x

Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн Х.Жекейтэй уулзсаны нууц тайлагдлаа

Ерөнхий сайд У.Хүрэлсүх 2019 оны аравдугаар сарын 11-12-нд Бүгд Найрамдах Казахстан Улсын Ерөнхий сайд А.У.Мамины урилгаар тус улсад албан ёсны айлчлал хийсэн.Түүнийг айлчлалаасаа ирж амжаагүй байтал Хотын дарга С.Амарсайханы хамт УИХ-ын гишүүн асан, Бригадын генерал цолоо хураалгасан Х.Жекей нартай хамт авахуулсан зураг нь сошиалаар тархсан нь анхаарал татав. Харин эх сурвалжуудаас тодруулсны эцэст манай Ерөнхий сайд Х.Жекейтэй “Риксос Президент Астана” зочид буудалд уулзсан нь үнэн болж таарсан. Харин яах гэж? Ёслолын алба, Протоколын албанд тэмдэглүүлсэн үү? Ерөнхий сайдын хөтөлбөрөөс гадуур хийсэн уулзалт ч Протоколын албанд бүртгэгдэж, ярьсан яриа архивт тэмдэглэгдэж, ҮАБЗ-өөр хянагдах ёстой гэдэг асуудлыг хөндөж нийтлэл бичсэн ч ҮАБЗ ч, ер хэн ч тоогоогүй өнгөрөөв. 

Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн “вакум” нөхцөлд уулзсан Х.Жекей бол УИХ-ын гишүүнээр хоёр удаа сонгогдохдоо Хууль зүйн байнгын хорооны дарга, Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны гишүүнээр тус тус ажиллаж байсан. Хил хамгаалах ерөнхий газрын дэд даргаар ажиллаж байсан. Дээрх албан тушаалуудаа ашиглан хуурамч бичиг баримт бүрдүүлж казах иргэдийг хил хамгаалах байгууллагад ажилд оруулах, цол олгох, тэтгэвэр тогтоолгох зэрэгт нөлөөлсөн байж болзошгүй, мөн Баян-Өлгийн отрядын нэгэн хурандаатай хамтарч 130 буу зарсан, улсын нууц болон хилийн цэргийн нууц баримт материалуудтай албаны шугамаар танилцсанаа ашиглан хууль бус үйлдэл хийсэн байж болзошгүй гэсэн хэргүүдээр шалгаж эхэлж байхад 2013 оны зургадугаар сард хилээр гараад буцаж ирээгүй. Тухайн үед түүнийг “Казахстаны иргэн болж тус улсын тагнуулын албанд өндөр албан тушаал хаших улсад суурьшсан” хэмээн хэвлэлүүд бичиж байв. Ерөнхийлөгч Х.Баттулга Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 9.1, Цэргийн албаны тухай хуулийн 28.2 болон өөрийн гаргасан зарлигтаа үндэслэн дээд офицерийн Бригадын генерал цолыг нь хураасан билээ. 

Энэ хүнтэй яах гэж Ерөнхий сайд уулзав? Яагаад энэ уулзалтаас нэг сар ч хүрэхгүй хугацааны дараа Х.Жекейгийн хамаатан садан, ах дүүсийг Баян-Өлгий аймгийн 0165 дугаар ангид ажилд оруулахаас эхлээд хууль бус үйлдлүүдийг нь гардан гүйцэтгэгч байсан хилийн цэргийн хурандаа Жамъянгийн Дамдинбазар Монголын үндэсний фронтод нэгдсэн тухай мэдээллийн сайтуудад нийтлэгдсэн фото зургийг /арын эгнээн дэх цэргийн хувцастай нь/ хараад дахиад гайхлаа. Тэрбээр 2008-2012 онд Баян-Өлгий аймаг дахь хилийн цэргийн 0165 дугаар ангийн даргаар ажиллаж байсан. Харин Х.Жекей 2005-2008 онд ХХЕГ-ын дэд даргаар ажилласан. 

Ерөнхий сайд энэхүү фронтын асуудлаар Х.Жекейтэй яриагүй гэдгээ өөрөө л нотлох ёстой. Нотлохгүй бол хаана ч тэмдэглэгдээгүй энэ уулзалтын үеэр яагаад яриагүй байх билээ гэх хардах эрхийг хэн ч, яаж ч хорих аргагүй.

Монголын Үндэсний фронт хөдөлгөөнийхөн энэ сарын 7-нд “Эх орон дуудаж байна” жагсаал зохион байгуулахаар товлосон ч НЗДТГ-аас ирүүлсэн бичгийн дагуу, тодруулбал ЗГХЭГ-ын Ё/05 албан бичигт дурдсанчлан энэ сарын 8-нд болгож хойшлуулсан. Үүний өмнөх өдөр буюу 2019 оны арванэгдүгээр сарын 6-нд Монгол Улсын төрийн соёрхолт, инженер Н.Нацагням “Их бухимдалтай байна. 30 жил уул уурхайг хууль бусаар ухаж, төнхсөн улстөрчид У.Хүрэлсүх сайдыг огцруулах гэнэ. У.Хүрэлсүх сайд сүүлийн жилүүдэд тэр улстөрчидтэй тэмцэж байгаа. Хэрэв тэд У.Хүрэлсүхийг огцруулна гэвэл би уул уурхайтай хутгалдсан 15 гишүүний эрүүг нь хуга цохиж, хавиргыг нь хугална” хэмээн бичлэг хийлгэж олон нийтэд тараалаа.

