x

Ж.Мөнхбат дүүгийнхээ “баялаг шахаа”-г шалгана уу, У.Хүрэлсүх дарга аа!

"Бөхбилэгт" бөхийн дэвжээ юу, "Шахаа"-ны дэвжээ юу?

УИХ-ын чуулганы танхимд МАН-ын “хайртай” хоёр хүү хэрэлдэж, бие биеэ хулгайч гэдгийг илчилж, хэн нь хэнийгээ хаанаас олж авчирч байсан “баялаг түүх”-ийг дуудалцаж байсан нь 2018 оны арваннэгдүгээр сарын 30-ны өдөр. УИХ-ын нэгдсэн чуулганаар энэ өдөр Ерөнхий сайд У.Хүрэлсүхийг огцруулах асуудлыг хэлэлцэж байв. 

Энэ үеэр УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат “Шившигтэй юм болж байна. Ерөнхий сайдыг огцруулах хамгийн гол үндэслэл бол ЖДҮ-ийн хулгай мөн шдээ. Асуудалд холбогдсон сайд нараа Монголын ард түмэн та бүхнийг хүлээж байна. Албан тушаал тур хугацааных, ард түмний эрх ашиг мөнхийн юм” хэмээн найрагчийн уянга, улстөрчийн хилэнг харуулсан. 

Онгод нь бадарсан тэрбээр “2016 оны сонгуульд У.Хүрэлсүхийг Хэнтийд нэр дэвш гэхэд та татгалзаж, "гардан тулаан"-аас зугтаасан. Орондоо Д.Гантулгыг дэвшүүлсэн. Та одоо нөхөн сонгуульд нэр дэвших үү? 2020 онд нам ялагдвал өмнөх шигээ Австрали руу дахиад зугтаах уу" гэж асуув. 

Хариуд нь Ерөнхий сайд У.Хүрэлсүх “1990 оноос хойш би энэ намд ажиллаж байгаа. Тэр үед миний дүү сураггүй байсан шүү. Би чамайг Солонгосоос олж авчирсан байх шүү, миний дүү. Би чиний талаар зөндөө зүйл мэднэ. Хүний тусыг битгий мартаж байгаарай. Намаас хөөх хүмүүсийг би шийдэхгүй, Хяналтын хороо шийднэ. Гэхдээ хасах хүмүүсийн жагсаалтыг би гаргана. Би төрдөө, намдаа их цэвэрлэгээ хийнэ. 2020 онд ялагдвал ялагдана л биз. Сонгуулиас айгаад байдаг би тийм жижигхэн хүн биш. Чи бол их баялаг түүхтэй хүн шүү. Би чамайг мэднэ, карьерт чинь нөлөөлнө гэж бодоод ард түмний өмнө дуугүй байгаа шүү" гэсэн юм. 

Дээрх хуралдааны үеэр ч Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн дүү У.Давхарбаярын ЖДҮХС-аас зээл авсан асуудал хөндөгдөн хариулт өгсөн тул энэ удаад хойш тавья. Гэтэл Эрдэнэт үйлдвэрт ган хоолой угсрах ажлын тендрийн маргаан дуулиан тарив. Уг тендрийг 2019 оны наймдугаар сарын 19-нд зарлахад зургаан компани оролцсоны нэг нь “Сокол” ХХК буюу ганц монгол компани юм. Ямартай ч үйлдвэрийн удирдлагын зүгээс хэвлэл мэдээллээр баттай бус мэдээлэл тараасан, үнэлгээний үр дүнд оролцох гэж оролцсон бүхнийг хууль, хяналтын байгууллагаар шалгуулах тухайгаа албан ёсоор мэдээлсэн.

