x

У.Хүрэлсүхийн бөгсөн дээр халуун гурилаар жин тавина

Корона вирусын сургаар монголчууд гурил будаа нөөцөлж эхэллээ гэдэг шуугиан дэгдэв. Төдөлгүй “Улаанбаатар гурил” ХХК-аас “Гурилын зохиомол хомсдол үүсч, үнэ нь өсөхвий. Бид үнээ нэмээгүй. Манайх буудайн нөөцтэй учраас үйлдвэрлэлээ таслахгүй. Санаа бүү зов” гэдэг утгатай мэдэгдэл дорхноо хийлээ. Он гармагц гурилынхаа үнийг 30 төгрөгөөр нэмсэн “Улаанбаатар гурил” ХХК бусдаасаа түрүүлж “мэдэгдэл” хийх ямар шалтгаан байв?

ТЭДС-ийн нэг үүрэг

Өнгөрөгч долоо хоногт ХХААХҮЯ-д гурил үйлдвэрлэгч нар хуралджээ. ТЭДС-ийн буудайн нөөцтэй холбоотой асуудал боссон байна. 2005 онд байгуулагдсан “Тариалан эрхлэлтийг дэмжих сан”-ийн нэг үүрэг нь стратегийн бүтээгдэхүүн буудайг намарт нь нөөцөлж хавар гурил үйлдвэрлэгчдэд зарах. Намар гурилын үйлдвэрүүд боломжоороо буудай нөөцөлдөг ч эргэлтийн хөрөнгө, хадгалах сав хангалтгүй учир хүссэн зоргоороо авч чаддаггүй. Харин төр буюу ТЭДС татвар төлөгчдийн мөнгөөр буудай нөөцөлж хавар үйлдвэрлэгч нар нийлүүлснээр гурилын үнэд зохицуулалт хийж татвар төлөгчдөд буян үйлдэх учиртай. Гэтэл ТЭДС кг буудайгүй болчихжээ. 

“Улаанбаатар гурил”

ТЭДС 2018 онд 50 мянган тонн буудай зарсан бол 2019 оны арваннэгдүгээр сард 25 тонныг борлуулсан. Гэхдээ 2018 онд 40 мянган тонныг, 2019 оны буудайн бүх нөөцийг “Улаанбаатар гурил” ХХК ганцаараа авсан байна. Хавар үйлдвэрүүдийн буудайн нөөц барагдахаар зарах ёстой буудайг яагаад өвөл зарсан, яахаараа “Улаанбаатар гурил” ХХК ганцаараа худалдан авсныг дээрх хурлаар тайлбарласан байх. Чухам юу гэж амыг нь тагласан нь тодорхой бус байна. Гурил үйлдвэрлэгчдийн ноднин намар авсан буудай хоёр, гурав, дөрөвдүгээр сард шил шилээ дараад дуусна. 

Нутгийнхан

“Улаанбаатар гурил” ХХК давуу эрх эдлэн ТЭДС-ийн буудайг ганцаараа авсан ч тэр нөөцөөрөө зургаадугаар сар хүртэл л ажиллах аж. Нөөц дуусаж байгаа учир гурилын үйлдвэрүүдэд улаан буудай импортлох квот өгдөг. Гэтэл нөөцийн буудайг бүгдийг нь хамаад авчихсан “Улаанбаатар гурил”-д бусадтай нь адилхан квот өгчээ. “Улаанбаатар гурил” ХХК бусдаас яагаад ийм давуу эрх эдэлдгийг ХХААХҮЯ-ны газрын дарга Ц.Болорчулуунтай холбосон тайлбар явдаг. “Улаанбаатар гурил” ХХК-ийн захирал Ц.Баатарсайхан түүнтэй нэг нутгийн улс юм гэнэ. 

Гурилын үнэ өснө

Квот авсан үйлдвэрүүд нэг тонн буудайг 670 мянган төгрөгөөр оруулж ирэх тооцоотой сууж байна. Энэ намар дотоодоосоо тонныг нь 560-570 мянгаар худалдаж авсан гэнэ. Тэгэхээр тонн буудайг 100 мянган төгрөгөөр илүү үнээр худалдан авах нь. Гурилын үнэ дор хаяж 15 хувиар өсөх нь тодорхой. Гэтэл мууд муухай, муухайд улцангийн үлгэр болох төлөвтэй. Намрын чуулган улстөржсөөр суугаад импортоор авах буудайн гаалийн татвар, НӨАТ-ыг тэглэх шийдвэр гаргаагүй. Энэ чигээрээ явбал импортын буудайн үнэ дахин 15 хувиар нэмэгдэх магадлалтай. Гэхдээ гурилын импортод квот тавихаа больсон. Үүнд Ч.Улаан найдаж суугаа бололтой. Харамсалтай нь өдгөө зах зээл дээр байгаа импортын гурил дотоодынхоос 20 орчим хувь илүү үнэтэй байгаа. Хавар дотоодын үйлдвэрлэгчид үнээ нэмэхэд импортлогчид ч нэмж таарна. Тэгэхээр гурилын үнэ өсдгөөрөө л өснө. 

