x

Ц.Амгаланбаатарт 500 сая төгрөг амлаж, Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарыг гүтгэсэн гэх гүтгэлэг

УИХ-ын гишүүн, ШИНЭ намын дарга Ж.Батзандан, УИХ-ын гишүүн Л.Болд нар өнөөдөр С.Зоригийн хэрэгт яллагдаж буй Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарыг суллуулахын тулд гудамжинд гарч жагсана гэдгээ мэдэгджээ. Тэд С.Зоригийн хэргийн яллагдагчдыг суллуулахаар УЕП-т шаардлага хүргүүлсэн байна.

Тэд энэ удаа “Хэргийг шалгасан ажлын хэсэг Ц.Амгаланбаатарт 500 сая төгрөг амлаж, Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарыг С.Зоригийн хэрэгт гүтгэсэн. Тиймээс Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарыг суллах ёстой” гэв.

Сануулахад дээрх 500 сая төгрөг гэдэг нь бүр 2000-аад онд Ц.Нямдоржийг Хууль зүйн сайд байх үед С.Зоригийн хэргийг илрүүлэхээр Засгийн газраас тогтоол гаргаж, хэргийн талаар үнэн зөв мэдээлэл өгсөн хүнд 500 сая төгрөгийн шагнал амласан байдаг. Харин Ц.Содномдаржаа нь таксины жолоочийн амийг хөнөөсөн хэргээр шоронд ял эдэлж байх хугацаандаа “С.Зоригийн хэргийн алуурчдыг мэднэ, мэдээлэл өгнө” хэмээн ШШГ байгууллагаар дамжуулан ажлын хэсгийнхэнтэй холбогдсон тухай уг хэрэгт хяналт тавьж байсан УЕП-ын орлогч асан Г.Эрдэнэбат ярьсан нь бий.

Мэдээж Засгийн газраас амласан 500 сая төгрөгийн шагнал Ц.Амгаланбаатарыг ийм үйлдэл хийхэд хүргэсэн байж болох ч уг хэргийг шалгаж дууссаны дараа тэр энэ шагналыг авах боломжгүй гэдэг нь тодорхой. Учир нь уг шагналыг гэмт хэргийн талаар мэдээлэл өгсөн иргэнд амласан болохоос биш, хэргийг хамтран үйлдсэн этгээдэд өгөх боломжгүй нь тодорхой. “Эрүүдэн шүүсэн” гэх асуудал босч ирсний дараа Ц.Амгаланбаатарын мэдүүлгээсээ буцсан шалтгаан ч мөн энэ байж болно.

Хэрэг явдал ийм тов тодорхой байтал УИХ-ын гишүүн, ШИНЭ намын дарга Ж.Батзандан “Ажлын хэсгийнхэн Амгаланбаатарт 500 сая төгрөг амлаж, Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарыг хилс хэрэгт гүтгэсэн” хэмээн өнөөдөр ярьж байгаа нь харин ч жинхэнээсээ гүтгэлэг болж байна. Гэхдээ Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарыг суллуулахаар чармайж буй УИХ-ын гишүүд, Хууль зүйн сайд нартай Ц.Амгаланбаатар нэг тал болсонд бас өөрийн гэсэн шалтгаан бий. Эх сурвалжийн мэдээлснээр тэдний зүгээс Ц.Амгаланбаатарын ялыг хөнгөлж, хоригдох хугацааг нь наашлуулж өгнө хэмээн амласан гэдэг. Гэвч энэ ч бас хуулийн хувьд боломжгүй.

Учир нь Ц.Амгаланбаатарыг энэ хэрэгт яллагдах үед ялын дээд хэмжээ цааз, эсвэл 25 жил хорих байсан бөгөөд анхан шатны шүүхээс түүнд 25 жилийн ял оноосон /Ц.Содномдаржаад мөн 25, Т.Чимгээд 24 жил/ байдаг. Давж заалдаад явж байх хугацаанд буюу 2017 оны долдугаар сарын 1-наас Эрүүгийн шинэ хууль мөрдөгдөж бөгөөд 2017 оны наймдугаар сарын 4-нд Хяналтын шатны /УДШ/ шүүхээс шинэ хуулийн дагуу тэдний ялыг 20 жил болгон бууруулсан юм байна.

Өөрөөр хэлбэл, ялын дээд хэмжээ авсан хэрэгтний ялыг нэг удаа хөнгөрүүлсэн тохиолдолд дахин хөнгөрүүлэх буюу хорих хугацааг багасгах боломжгүй. Тэгэхээр Ж.Батзандан, Л.Болд нарын Ц.Амгаланбаатартай хийсэн тохироо ч бас хуурмаг зүйл болж байна.