Тэгвэл өрсөлдөгч “Сокол” ХХК хэнийх вэ? Энэ бол УИХ-ын чуулганы танхимд Ерөнхий сайд У.Хүрэлсүхтэй “баялаг түүх”-ээ дурсаж, нэгнээ хулгайчаараа дуудалцаж байсан УИХ-ын гишүүн Жамъянгийн Мөнхбаттай шууд бусаар холбогдож таардаг. “Сокол” ХХК, түүний охин компани “Сокол ложистикс” /орон нутгийн болон олон улсын чиглэлд иргэний нислэгийн үйл ажиллагаа эрхлэх, автомашинаар ачаа тээвэрлэх, төмөр замын тээвэр зуучлалын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг/ компаниудын захирал нь Намсрайн Алтаншагай. УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат, “Сокол” ХХК-ийн захирал Н.Алтаншагай нар Архангай аймгийн Бөхбилэгт бөхийн дэвжээнийг тэргүүлдэг. 

 

Зураг дээр: Ж.Мөнхбат, Н.Алтаншагай нар

                                                                                                

Сонирхвол уг дэвжээ нь Архангай аймгийн залуу бөхчүүдийг дэмжих зөвлөлийн санаачилгаар 2006 оны 03 сарын 30-нд үүсгэн байгуулагдсан. 2016 оны 3 дугаар сарын 09-ний хурлаар бүтэц зохион байгуулалтад нь өөрчлөлт орж дэвжээний тэргүүнээр тухайн үеийн МАН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Ж.Мөнхбат, Дэд тэргүүнээр УИХ гишүүн, ХХАЯ-ны сайд асан, Т.Бадамжунай, Захирлаар: СОКОЛ ХХК-ны захирал Н.Алтаншагай нар тус тус сонгогджээ. 

Одоо Ж.Мөнхбат, Н.Алтаншагай нар бие биеэ танихгүй гэхгүй байх, тийм үү? Цааш нь яасан бэ гэвэл “Сокол” ХХК нь Архангай аймгийн ЗДТГ-ын албан хэрэгцээнд тээврийн хэрэгсэл нийлүүлэх тендерт шалгарсан. http://opendatalab.mn/search/7072?model=TProcurement. Мөн ДЦС-4 ТӨХК-ийн Бандажное кольцо нийлүүлэх 498 сая төгрөгийн тендерт шалгарсан. http://opendatalab.mn/search/6078?model=TProcurement

Барилга, хот байгуулалтын яамнаас зарласан Сэлэнгэ аймгийн Сүхбаатар суманд Явган болон дугуйн зам, автозамын хашлага бродюр нийлүүлэх 445 сая 372 мянга 185 төгрөгийн дүнтэй тендер, Геодези, усны барилга байгууламжийн газар ОНӨАТҮГ-аас зарласан ган хоолой нийлүүлэх 130 cая 144 мянга 692 төгрөгийн дүнтэй тендер, Орхон аймгийн орон нутгийн өмчийн газраас зарласан  Уртын гол багт үерийн хамгаалалтын суваг барих 475 сая 910 мянган төгрөгийн үнийн дүнтэй http://opendatalab.mn/search/9880?model=TProcurement тендер зэрэгт оролцохоор материалаа илгээгээд байна. Мөн Нийслэлийн худалдан авах ажилллагааны газраас зарласан 2019 онд хог тээврийн тусгай зориулалтын 10ш автомашин худалдан авах 1 тэрбум 581 сая 125 мянган төгрөгийн тендер, Орхон аймгийн орон нутгийн өмчийн газраас зарласан Онцгой байдлын үед хэрэглэгдэх газар уснаа явагч тээврийн хэрэгслийн 90 сая 359 мянга 375 төгрөгийн дүнтэй тендерт материалаа тус тус илгээснийг http://opendatalab.mn/search/11228?model=TProcurement эндээс харж болно.

Хэдийгээр Ж.Мөнхбат гишүүний компани гэж цаасан дээр бичээгүй ч нутаг усны болон бизнесийн түншлэлийн эцсийн өмчлөгчөө нууцалсан байж болох сэжүүрүүд олдсоор байна. УИХ-ын гишүүн Ж.Мөнхбатын ХОМ-т байгаагүй, энэ хавар эзэмших болсон компаний “түүх”-ийг олон нийт сонирхох эрхтэй. 

