x

З.Энхболд Ерөнхийлөгчөө хулхидсан бололтой!

Сэтгүүлч Мөнгөнцэцэг “Төрийн мэдээ” хэмээх нэртэй, өөрийн мэдээний контентоор, Ерөнхийлөгч Х.Баттулга 2021 онд дахин нэрээ дэвшүүлэх эрхгүй болсон байж болзошгүй тухай мэдээлэн нийгмийн сүлжээгээр шуугиулж байна.

Мөнгөнцэцэг; Монгол Улсын Үндсэн хуульд, нэмэлт өөрчлөлтөөр, “Ерөнхийлөгчийг зөвхөн нэг удаа улируулан сонгож болно” гэсэн хуучин заалт нь хасагдаад “...зургаан жилийн хугацаагаар зөвхөн нэг удаа сонгоно” хэмээх заалт оронд нь орж, тэгээд энэ заалт нь ирэх 5-р сарын 25-ны өдрийн 12 цагаас хэрэгжих болсон нь Х.Баттулгыг 2021 оны Ерөнхийлөгчийн сонгуульд дахин нэр дэвшүүлэх боломжгүй болгожээ хэмээн ярилаа.

Нээрээ, Ерөнхийлөгчтэй холбогдсон шинэ заалтыг 2025 оноос хэрэгжинэ гэсэн санал явж байсан шүү дээ! Гэтэл саналыг өөрчлөөд ирэх 5-р сарын 25-ны өдрийн 12 цагаас хэрэгжинэ гээд баталчихсан байна шүү дээ! 

“Ерөнхийлөгчийг зөвхөн нэг удаа улируулан сонгоно” гэсэн заалт Үндсэн хуулиас хасагдсан учраас Х.Баттулга дахин нэр дэвшүүлж болохгүй. Мөн, Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацаа зургаан жил байхаар Үндсэн хуулиар тогтоосон атал Х.Баттулгад долоон жил ноогдчихно. Энэ нь бас Үндсэн хуультай зөрчилдөнө.

Тэгэхээр Х.Батулга Үндсэн хуулийн шинэ нэмэлт, өөрчлөлтөөр нэр дэвших эрхгүй болсон тухай Мөнгөнцэцэгийн шуугиулаад байгаа нь үндэстэй аж.

Тэр тусмаа Ерөнхийлөгчийн Тамгын Газрын дарга З.Энхболд, Үндсэн хуулийн шинэ нэмэлт өөрчлөлт нь шинээр сонгогдох Ерөнхийлөгчид хамаарна гэсэн утгатай мэдэгдэл хийсэн. Магадгүй, Х.Баттулга, дахин Ерөнхийлөгчид нэр дэвшихгүй хэмээн тамгын дарга З.Энхболддоо хэлсэн байх!? Тэгвэл ямар ч асуудал байхгүй л дээ. Харин Х.Баттулга дахин улиран сонгогдох хүсэлтэй байгаа бол, түүнийг З.Энхболд найгүй муухай араар нь тавьж, хулхидсан гэсэн хэрэг болно!!!

Миний бие нэг удаа З.Энхболдыг “төрийн тайган” хэмээн дуудаж алдаршуулахдаа физиологийн утгаар нь огт хэлээгүй. Түүний политикийг, “хаадын хаан” байсан Хятадын тайган нарын политиктой адилтган хэлсэн юм. Түүх мэддэг хүмүүс миний санааг зөв ойлгосон байна билээ.

Хятадын түүхэнд Жао Гао, Ван Жэнь зэрэг тайган нарын, гаргуун хорчин политикууд байсан юм. Тэд л ордны хор найрааг удирдан явуулж хаадын хувь заяаг шийдэж байв. Жишээ нь Цинь Ши Хуандийн тайган байсан Жао Гао гэгч нь тэргүүн сайдтайгаа хуйвалдан, үхсэн хааныхаа гэрээслэлийг замаас нь зувчуулан гуйвуулаад хууль ёсны хаан ширээ залгамжлагч хунтайж Фу Суг хулхидан, дүүг нь хаан ширээнд залсан байдаг.

