Засгийн газрын ээлжит хуралдаанаар сар шинийн баярыг тэмдэглэхгүй байх Ерөнхийлөгчийн зарлигийн төслийг дэмжлээ.
Улсын Онцгой комиссоос гаргасан шийдвэрийн дагуу Ерөнхийлөгч Х.Баттулга санал авах төслийг Засгийн газарт хүргүүлсэн юм.
Энэхүү шийдвэр гарснаар бүх нийтээрээ сар шинийн баярыг тэмдэглэхгүй байхын зэрэгцээ үүнтэй холбоотой ямар нэг зар сурталчилгаа, үзэсгэлэн худалдааг зохион байгуулахыг хориглож байгаа юм.
Энэ талаар Шадар сайд Ө.Энхтүвшин: “Шинэ төрлийн коронавирусийн аюулаас сэргийлэх зорилгоор Монгол Улсын Ерөнхийлөгч өнөөдөр зарлиг гаргасан. Энэ дагуу Засгийн газраас уг асуудлыг хэлэлцэн шийдвэр гаргалаа.
Үүнтэй холбогдуулан болзошгүй аюулаас сэргийлэх зорилгоор XVII жарны Хотол төгс хэмээн Төмөр хулгана жилийн Цагаан сарын баярыг нийтээр тэмдэглэхгүй байх шийдвэр гаргалаа.
2020 оны хоёрдугаар сарын 13-наас Төрийн болон нутгийн захиргааны байгууллагуудыг өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлнэ.
Засгийн газраас хориглоно гэдэг үгийг огт оруулаагүй. Цагаан сарыг гэр бүлийн хүрээнд тэмдэглэх, мөрөө гаргах, гэр дотроо золгох, бууз баншаа жигнэж идэхийг огт хориглоогүй. Зөвхөн хөдөлгөөнийг хориглож байгаа" гэв.