Бас нэг сонирхолтой баримт бий. Энэ нь Улсын Дээд шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 1-ний хурлын тогтоол. Нэхэмжлэгч нь Рич голден буллс эдукэшн ХХК, хариуцагч нь Монгол Улсын Засгийн газар.

Тухайн үед ЗГХЭГ-ын дарга нь Ж.Мөнхбат байв. Шүүхийн тогтоолыг хуулиар нууцлаагүй тул http://www.supremecourt.mn/irgen/view?id=1898 эндээс уншина уу. 

Нэхэмжлэлд дурдсанаар Монгол Улсын Засгийн газрын 2015 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 49 дүгээр тогтоолоор 72 бага сургууль, цэцэрлэгийн цогцолбор барих концессын эрхийг “Рич голден буллс эдукэшн” ХХК-д олгосны дагуу Засгийн газрыг төлөөлж, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Хөрөнгө оруулалтын газартай 2015 оны 02 дугаар сарын 18-ны өдөр “Бага сургууль, цэцэрлэгийн цогцолбор ажлыг хэрэгжүүлэх концессын гэрээ”-г байгуулсан аж. Уг гэрээгээр Засгийн газрыг төлөөлж, Хөрөнгө оруулалтын газар 2015 оны 3 дугаар сарын 01-ний өдрийн дотор 30 ширхэг бага сургууль, цэцэрлэгийн цогцолбор барих газрыг концесс эзэмшигчид хүлээлгэн өгөх үүрэг хүлээсэн боловч энэ үүргээ биелүүлээгүй юм байна.

Тухайлбал гэрээ байгуулсан үеэс хойш “Рич голден буллс эдукэшн” ХХК гэрээний 1.13.в-д заасан 18 сая ам.долларыг Монгол Улсын арилжааны банкинд байршуулах үүргээ биелүүлэх талаар ажиллаж байж. Хөрөнгө оруулалтаар байршуулахаар БНХАУ-н “China State Construcion Engineering Company”, мөн ОХУ-ын компанитай хөрөнгө оруулалтын гэрээг үзэглэж үндсэндээ хөрөнгө байршуулах ажил шийдэгдсэн байсан гэнэ. Мөн тус компани төсөлд шаардагдах хөрөнгийн 15 хувийн ам.долларын зээлийн баталгааг Монгол Улсын Хөгжлийн банкнаас гаргуулахыг хүссэн боловч 2015 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн албан бичгээр зээл олгож, баталгаа гаргах боломжгүй гэсэн хариу ирүүлсэн байх юм.

Гэтэл 2015 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн Засгийн газрын хуралдаанаар концесс эзэмшигч “Рич голден буллс эдукэшн” ХХК-д мэдэгдэлгүйгээр концессын гэрээг цуцалж концессийн эрхийг “Toп Интернэшнл Инженеринг Монголиа” ХХК-д шилжүүлсэн. Энэ нь Иргэний хуулийн 204.1-д заасныг зөрчжээ. Уг нь гэрээг цуцлахыг Хөрөнгө оруулалтын газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч С.Жавхланбаатарт даалгасан байдаг бөгөөд гэрээний 1.16 дахь заалт гэрээний 1.13.2-т заасан үүргээ гүйцэтгээгүй бол гэрээг цуцлах асуудлыг... шийдвэрлэнэ гэж заасан байдаг боловч гэрээнд заагаагүй үндэслэлээр гэрээг цуцалсанд гомдолтой байна гэж шүүх хурал дээр мэдүүлжээ. Мөн “Toп Интернэшнл Иженеринг Монголиа” ХХК нь 18 сая ам.долларыг байршуулсан гэх үндэслэлээр Засгийн газар эрх шилжүүлсэн нь хууль зүйн үндэслэлгүй төдийгүй, маш богино хугацаанд гуравдагч этгээдэд концесс эзэмших эрхийг шилжүүлэн өгч гэрээг хуулийн үндэслэлгүйгээр байгуулсан гэж үзсэн аж. Харин хариуцагч шүүхэд гаргасан тайлбартаа уг нэхэмжлэлийг “хууль зүйн үндэслэлгүй тул хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ. 