Энэ бүхэн Ерөнхий сайд У.Хүрэлсүхтэй холбоогүй бол яагаад түүнийг огцруулах туухай ярьсан 15 гишүүн гэгчийг зөвхөн шүүмжилснийх нь төлөө хавирга хугалах, эрүү хугалах тухай харгислалд уриалсан, сүрдүүлсэн яриагаар олон нийтийг цочирдуулах болов. Улс орны тулгамдсан асуудал, төр засгийн алдаа дутагдлыг яагаад Гүйцэтгэх засаглалын тэргүүнд хамааралгүй мэтээр шүүмжлэх болов гэдэг нь сэжиг бүхий болж ирлээ.

Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн уулзсан Х.Жекейгийн “цэрэг” Жамъянгийн Дамдинбазар гэж хэн бэ? Түүнчлэн Ж.Дамдинбазарын төрсөн дүү Жамъянгийн Дагва нь хятадын иргэдтэй нэлээд холбоотой, хууль бус бараа хил давуулж худалдаж байсан тухай хэвлэлд мэдээлэгдэж байжээ. 

Монголын Үндэсний фронтын тэргүүн, хошууч генерал Б.Баярмагнай Ерөнхий сайд У.Хүрэлсүхтэй ямар холбоотой вэ? Хошигнож хэлэхэд хурандаа У.Хүрэлсүх 87 удаа суниасан бичлэгээ фэйсбүүкт нийтэлж байсан бол хошууч генерал Б.Баярмагнай 100 удаа суниасан бичлэгээ фэйсбүүкт тавьснаараа л төстэй болов уу. 

Харин Ерөнхийлөгч Х.Баттулгатай уулзаж байгаагүй, танихгүй гэж хэлсэн нь бол Ерөнхийлөгчийн Тамгын газрын даргын алдаа байх. Энэ алдааг санаатай, санаандгүй ямар тохиолдлоор хэлснийг бүү мэд. Хошууч генерал Б.Баярмагнай энэ оны нэгдүгээр сарын 21-нд хэвлэлд өгсөн ярилцлагадаа “Ерөнхийлөгч генералуудтай уулзсан тухай, тэр уулзалт хоёр хэсгээс бүрдсэн. Эхний нээлттэй хэсэгт би огт юм хэлээгүй. Харин хаалттай хэсэг буюу камергүй хэсэгт нь Ерөнхийлөгчид хандаж хатуухан үг хэлсэн. Угаасаа хэлье ч гэж бодож очсон. Бүтээн байгуулалтад цэргүүдийг оролцуулахыг дэмжиж байгаагаа хэлсэн. Төрийн гурван өндөрлөг нэг ойлголттойгоор бүтээн байгуулалтыг эхлүүлэх хэрэгтэй. Өнөөдрийн байдлаар гурвуулаа гурван тийшээ харж суучхаад гурван өөр зүйл ярьж байна. Тиймээс ‘Үндэсний аюулгүй байдлын зөвлөл дээр энэ асуудлаа сайн ярилц. Шаардлагатай гэвэл биднийг байлцуулаач” гэж хүссэн. Мөн үндэсний аюулгүй байдал, цэргийн байгууллагын статустай холбоотой санал хэлсэн” гэж ярьсан байдаг. Энэ тухайд худлаа ярих шаардлага Б.Баярмагнай генералд юу байх билээ. 

Эх оронч гэхээсээ хэтийдсэн үндэсэрхэг үзэл, цэргийн дарангуйлал, энэ бүхэнд хүч нэмэх сайн дурын гэх цэргийнхний, мөрдэстнүүдийн ТББ, тэдгээрийн үл ойлгогдох цугларалтууд анхаарал татах боллоо. Үүнтэй зэрэгцэн Ерөнхий сайдыг огцруулах тухай ярьсан, шүүмжилсэн хүний хавирга, эрүү хугалж гэмтээнэ гэж ярих эрдэмтэн Н.Нацагням, эрүүгийн гэмт хэрэгтэн Хон Хэрээдийн Энхбат нар элдэв бичлэг ярьж олон нийтийн сэтгэл санааг үймүүлж цочирдуулж байгаа нь ёс бус төдийгүй сэжиг хардлага төрүүлсээр байна. 

