x

1-5 насны гурван хүүхэд гэртээ тогонд цохиулж амиа алджээ

Бага насны буюу 1-5 насны гурван хүүхэд гэрт нь халуун ус алдаж, түүнд уртасгагч залгуураар дамжсан цахилгаанд цохиулж амиа алдсан хэрэг өчигдөр гарчээ. 

Тодруулбал, Дархан-Уул аймгийн Дархан сумын 15 дугаар багийн нэгэн айлд бага насны 3 хүүхэд хэрэглээний халуун усанд түлэгдэж нас барсан тухай мэдээллийг 02.05-ны өдрийн 17:19 цагт Онцгой байдлын газар хүлээн авсан.

Тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид 6 км замыг туулан 17:30 цагт очиход Я /5 настай эмэгтэй/, А /4 настай, эмэгтэй/, Ц /1 нас 6 сартай, эмэгтэй/ нар амиа алдсан байжээ. Хүүхдүүдийн цогцсыг ЯТТТ-өөс аймгийн Нэгдсэн эмнэлэг рүү хүргэжээ.

Иргэн Ч-ийнх Орхон аймгийн Баян-Өндөр сумын харьяат бөгөөд 2019 оны 9 дүгээр сараас Дархан-Уул аймгийн Дархан суманд гэр бүлээрээ түр ирж, иргэн Г-ын эзэмшлийн 4 өрөө байрны 1 өрөөг түрээсэлж амьдарч байжээ. Ажлын хэсэг тухайн айлд очиход угаалтуурын хэсэг бөглөрч хэрэглээний халуун ус хальж /шалнаас 2.5 см/ гоожсон байдалтай. Хальсан усан дотор уртасгагч залгуур цахилгааны эх үүсвэрт залгаатай орох боломжгүй байсныг аюулгүй болгож, цагдаагийн байгууллагын бүрэлдэхүүнтэй хамт оржээ. Цагдаагийн болон прокурорын байгууллагаас ослын газарт үзлэг хийгдэж байна.

Эцэг эх, томчуудын хайхрамжгүй байдлаас бага насны хүүхдүүд гал түймэрт өртөж түлэгдэж, гэмтэж, эрүүл мэнд амь насаа алдсан тохиолдол гарч байгаа тул нийт эцэг эхчүүд, томчуудыг гэр, орон байрныхаа галын аюулгүй байдлыг хангаж, ахуйн ослоос урьдчилан сэргийлж бага насны хүүхдэд тавих хараа хяналтыг сайжруулах, харгалзах хүнгүйгээр гэрт нь цоожилж үлдээхгүй байж, хүүхдэд тавих хараа хяналтаа дээшлүүлэхийг анхааруулж байна.

Эх сурвалж: Онцгой байдлыг ерөнхий газар

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Гэрлээ (202.9.46.50)
    Бурхан минь гэж эвий балчирхан үрсүүд ямар буруутай юм бэ битгий хүүхдүүдээ цоожилж орхиж байлдах хүүхдээ харж чадахгүй бол хүүхэд гаргаж яадгын
    2020 оны 02 сарын 06 | Хариулах
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Ц.Баатархүү: Кибер аюулгүй байдлыг хангах техник технологийн ур чадвар, мэргэжлийн хүмүүсийн чадавх дутагдалтай байна 12 цаг 27 мин О.Алтангэрэл: Гологдолтой бүтээгдэхүүнийг хаяхаар ачуулсан байж болзошгүй 12 цаг 49 мин 1924 оны Үндсэн хууль 14 цаг 30 мин Улс төр, бизнесийнхний шахалтыг дааж чадвал Тавантолгойн хоёр цооногийг Хятадаар ухуулсан нь зөв 14 цаг 41 мин Энгийнийг ухаалгаар 14 цаг 47 мин “Анхдугаар Үндсэн хуулийн мөн чанар, агуулга, ач холбогдол” сэдвээр орон даяар хичээл зааж байна 16 цаг 16 мин Олон улсын эрүүгийн шүүх Б.Нетаньяхуг баривчлах зөвшөөрөл өгчээ 17 цаг 28 мин “Болор цом” наадмын сүүлчийн шатанд шалгарсан 21 найрагчийн нэр тодорчээ 17 цаг 42 мин Армийн бөхчүүд ДАШТ-ээс найман медаль хүртэв 17 цаг 49 мин Говь-Алтайчууд сар бүрийн эхний өдөр үндэсний хувцсаа өмсөнө 18 цаг 55 мин Оливер Корфф: Үндсэн хууль нь баримтлах ёстой хуулиас илүү гүн утгыг агуулдаг 19 цаг 16 мин ӨМНӨГОВЬ: Хүйтний эрч эрс чангарна Уржигдар 18 цаг 19 мин ГОВЬ-АЛТАЙ: Цасаар шуурч үзэгдэх орчин хязгаарлагдахыг анхаарууллаа Уржигдар 13 цаг 04 мин ЭТТ биржээр 512 мянган тонн эрчим хүчний нүүрс арилжаалав Уржигдар 12 цаг 47 мин С.Жавхлан: Кибер халдлагын тавхан хувь нь технологийн асуудалтай холбоотой Уржигдар 12 цаг 05 мин Нийгмийн гамшиг ТҮГЖРЭЛ гуайг ялах аргачлал Уржигдар 11 цаг 55 мин Номын хураангуй: The Power of the Other 2024-11-23 Үндсэн хуулийн үзэл санааг түгээн дэлгэрүүлэх сургагч багшийн хөтөлбөрт 105 хүн хамрагдаж байна 2024-11-23 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх энхийг сахиулагчдад одон, медаль гардуулав 2024-11-22 ANDROID-ын оны шилдэг тоглоом, хавсралтуудыг нэрлэжээ 2024-11-22
iИх уншсан
Улстөрчийн нас үнэн, худал байснаар нь хэмжигддэг шүү, Ерөнх... П.Цагаан: XXI зууны ардчилсан улсад хуурамч баримтаар иргэнэ... Л.Гантөмөр: Францтай хийж байгаа хэлэлцээрээ хадгалаад дуусг... 1968 оны Чехословакийн хавар Монголчууд бүтээхээсээ илүү нураахдаа шаламгай Амьдралд тэмүүлсэн 25 бяцхан  зүрх Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ ямар харьцаат... Б.Лхагважав: Монгол Улс Зүүн Хойд Азийн хөгжлийн гол бөглөөс... Нийгмийн гамшиг ТҮГЖРЭЛ гуайг ялах аргачлал С.Жавхлан: Кибер халдлагын тавхан хувь нь технологийн асууда... Түгжрэлийг хэрхэн шийдэх байв?! Улс төр, бизнесийнхний шахалтыг дааж чадвал Тавантолгойн хоё... Энгийнийг ухаалгаар 1924 оны Үндсэн хууль “Гэртээ ганцаараа” киноны Кевиний ээж 30 жилийн дараа Дэлхийд ганцхан Монгол деревин Л.Оюун-Эрдэнэ: Тавантолгойн 49 хувь “Чинхуа энержи”-д шилжсэ... Жирэмсэн хятад эмэгтэй есөн ихэр хүүхэд тээснээ мэдэв Орос цөмийн зэвсэг хэрэглэх нөхцлөө нэрлэжээ Тусгай субьектийг гэмт хэргийг Тахарын алба шалгана гэв
Top