Товчхондоо хоёр тал 2016 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр “Эвлэрлийн гэрээ” байгуулж, хяналтын шатны шүүх хуралдаанд эвлэрлийг батлуулж, хэргийг хэрэгсэхгүй болгуулахаар хүсэлт гаргасныг хангах үндэслэлтэй гэж үзжээ. Дээд шүүхийн энэхүү тогтоолоор эвлэрлийг батлан, Монгол Улсын Засгийн газрын 2015 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн 354 дүгээр тогтоолыг хүчингүй болгуулах тухай Монгол Улсын Засгийн газарт холбогдох “Рич голден буллс эдүкэшн” ХХК-ийн нэхэмжлэлтэй иргэний хэргийг хэрэгсэхгүй болгосон байна. 

Концессийг хууль зөрчин цуцалж Хятадын компанид өгчихөөд “эвлэрсэн”-ий учир юунд байв?

Хамгийн сонирхолтой нь Монгол Улсын Засгийн газар хариуцагчаар орж, эвлэрлийн гэрээг үндэслэн энэ хэргийг хэрэгсэхгүй болгосон байтал 2019 оны 3 дугаар сарын 20-ны өдөр дээрх “CNI” буюу “Си Эн Ай” ХХК-ийн хувь эзэмшигчээр Жамъянгийн Мөнхбат,Баяраагийн Чойжилжалбуу, Ханджавын Батжаргал нарын хамт бүртгүүлсэн байна.

Захирал нь Оюунчимэгийн Хүрэлтогоо. Компанид хувь эзэмших нь Ж.Мөнхбат гишүүний бүрэн эрх, харин АТГ-ын ХОМ-т заавал тусгах шаардлагатай. Нэг бус компани, ТББ, сан байгаа боловч ХОМ дээрх “компани, нөхөрлөл, хоршоонд хөрөнгө оруулсан хөрөнгө оруулалт” гэх хүснэгт хоосон байгаа нь эрхэм гишүүн Ж.Мөнхбатын хэлэх, хийхийн зөрүүг харуулж байна. Нөгөөтэйгүүр ЗГХЭГ-ын дарга асан шүүх дээр хэрэгсэхгүй болгосон компанийнхаа эвлэрлийг хэрхэн шийдсэн, яагаад энэ оны эхээр хувь эзэмшигч нь болох талаараа нийтэд мэдээлэх нь зүйтэй байх. 

МАН-ын хайртай ч юм уу, МАН-даа хайртай хоёр хүүгийнх нь энэ мэт хэргүүд иргэд сонгогчдын итгэлийг эвдэнэ гэдгийг энэ эгзэгтэй өдрүүдэд анхааруулж эргэлзээг тайлах шаардлагатайг зөвлөх нь илүүц биз ээ. 