Ийм эгзэгтэй цаг үед Ерөнхий сайд, МАН-ын дарга, хурандаа У.Хүрэлсүх албан ёсны айлчлалын далимаар хууль хяналтын байгууллагаар шалгагдаж байх үедээ зугтан одсон, бригадын генерал цолоо хураалгасан, чамлахааргүй нууц мэдээллийг авч албан үүрэг хариуцаж байсан УИХ-ын гишүүн асан Х.Жекейтэй протоколоос гадуур уулзсан. Энэ уулзалтаас хойш сар ч болоогүй байхад Х.Жекейгийн “гар, хөл” Ж.Дамдинбазар Үндэсний фронтод нэгдэж УИХ-ыг тараах тухай ярьж бослогод уриалж яваа нь ноцтой хэрэг биш гэж үү!

У.Оргилмаа /baabar.mn/

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Ц.Баатархүү: Кибер аюулгүй байдлыг хангах техник технологийн ур чадвар, мэргэжлийн хүмүүсийн чадавх дутагдалтай байна 11 цаг 54 мин О.Алтангэрэл: Гологдолтой бүтээгдэхүүнийг хаяхаар ачуулсан байж болзошгүй 12 цаг 16 мин 1924 оны Үндсэн хууль 13 цаг 57 мин Улс төр, бизнесийнхний шахалтыг дааж чадвал Тавантолгойн хоёр цооногийг Хятадаар ухуулсан нь зөв 14 цаг 8 мин Энгийнийг ухаалгаар 14 цаг 15 мин “Анхдугаар Үндсэн хуулийн мөн чанар, агуулга, ач холбогдол” сэдвээр орон даяар хичээл зааж байна 15 цаг 43 мин Олон улсын эрүүгийн шүүх Б.Нетаньяхуг баривчлах зөвшөөрөл өгчээ 16 цаг 55 мин “Болор цом” наадмын сүүлчийн шатанд шалгарсан 21 найрагчийн нэр тодорчээ 17 цаг 9 мин Армийн бөхчүүд ДАШТ-ээс найман медаль хүртэв 17 цаг 16 мин Говь-Алтайчууд сар бүрийн эхний өдөр үндэсний хувцсаа өмсөнө 18 цаг 22 мин Оливер Корфф: Үндсэн хууль нь баримтлах ёстой хуулиас илүү гүн утгыг агуулдаг 18 цаг 43 мин ӨМНӨГОВЬ: Хүйтний эрч эрс чангарна Уржигдар 18 цаг 19 мин ГОВЬ-АЛТАЙ: Цасаар шуурч үзэгдэх орчин хязгаарлагдахыг анхаарууллаа Уржигдар 13 цаг 04 мин ЭТТ биржээр 512 мянган тонн эрчим хүчний нүүрс арилжаалав Уржигдар 12 цаг 47 мин С.Жавхлан: Кибер халдлагын тавхан хувь нь технологийн асуудалтай холбоотой Уржигдар 12 цаг 05 мин Нийгмийн гамшиг ТҮГЖРЭЛ гуайг ялах аргачлал Уржигдар 11 цаг 55 мин Номын хураангуй: The Power of the Other 2024-11-23 Үндсэн хуулийн үзэл санааг түгээн дэлгэрүүлэх сургагч багшийн хөтөлбөрт 105 хүн хамрагдаж байна 2024-11-23 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх энхийг сахиулагчдад одон, медаль гардуулав 2024-11-22 ANDROID-ын оны шилдэг тоглоом, хавсралтуудыг нэрлэжээ 2024-11-22
iИх уншсан
Улстөрчийн нас үнэн, худал байснаар нь хэмжигддэг шүү, Ерөнх... П.Цагаан: XXI зууны ардчилсан улсад хуурамч баримтаар иргэнэ... Л.Гантөмөр: Францтай хийж байгаа хэлэлцээрээ хадгалаад дуусг... 1968 оны Чехословакийн хавар Монголчууд бүтээхээсээ илүү нураахдаа шаламгай Амьдралд тэмүүлсэн 25 бяцхан  зүрх Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ ямар харьцаат... Б.Лхагважав: Монгол Улс Зүүн Хойд Азийн хөгжлийн гол бөглөөс... Нийгмийн гамшиг ТҮГЖРЭЛ гуайг ялах аргачлал С.Жавхлан: Кибер халдлагын тавхан хувь нь технологийн асууда... Түгжрэлийг хэрхэн шийдэх байв?! Улс төр, бизнесийнхний шахалтыг дааж чадвал Тавантолгойн хоё... Энгийнийг ухаалгаар 1924 оны Үндсэн хууль “Гэртээ ганцаараа” киноны Кевиний ээж 30 жилийн дараа Л.Оюун-Эрдэнэ: Тавантолгойн 49 хувь “Чинхуа энержи”-д шилжсэ... Дэлхийд ганцхан Монгол деревин Жирэмсэн хятад эмэгтэй есөн ихэр хүүхэд тээснээ мэдэв Орос цөмийн зэвсэг хэрэглэх нөхцлөө нэрлэжээ Тусгай субьектийг гэмт хэргийг Тахарын алба шалгана гэв
Top