x

"Эмэгтэйчүүдийн улс төрийн оролцоог дэмжих нь ардчилалын төлөвшилд чухал"

УИХ-ын гишүүн, Эрүүл мэндийн сайд, Нийгмийн ардчилал Монголын эмэгтэйчүүдийн холбооны ерөнхийлөгч Д.Сарангэрэл Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллагын Ардчилсан институт, хүний эрхийн газрын Улс төрийн намын шинжээчдийн мэргэшсэн багийн гишүүн, Ноттингeмийн их сургуулийн Улс төр, олон улсын харилцааны дэд профессор Фернандо Касал Бэртуаг энэ сарын 04-ний өдөр хүлээн авч уулзлаа.

Тэрбээр Монголын улс төрийн намын тогтолцоог ардчилсан, нээлттэй хариуцлагатай болгох чиглэлээр Улс төрийн намын тухай хуулийн төсөлд зөвлөмж өгч байгаа олон улсын мэргэжилтэн юм.

Уулзалтын үеэр УИХ-ын гишүүн Д.Сарангэрэл “Жендэрийн тэгш байдлыг хангах, улстөр дэх эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэх, гэр бүлийн хүчирхийллийг бууруулах чиглэлээр эмэгтэйчүүд идэвхтэй ажилладаг. Улс төрийн намын тогтолцоог хариуцлагатай болгох, намуудыг төлөвшүүлэх, шийдвэр гаргах үйл явцад нийгмийн цөөнх, эмэгтэйчүүд, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн оролцоог нэмэгдүүлэх чиглэлээр таны өгсөн зөвлөмж, саналуудыг дэмжиж байгаа. Дэлхий дахинд эмэгтэйчүүдийн улс төр дэх тэгш байдлыг хангах үүднээс олон төрлийн дэмжлэг, зохицуулалт байдаг бол Монгол Улсын хувьд зөвхөн нэр дэвшүүлэх квот болон зарим улс төрийн намын дүрэмд заасан квотууд л байдаг. Тиймээс дэлхийн нийтийн хөгжлийн жишиг болсон улс төрийн шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүдийн оролцоог дэмжих чиглэлээр бидэнд олон улсын байгууллагуудын дэмжлэг, хамтын ажиллагаа чухал” хэмээн онцлов.

Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллагын Ардчилсан институт, хүний эрхийн газрын Улс төрийн намын шинжээчдийн мэргэшсэн багийн гишүүн, Ноттингeмийн их сургуулийн Улс төр, олон улсын харилцааны дэд профессор Фернандо Касал Бэртуа “Европын аюулгүй байдал хамтын ажиллагааны байгууллага бол хүний эрх, тэр дундаа эмэгтэйчүүдийн эрхийг хангах, ялгаварлан гадуурхалтыг зогсоох, улс төр дэх эмэгтэйчүүдийн оролцоог дэмжих чиглэлд анхаарал хандуулж ажилладаг. Эмэгтэйчүүдийн улс төрийн оролцоог дэмжихийн тулд зөвхөн сонгуульд нэр дэвших квот олгоод зогсохгүй урт хугацааны бодлого, хөтөлбөр хэрэгтэй. Хөгжиж буй олон оронд эмэгтэйчүүдийг дорд үзэх уламжлалт хандлага хүчтэй байдгаас эмэгтэй улс төрчдөд гарааны тэгш боломж байдаггүй. Иймд төрийн бодлогоор эмэгтэйчүүдийн оролцоог урамшуулан дэмжих механизмуудыг хэрэглэх нь үр дүнтэй” гэлээ.

Улс  төрийн намуудад төрийн олгож буй санхүүжилтийн тодорхой хэсгийг эмэгтэй нэр дэвшигчдийг сургаж, бэлтгэхэд зарцуулах, эмэгтэй нэр дэвшигчдийг олноор дэвшүүлсэн улс төрийн намуудад хөнгөлөлт урамшуулал олгох зэрэг олон механизм байдаг байна. Тухайлбал, Хорватад парламентад сонгогдсон эмэгтэй гишүүдийн тоогоор тухайн намд төрөөс олгох санхүүжилтийг 10 хувиар нэмдэг бол Гүржид эмэгтэйчүүдийг олноор нэр дэвшүүлсэн намд төсвийн 30 хүртэл хувийн урамшуулал олгодог жишиг тогтжээ.

Улс төрийн намын тухай хуулийн төсөлд намын санхүүжилтийг ил тод, хариуцлагатай болгох талаар сайн заалтууд орсон. Одоо хүчин төгөлдөр мөрдөгдөж буй Улс төрийн намын тухай хуулиар УИХ-д суудалтай намуудад төрөөс олгож буй санхүүжилтийн зарцуулалтад тавих хяналт сул, зориулалтыг зааж өгөөгүй зэрэг сул талтай байсныг шинэ хуулийн төслөөр нарийн зохицуулсан. Гэвч эмэгтэйчүүдийн улс төрийн оролцоог нэмэгдүүлэх зохицуулалт дутагдалтай байгааг ноён Фернандо Касал Бэртуа хэлсэн юм.

