийм зүйл болсон байх.

Гэтэл дараа нь юу болсон билээ? Ялсан намын дарга нь хөөгдөж, Засгийн газар нь огцорсон. Нам нь хоёр хуваагдсан. Энэ бол МАН-ын хамгийн том сул тал, АН-ын хувьд боломж. Ер нь бол МАН өнгөрсөн дөрвөн жилд юу ч хамаагүй хийж, юу ч хамаагүй ярьж явсан нь угаасаа 2016 оны сонгуульд ялалт байгуулна гэдгээ төсөөлөө ч үгүй байсантай л холбоотой. Ялахгүй гэсэн сонгуулиасаа ялж гарах нь улс төр юм.

Б.ЗАЯА

 

 

 

 

  

 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Ц.Баатархүү: Кибер аюулгүй байдлыг хангах техник технологийн ур чадвар, мэргэжлийн хүмүүсийн чадавх дутагдалтай байна 10 цаг 27 мин О.Алтангэрэл: Гологдолтой бүтээгдэхүүнийг хаяхаар ачуулсан байж болзошгүй 10 цаг 49 мин 1924 оны Үндсэн хууль 12 цаг 30 мин Улс төр, бизнесийнхний шахалтыг дааж чадвал Тавантолгойн хоёр цооногийг Хятадаар ухуулсан нь зөв 12 цаг 40 мин Энгийнийг ухаалгаар 12 цаг 47 мин “Анхдугаар Үндсэн хуулийн мөн чанар, агуулга, ач холбогдол” сэдвээр орон даяар хичээл зааж байна 14 цаг 16 мин Олон улсын эрүүгийн шүүх Б.Нетаньяхуг баривчлах зөвшөөрөл өгчээ 15 цаг 28 мин “Болор цом” наадмын сүүлчийн шатанд шалгарсан 21 найрагчийн нэр тодорчээ 15 цаг 42 мин Армийн бөхчүүд ДАШТ-ээс найман медаль хүртэв 15 цаг 49 мин Говь-Алтайчууд сар бүрийн эхний өдөр үндэсний хувцсаа өмсөнө 16 цаг 55 мин Оливер Корфф: Үндсэн хууль нь баримтлах ёстой хуулиас илүү гүн утгыг агуулдаг 17 цаг 16 мин ӨМНӨГОВЬ: Хүйтний эрч эрс чангарна Уржигдар 18 цаг 19 мин ГОВЬ-АЛТАЙ: Цасаар шуурч үзэгдэх орчин хязгаарлагдахыг анхаарууллаа Уржигдар 13 цаг 04 мин ЭТТ биржээр 512 мянган тонн эрчим хүчний нүүрс арилжаалав Уржигдар 12 цаг 47 мин С.Жавхлан: Кибер халдлагын тавхан хувь нь технологийн асуудалтай холбоотой Уржигдар 12 цаг 05 мин Нийгмийн гамшиг ТҮГЖРЭЛ гуайг ялах аргачлал Уржигдар 11 цаг 55 мин Номын хураангуй: The Power of the Other 2024-11-23 Үндсэн хуулийн үзэл санааг түгээн дэлгэрүүлэх сургагч багшийн хөтөлбөрт 105 хүн хамрагдаж байна 2024-11-23 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх энхийг сахиулагчдад одон, медаль гардуулав 2024-11-22 ANDROID-ын оны шилдэг тоглоом, хавсралтуудыг нэрлэжээ 2024-11-22
iИх уншсан
Улстөрчийн нас үнэн, худал байснаар нь хэмжигддэг шүү, Ерөнх... П.Цагаан: XXI зууны ардчилсан улсад хуурамч баримтаар иргэнэ... Л.Гантөмөр: Францтай хийж байгаа хэлэлцээрээ хадгалаад дуусг... 1968 оны Чехословакийн хавар Монголчууд бүтээхээсээ илүү нураахдаа шаламгай Амьдралд тэмүүлсэн 25 бяцхан  зүрх Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ ямар харьцаат... Б.Лхагважав: Монгол Улс Зүүн Хойд Азийн хөгжлийн гол бөглөөс... Нийгмийн гамшиг ТҮГЖРЭЛ гуайг ялах аргачлал С.Жавхлан: Кибер халдлагын тавхан хувь нь технологийн асууда... Түгжрэлийг хэрхэн шийдэх байв?! Улс төр, бизнесийнхний шахалтыг дааж чадвал Тавантолгойн хоё... Энгийнийг ухаалгаар 1924 оны Үндсэн хууль “Гэртээ ганцаараа” киноны Кевиний ээж 30 жилийн дараа Л.Оюун-Эрдэнэ: Тавантолгойн 49 хувь “Чинхуа энержи”-д шилжсэ... Дэлхийд ганцхан Монгол деревин Жирэмсэн хятад эмэгтэй есөн ихэр хүүхэд тээснээ мэдэв Орос цөмийн зэвсэг хэрэглэх нөхцлөө нэрлэжээ Тусгай субьектийг гэмт хэргийг Тахарын алба шалгана гэв
Top