/Үргэлжлэл бий/

У.Оргилмаа /baabar.mn/

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Зочин (66.181.185.153)
    Тэгээд Мөнхбатад энэ бичсэн юм шууд хамаатай юм уу? Таниж мэддэг хамт зураг авахуулсан хол ойрын хамаг юмыг хамаад биччихсэн юм шиг санагдлаа. Бодвол Увсынхан л ийм юм бичиж, нийгэмд хагарал хуваагдал гаргаж байгаа биз.
    2019 оны 12 сарын 28 | Хариулах
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Ц.Баатархүү: Кибер аюулгүй байдлыг хангах техник технологийн ур чадвар, мэргэжлийн хүмүүсийн чадавх дутагдалтай байна 11 цаг 38 мин О.Алтангэрэл: Гологдолтой бүтээгдэхүүнийг хаяхаар ачуулсан байж болзошгүй 12 цаг 0 мин 1924 оны Үндсэн хууль 13 цаг 41 мин Улс төр, бизнесийнхний шахалтыг дааж чадвал Тавантолгойн хоёр цооногийг Хятадаар ухуулсан нь зөв 13 цаг 52 мин Энгийнийг ухаалгаар 13 цаг 58 мин “Анхдугаар Үндсэн хуулийн мөн чанар, агуулга, ач холбогдол” сэдвээр орон даяар хичээл зааж байна 15 цаг 27 мин Олон улсын эрүүгийн шүүх Б.Нетаньяхуг баривчлах зөвшөөрөл өгчээ 16 цаг 39 мин “Болор цом” наадмын сүүлчийн шатанд шалгарсан 21 найрагчийн нэр тодорчээ 16 цаг 53 мин Армийн бөхчүүд ДАШТ-ээс найман медаль хүртэв 17 цаг 0 мин Говь-Алтайчууд сар бүрийн эхний өдөр үндэсний хувцсаа өмсөнө 18 цаг 6 мин Оливер Корфф: Үндсэн хууль нь баримтлах ёстой хуулиас илүү гүн утгыг агуулдаг 18 цаг 27 мин ӨМНӨГОВЬ: Хүйтний эрч эрс чангарна Уржигдар 18 цаг 19 мин ГОВЬ-АЛТАЙ: Цасаар шуурч үзэгдэх орчин хязгаарлагдахыг анхаарууллаа Уржигдар 13 цаг 04 мин ЭТТ биржээр 512 мянган тонн эрчим хүчний нүүрс арилжаалав Уржигдар 12 цаг 47 мин С.Жавхлан: Кибер халдлагын тавхан хувь нь технологийн асуудалтай холбоотой Уржигдар 12 цаг 05 мин Нийгмийн гамшиг ТҮГЖРЭЛ гуайг ялах аргачлал Уржигдар 11 цаг 55 мин Номын хураангуй: The Power of the Other 2024-11-23 Үндсэн хуулийн үзэл санааг түгээн дэлгэрүүлэх сургагч багшийн хөтөлбөрт 105 хүн хамрагдаж байна 2024-11-23 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх энхийг сахиулагчдад одон, медаль гардуулав 2024-11-22 ANDROID-ын оны шилдэг тоглоом, хавсралтуудыг нэрлэжээ 2024-11-22
iИх уншсан
Улстөрчийн нас үнэн, худал байснаар нь хэмжигддэг шүү, Ерөнх... П.Цагаан: XXI зууны ардчилсан улсад хуурамч баримтаар иргэнэ... Л.Гантөмөр: Францтай хийж байгаа хэлэлцээрээ хадгалаад дуусг... 1968 оны Чехословакийн хавар Монголчууд бүтээхээсээ илүү нураахдаа шаламгай Амьдралд тэмүүлсэн 25 бяцхан  зүрх Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ ямар харьцаат... Б.Лхагважав: Монгол Улс Зүүн Хойд Азийн хөгжлийн гол бөглөөс... Нийгмийн гамшиг ТҮГЖРЭЛ гуайг ялах аргачлал С.Жавхлан: Кибер халдлагын тавхан хувь нь технологийн асууда... Түгжрэлийг хэрхэн шийдэх байв?! Улс төр, бизнесийнхний шахалтыг дааж чадвал Тавантолгойн хоё... Энгийнийг ухаалгаар 1924 оны Үндсэн хууль “Гэртээ ганцаараа” киноны Кевиний ээж 30 жилийн дараа Л.Оюун-Эрдэнэ: Тавантолгойн 49 хувь “Чинхуа энержи”-д шилжсэ... Дэлхийд ганцхан Монгол деревин Жирэмсэн хятад эмэгтэй есөн ихэр хүүхэд тээснээ мэдэв Орос цөмийн зэвсэг хэрэглэх нөхцлөө нэрлэжээ Тусгай субьектийг гэмт хэргийг Тахарын алба шалгана гэв
Top