Тэрбээр хуулийн төсөлд өгсөн зөвлөмждөө намын гүйцэтгэх албан тушаалд эмэгтэйчүүдийн эзлэх тоог тогтоох, нэр дэвшигчдийн жендэрийн харьцааг тэнцвэртэй байлгах, эмэгтэйчүүдийг тааламжгүй тойрогт нэр дэвшүүлэх эсхүл намын нэрсийн жагсаалтад хэт доогуур эрэмбэлэхгүй байх, санхүүгийн урамшуулал нэвтрүүлэх зэрэг асуудлыг тусгах шаардлагатайг дурджээ.

Уулзалтын төгсгөлд ноён Фернандо Касал Бэртуа эмэгтэйчүүдийн улс төрийн оролцоог нэмэгдүүлж, жендэрийн тэгш байдлыг бий болгох нь Монголын ардчиллын төлөвшилд чухал гэдгийг онцлон тэмдэглээд энэ чиглэлээр төрийн болон төрийн бус байгууллагуудтай хамтран ажиллахад бэлэн буйгаа илэрхийлэв.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Ц.Баатархүү: Кибер аюулгүй байдлыг хангах техник технологийн ур чадвар, мэргэжлийн хүмүүсийн чадавх дутагдалтай байна 9 цаг 13 мин О.Алтангэрэл: Гологдолтой бүтээгдэхүүнийг хаяхаар ачуулсан байж болзошгүй 9 цаг 35 мин 1924 оны Үндсэн хууль 11 цаг 16 мин Улс төр, бизнесийнхний шахалтыг дааж чадвал Тавантолгойн хоёр цооногийг Хятадаар ухуулсан нь зөв 11 цаг 27 мин Энгийнийг ухаалгаар 11 цаг 34 мин “Анхдугаар Үндсэн хуулийн мөн чанар, агуулга, ач холбогдол” сэдвээр орон даяар хичээл зааж байна 13 цаг 2 мин Олон улсын эрүүгийн шүүх Б.Нетаньяхуг баривчлах зөвшөөрөл өгчээ 14 цаг 14 мин “Болор цом” наадмын сүүлчийн шатанд шалгарсан 21 найрагчийн нэр тодорчээ 14 цаг 28 мин Армийн бөхчүүд ДАШТ-ээс найман медаль хүртэв 14 цаг 35 мин Говь-Алтайчууд сар бүрийн эхний өдөр үндэсний хувцсаа өмсөнө 15 цаг 41 мин Оливер Корфф: Үндсэн хууль нь баримтлах ёстой хуулиас илүү гүн утгыг агуулдаг 16 цаг 2 мин ӨМНӨГОВЬ: Хүйтний эрч эрс чангарна Өчигдөр 18 цаг 19 мин ГОВЬ-АЛТАЙ: Цасаар шуурч үзэгдэх орчин хязгаарлагдахыг анхаарууллаа Өчигдөр 13 цаг 04 мин ЭТТ биржээр 512 мянган тонн эрчим хүчний нүүрс арилжаалав Өчигдөр 12 цаг 47 мин С.Жавхлан: Кибер халдлагын тавхан хувь нь технологийн асуудалтай холбоотой Өчигдөр 12 цаг 05 мин Нийгмийн гамшиг ТҮГЖРЭЛ гуайг ялах аргачлал Өчигдөр 11 цаг 55 мин Номын хураангуй: The Power of the Other Уржигдар 21 цаг 30 мин Үндсэн хуулийн үзэл санааг түгээн дэлгэрүүлэх сургагч багшийн хөтөлбөрт 105 хүн хамрагдаж байна Уржигдар 12 цаг 57 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх энхийг сахиулагчдад одон, медаль гардуулав 2024-11-22 ANDROID-ын оны шилдэг тоглоом, хавсралтуудыг нэрлэжээ 2024-11-22
iИх уншсан
Улстөрчийн нас үнэн, худал байснаар нь хэмжигддэг шүү, Ерөнх... П.Цагаан: XXI зууны ардчилсан улсад хуурамч баримтаар иргэнэ... Л.Гантөмөр: Францтай хийж байгаа хэлэлцээрээ хадгалаад дуусг... 1968 оны Чехословакийн хавар Монголчууд бүтээхээсээ илүү нураахдаа шаламгай Амьдралд тэмүүлсэн 25 бяцхан  зүрх Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ ямар харьцаат... Б.Лхагважав: Монгол Улс Зүүн Хойд Азийн хөгжлийн гол бөглөөс... Нийгмийн гамшиг ТҮГЖРЭЛ гуайг ялах аргачлал С.Жавхлан: Кибер халдлагын тавхан хувь нь технологийн асууда... Түгжрэлийг хэрхэн шийдэх байв?! Улс төр, бизнесийнхний шахалтыг дааж чадвал Тавантолгойн хоё... Энгийнийг ухаалгаар 1924 оны Үндсэн хууль “Гэртээ ганцаараа” киноны Кевиний ээж 30 жилийн дараа Л.Оюун-Эрдэнэ: Тавантолгойн 49 хувь “Чинхуа энержи”-д шилжсэ... Дэлхийд ганцхан Монгол деревин Жирэмсэн хятад эмэгтэй есөн ихэр хүүхэд тээснээ мэдэв Орос цөмийн зэвсэг хэрэглэх нөхцлөө нэрлэжээ Тусгай субьектийг гэмт хэргийг Тахарын алба шалгана гэв
Top