Хэрэв зээ Х.Баттулга 2021 онд дахин нэр дэвших сонирхолтой байсан бол түүний Тамгын Газрын дарга З.Энхболд яг л төрийн тайган Жао Гао шиг аашилжээ гэдэг нь ойлгомжтой.

Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг баталсны дараа З.Энхболд; “наймаа тохирсон” тул уг хуулийн төсөлд хориг тавихгүй, шинэ Ерөнхийлөгчийн бүрэн эрх зургаан жил байна гэх зэрэг мэдээллийг жоготой жуумалзан хэлж байсныг ард түмэн харсан.

Одоо Ерөнхийлөгч яах бол? Үнэхээр л 2021 онд дахин нэр дэвших сонирхолгүй бол Үндсэн хуулийн шинэ нэмэлт өөрчлөлт хэрэгжихэд ямар ч гацаа гарахгүй. З.Энхболдын хэлсэнчлэн 2021 оноос бид зургаан жилийн бүрэн эрхийн хугацаатай шинэ Ерөнхийлөгчтэй болоод л явчихна. 

Гэтэл Х.Баттулга нэр дэвших сонирхолтой бол Монголын цаашдын улстөрийн байдал маш ээдрээтэй, эрсдэлтэй болно.

Жишээ нь Х.Баттулга муйхарлаж “Би шинэ Үндсэн хуулиийн дагуу зургаан жил Ерөнхийлөгчөөр ажиллана” гэвэл төрийн эрх мэдлийг сонгуулиар биш, хууль өөрчлөн булаан авсан хэрэг болох бөгөөд үүнийг ард түмэн хүлээн зөвшөөрөхгүй. Ард түмэн хүлээн зөвшөөрөхгүй тул Ерөнхийлөгчийн эрх мэдэл легитим болж чадахгүй.

Сонгууль сонгогчдын хувьд орлоготой бизнес болчихоод байгаа шүү! Сонгогчид сонгууль явуулахыг шаардана. 

Бас, Сонгуулийн Ерөнхий Хороо болон шүүхүүдийг өөрийн хүмүүсээр бүрдүүлэн, хуулийг өөртөө ашигтай тайлбарлан хүчээр нэр дэвших эрх олж авах гэж болзошгүй. Тэгвэл Элбэгдоржоос урагшлаад Очирбат гуай хүртэл бүх өмнөх Ерөнхийлөгч нарын дахин нэр дэвших эрхийг нээж өгөхөөс өөр аргагүй. Яагаад гэвэл, хууль ганцхан Баттулгад үйлчилнэ гэж байхгүй. Үүнийг улстөрийн намууд хүлээж авахгүй.

Үгүй бол бүр зориг шулуудан 2020-ны УИХ-ын сонгуулийн дараа үүсэх үймээн самууныг өөгшүүлж Ерөнхийлөгчийн засаглалыг нэг мөр тогтоон дарагуйлал руу огцом шилжиж мэднэ. 

Гэх мэтчилэн олон ээдрээтэй асуудал үүснэ. Ямар ч атугай З.Энхболд Ерөнхийлөгчөө 2020 оны УИХ-ын сонгуулийн дараа олонхи болох эрх баригчдын өмнө “тавган дээр тавиад өгчихсөн” нь л гарцаагүй. Шинэ эрх баригчдын амбиц Х.Баттулгын нэр дэвших эрхтэй эсэхийг шийднэ дээ.

З.Энхболд 2021 онд өөрөө дэвшинэ гэсэн алсын хараатай ч юм билүү?! З.Энхболд Ерөнхийлөгчөө хулхидсан бололтой. 