Б.ЗАЯА

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
1968 оны Чехословакийн хавар 21 мин Чуулган үдээс хойш хуралдаж, Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэнэ 35 мин Австралид олон нийтийн сүлжээ хэрэглэгчдийн насыг хязгаарлав 2 цаг 9 мин В.Путин: Дуунаас хэт хурдан пуужингаар Украинд цохилт өгсөн 2 цаг 18 мин “Эрдэнэс Монгол” нэгдэлд хэрэгжих дараагийн реформыг дэмжлээ 2 цаг 39 мин Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аяны нээлт болно 3 цаг 29 мин Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ ямар харьцаатайгаар өгөхөө тодорхой шийдэх ёстой 3 цаг 39 мин Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун байна 4 цаг 18 мин Тусгай субьектийг гэмт хэргийг Тахарын алба шалгана гэв 22 цаг 10 мин Цөмийн инергийн тухай хуулиар геополитикийн том боломж нээгдэж байна Өчигдөр 12 цаг 39 мин Ө.Шижир: Улаанбаатарын утаанаас уран хамаагүй бага хортой шүү! Өчигдөр 12 цаг 27 мин П.Цагаан: XXI зууны ардчилсан улсад хуурамч баримтаар иргэнээ хэлмэгдүүлдэг төр байж болохгүй Өчигдөр 12 цаг 22 мин Starship пуужингийн зургаа дахь туршилт амжилттай болов Өчигдөр 11 цаг 05 мин Рафа Надаль албан ёсоор зодог тайллаа Өчигдөр 10 цаг 57 мин Амгалан амаржих газарт хүчилтөрөгчийн үйлдвэрийг ашиглалтад орууллаа Өчигдөр 10 цаг 36 мин Балтийн тэнгис дэх шилэн кабель гэмтсэн шалтгааныг шалгаж байна Өчигдөр 09 цаг 45 мин Жирэмсэн хятад эмэгтэй есөн ихэр хүүхэд тээснээ мэдэв Өчигдөр 09 цаг 41 мин ГАИТИ: Дөрөв хоногийн дотор нийслэлийн 20.000 иргэн дүрвэггчид боллоо Өчигдөр 09 цаг 31 мин Орос цөмийн зэвсэг хэрэглэх нөхцлөө нэрлэжээ Өчигдөр 09 цаг 22 мин Түгжрэлийг хэрхэн шийдэх байв?! Өчигдөр 09 цаг 08 мин
iИх уншсан
Улстөрчийн нас үнэн, худал байснаар нь хэмжигддэг шүү, Ерөнх... Л.Гантөмөр: Францтай хийж байгаа хэлэлцээрээ хадгалаад дуусг... Монголчууд бүтээхээсээ илүү нураахдаа шаламгай Амьдралд тэмүүлсэн 25 бяцхан  зүрх Б.Лхагважав: Монгол Улс Зүүн Хойд Азийн хөгжлийн гол бөглөөс... П.Цагаан: XXI зууны ардчилсан улсад хуурамч баримтаар иргэнэ... Түгжрэлийг хэрхэн шийдэх байв?! Д.Амарбаясгалангийн удирдсан парламентад Г.Занданшатарын зан... Шадар сайд С.Амарсайханы шинэ томилгоо олныг алмайруулав “Гэртээ ганцаараа” киноны Кевиний ээж 30 жилийн дараа Дэлхийд ганцхан Монгол деревин Л.Оюун-Эрдэнэ: Тавантолгойн 49 хувь “Чинхуа энержи”-д шилжсэ... Мухар төмөр замыг холбохын тулд “Чайна энержи”-гээс тавьсан ... Жүүдийн нүүдлийн их давалгаa айсуй Тэтгэвэр барьцаалсан зээлийн хугацааг 12 сар болгоно Балтийн тэнгис дэх кабелиудыг тасалсан нь Оросын ХОРЛОН СҮЙТ... Жирэмсэн хятад эмэгтэй есөн ихэр хүүхэд тээснээ мэдэв Орос цөмийн зэвсэг хэрэглэх нөхцлөө нэрлэжээ Тусгай субьектийг гэмт хэргийг Тахарын алба шалгана гэв Голомт банк Монгол Улсын ТОП-100 аж ахуйн нэгжийн 5-рт эрэмб...
Top