Лайг нь У.Хүрэлсүх үүрнэ

Монголчуудын хүнсний хэрэглээнд мах, гурил хоёр 1:1 харьцаатай байсаар ч байгаа. Бид цуйван, гурилтай шөлөөр л хооллодог болоод тэр. Энэ жил нийт 60 мянган тоннын квот өгсөн ч хэрэгцээ дор хаяж 100 мянган тонноор дутах нь гарцаагүй болоод байна. Гэтэл ХХААХҮ-ийн сайд Ч.Улаан ТЭДС-ийн нөөцийн буудайг ганц компанид ямар нь үл мэдэгдэх давуу эрх олгон зарсан, бас яагаад импортын квотыг нэмэхгүй байгаагаа тайлбарлахгүй юм. Гурилын үнэ 30 хувиар нэмэгдчихвэл У.Хүрэлсүх нэгэнт улс төрөөс явах Ч.Улааны “толгойг аваад” ч яалаа. Нэмэрт нь У.Хүрэлсүхийн сайжруулсан түлшийг барьцуулахад хоёрдугаар гурил хэрэглэж эхэлснээр нөөц нь хомсдож байгаа сураг гарах боллоо. Нэгдүгээр гурилын үнийг Ч.Улаан өсгөж, хоёрдугаар гурилаараа сайжруулсан түлш зуурчихвал У.Хүрэлсүх сонгуулиар бөгсөн дээрээ халуун гурилаар жин тавиулах нь гарцаагүй.

Д.Батбаяр /baabar.mn/

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • гурил (202.55.188.45)
    Гурил буудайгаа түлэх ч муу л гэдэг
    2020 оны 02 сарын 14 | Хариулах
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Ц.Баатархүү: Кибер аюулгүй байдлыг хангах техник технологийн ур чадвар, мэргэжлийн хүмүүсийн чадавх дутагдалтай байна 10 цаг 37 мин О.Алтангэрэл: Гологдолтой бүтээгдэхүүнийг хаяхаар ачуулсан байж болзошгүй 10 цаг 59 мин 1924 оны Үндсэн хууль 12 цаг 40 мин Улс төр, бизнесийнхний шахалтыг дааж чадвал Тавантолгойн хоёр цооногийг Хятадаар ухуулсан нь зөв 12 цаг 51 мин Энгийнийг ухаалгаар 12 цаг 58 мин “Анхдугаар Үндсэн хуулийн мөн чанар, агуулга, ач холбогдол” сэдвээр орон даяар хичээл зааж байна 14 цаг 26 мин Олон улсын эрүүгийн шүүх Б.Нетаньяхуг баривчлах зөвшөөрөл өгчээ 15 цаг 38 мин “Болор цом” наадмын сүүлчийн шатанд шалгарсан 21 найрагчийн нэр тодорчээ 15 цаг 52 мин Армийн бөхчүүд ДАШТ-ээс найман медаль хүртэв 15 цаг 59 мин Говь-Алтайчууд сар бүрийн эхний өдөр үндэсний хувцсаа өмсөнө 17 цаг 5 мин Оливер Корфф: Үндсэн хууль нь баримтлах ёстой хуулиас илүү гүн утгыг агуулдаг 17 цаг 26 мин ӨМНӨГОВЬ: Хүйтний эрч эрс чангарна Уржигдар 18 цаг 19 мин ГОВЬ-АЛТАЙ: Цасаар шуурч үзэгдэх орчин хязгаарлагдахыг анхаарууллаа Уржигдар 13 цаг 04 мин ЭТТ биржээр 512 мянган тонн эрчим хүчний нүүрс арилжаалав Уржигдар 12 цаг 47 мин С.Жавхлан: Кибер халдлагын тавхан хувь нь технологийн асуудалтай холбоотой Уржигдар 12 цаг 05 мин Нийгмийн гамшиг ТҮГЖРЭЛ гуайг ялах аргачлал Уржигдар 11 цаг 55 мин Номын хураангуй: The Power of the Other 2024-11-23 Үндсэн хуулийн үзэл санааг түгээн дэлгэрүүлэх сургагч багшийн хөтөлбөрт 105 хүн хамрагдаж байна 2024-11-23 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх энхийг сахиулагчдад одон, медаль гардуулав 2024-11-22 ANDROID-ын оны шилдэг тоглоом, хавсралтуудыг нэрлэжээ 2024-11-22
iИх уншсан
Улстөрчийн нас үнэн, худал байснаар нь хэмжигддэг шүү, Ерөнх... П.Цагаан: XXI зууны ардчилсан улсад хуурамч баримтаар иргэнэ... Л.Гантөмөр: Францтай хийж байгаа хэлэлцээрээ хадгалаад дуусг... 1968 оны Чехословакийн хавар Монголчууд бүтээхээсээ илүү нураахдаа шаламгай Амьдралд тэмүүлсэн 25 бяцхан  зүрх Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ ямар харьцаат... Б.Лхагважав: Монгол Улс Зүүн Хойд Азийн хөгжлийн гол бөглөөс... Нийгмийн гамшиг ТҮГЖРЭЛ гуайг ялах аргачлал С.Жавхлан: Кибер халдлагын тавхан хувь нь технологийн асууда... Түгжрэлийг хэрхэн шийдэх байв?! Улс төр, бизнесийнхний шахалтыг дааж чадвал Тавантолгойн хоё... Энгийнийг ухаалгаар 1924 оны Үндсэн хууль “Гэртээ ганцаараа” киноны Кевиний ээж 30 жилийн дараа Л.Оюун-Эрдэнэ: Тавантолгойн 49 хувь “Чинхуа энержи”-д шилжсэ... Дэлхийд ганцхан Монгол деревин Жирэмсэн хятад эмэгтэй есөн ихэр хүүхэд тээснээ мэдэв Орос цөмийн зэвсэг хэрэглэх нөхцлөө нэрлэжээ Тусгай субьектийг гэмт хэргийг Тахарын алба шалгана гэв
Top