Э.Бат-Үүл /baabar.mn/

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Ц.Баатархүү: Кибер аюулгүй байдлыг хангах техник технологийн ур чадвар, мэргэжлийн хүмүүсийн чадавх дутагдалтай байна 9 цаг 37 мин О.Алтангэрэл: Гологдолтой бүтээгдэхүүнийг хаяхаар ачуулсан байж болзошгүй 9 цаг 59 мин 1924 оны Үндсэн хууль 11 цаг 40 мин Улс төр, бизнесийнхний шахалтыг дааж чадвал Тавантолгойн хоёр цооногийг Хятадаар ухуулсан нь зөв 11 цаг 51 мин Энгийнийг ухаалгаар 11 цаг 58 мин “Анхдугаар Үндсэн хуулийн мөн чанар, агуулга, ач холбогдол” сэдвээр орон даяар хичээл зааж байна 13 цаг 26 мин Олон улсын эрүүгийн шүүх Б.Нетаньяхуг баривчлах зөвшөөрөл өгчээ 14 цаг 38 мин “Болор цом” наадмын сүүлчийн шатанд шалгарсан 21 найрагчийн нэр тодорчээ 14 цаг 52 мин Армийн бөхчүүд ДАШТ-ээс найман медаль хүртэв 14 цаг 59 мин Говь-Алтайчууд сар бүрийн эхний өдөр үндэсний хувцсаа өмсөнө 16 цаг 5 мин Оливер Корфф: Үндсэн хууль нь баримтлах ёстой хуулиас илүү гүн утгыг агуулдаг 16 цаг 26 мин ӨМНӨГОВЬ: Хүйтний эрч эрс чангарна Өчигдөр 18 цаг 19 мин ГОВЬ-АЛТАЙ: Цасаар шуурч үзэгдэх орчин хязгаарлагдахыг анхаарууллаа Өчигдөр 13 цаг 04 мин ЭТТ биржээр 512 мянган тонн эрчим хүчний нүүрс арилжаалав Өчигдөр 12 цаг 47 мин С.Жавхлан: Кибер халдлагын тавхан хувь нь технологийн асуудалтай холбоотой Өчигдөр 12 цаг 05 мин Нийгмийн гамшиг ТҮГЖРЭЛ гуайг ялах аргачлал Өчигдөр 11 цаг 55 мин Номын хураангуй: The Power of the Other Уржигдар 21 цаг 30 мин Үндсэн хуулийн үзэл санааг түгээн дэлгэрүүлэх сургагч багшийн хөтөлбөрт 105 хүн хамрагдаж байна Уржигдар 12 цаг 57 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх энхийг сахиулагчдад одон, медаль гардуулав 2024-11-22 ANDROID-ын оны шилдэг тоглоом, хавсралтуудыг нэрлэжээ 2024-11-22
iИх уншсан
Улстөрчийн нас үнэн, худал байснаар нь хэмжигддэг шүү, Ерөнх... П.Цагаан: XXI зууны ардчилсан улсад хуурамч баримтаар иргэнэ... Л.Гантөмөр: Францтай хийж байгаа хэлэлцээрээ хадгалаад дуусг... 1968 оны Чехословакийн хавар Монголчууд бүтээхээсээ илүү нураахдаа шаламгай Амьдралд тэмүүлсэн 25 бяцхан  зүрх Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ ямар харьцаат... Б.Лхагважав: Монгол Улс Зүүн Хойд Азийн хөгжлийн гол бөглөөс... Нийгмийн гамшиг ТҮГЖРЭЛ гуайг ялах аргачлал С.Жавхлан: Кибер халдлагын тавхан хувь нь технологийн асууда... Түгжрэлийг хэрхэн шийдэх байв?! Улс төр, бизнесийнхний шахалтыг дааж чадвал Тавантолгойн хоё... Энгийнийг ухаалгаар 1924 оны Үндсэн хууль “Гэртээ ганцаараа” киноны Кевиний ээж 30 жилийн дараа Л.Оюун-Эрдэнэ: Тавантолгойн 49 хувь “Чинхуа энержи”-д шилжсэ... Дэлхийд ганцхан Монгол деревин Жирэмсэн хятад эмэгтэй есөн ихэр хүүхэд тээснээ мэдэв Орос цөмийн зэвсэг хэрэглэх нөхцлөө нэрлэжээ Тусгай субьектийг гэмт хэргийг Тахарын алба шалгана гэв
Top