x

Ням гаригт шүүгч Д.Болдын баг тэсрэлт хийнэ

Voice Mongolia шоу нэвтрүүлгийнхээ дараагийн шат болох шилдэг 32 оролцогчийн тоглолтыг тэсэн ядан хүлээцгээж байна уу? Тэгвэл өнөөдөр буюу дөрөвдүгээр сарын 28-нд шүүгч, дасгалжуулагч Укагийн баг, маргааш буюу 29-нд шүүгч, дасгалжуулагч Болдын багт шалгарч үлдсэн авьяаслаг оролцогчдын “Live Show” эхлэх болно. Тэмцээн ямар дүрмээр явагдах болохыг сонирхож байна уу? Дүрэм маш энгийн. Нэг багийн найман оролцогч нэг нэгээрээ дуулна. Тэдгээрээс хоёр оролцогчийг шүүгч дасгалжуулагч өөрөө, харин дахин хоёр оролцогчийг үзэгчдийн саналаар сонгон дараагийн шатанд үлдээх болно.

Хамгийн хөгжилтэй, хамгийн овжин гэгдэх Д.Болд шүүгч, дасгалжуулагчийн багийн шилдэг наймд Л.Насанбуян, Б.Сайнбилэг, Ш.Мөнхбаяр, Ж.Ариунжаргал, Б.Бүжинлхам, Б.Одмандах, С.Тэлмэн, Д.Бямбахишиг нар тунаж үлдээд байгаа. Тэд дөрөвдүгээр сарын 29-нд буюу энэ ням гаригт тэсрэлт хийхэд бэлэн болоод байна. Болд шүүгч, дасгалжуулагчийн багт тунаж үлдээд байгаа дээрх найман оролцогчийн өнгөрсөн хоёр шатны дугаарын youtube дэх бичлэгээс үзэгчид хэн гэдэг оролцогчийн бичлэг хамгийн их хандалт авсан талаарх мэдээллийг хүргэе.

  1. Өөртөө итгэлтэй, хүчирхэг хоолойгоороо бүгдийг татах увдистай Б.Одмандах маань “Найрах арга чинь буруудаад байна” дууг эхний шатандаа дуулж одоогийн байдлаар хамгийн өндөр үзүүлэлт буюу 2,755,359 удаагийн хандалт авсан бол хоёр дугаар шатанд А.Жаргалтай хамт дуулсан “Beep” дууг youtube сайтаас 456,851 удаа үзсэн байна.

 

 

  1. Оролцогч дундаасаа туршлагатай, мэргэжлийн гэх тодотголтой Л.Насанбуян эхний шатандаа “Another Love” дууг дуулсан нь үзэгчдээс 1,678,502 удаагийн хандалт авсан байна. Харин тэрээр хоёр дугаар шатанд мөн л дууны урлагт хүчин зүтгэж “Anemone” хамтлагийн дуучин гэгдгээр олны танил болсон Я.Баяржаргалтай халз тулааны тайзан дээр “Анхны хайр” дуугаар халз тулж ялагчаар тодорсон. Л.Насанбуян Я.Баяржаргал нарын дуулсан “Анхны хайр” дууг youtube сайтаар дамжуулж 630,788 удаа үзэгчид үзсэн байна.

 

 

  1. Д.Болд ч шүүгчээс “Монголын рок поп урлагийн тайзнаа байх ёстой дуу хоолой мөн” гэсэн үнэлгээ авсан Б.Сайнбилэг эхний шатандаа “Dakota” дууг дуулж түүний бичлэгийг 193,270 удаа үзэгч, сонсогчид үзсэн байна. Тэр халз тулааны шатанд жинхэнэ эмэгтэй рок хоолойтой хэмээн магтуулсан Я.Баярчимэгтэй таарч “Hello” дууг дуулсан. Тэдний хамтарч дуулсан дууг 287,837 удаа үзсэн байна

 

 

  1. Монголын урлагийн сор болсон суут уран бүтээлчийн үргэлжлэл болох мэдрэмжтэй, авьяаслаг оролцогч Ж.Ариунжаргал эхний шатандаа” Location” дууг дуулж 619,229 удаагийн хандалт авсан бол халз тулааны шатанд үзэсгэлэнт авьяаслаг жүжигчин бүсгүй С.Идэрмаатай таарч “Shout out to my ex” дууг тултал нь дуулж Ж.Ариунжаргал ялалт байгуулсан. Тэдний дуулсан дуу 461,804 удаагийн хандалт авсан.

 

 

  1. Д.Болд шүүгчийн шилдэг наймд тунаж үлдэж чадсан дараагийн хүн бол уянгалаг хоолойтой, авьяаслаг оролцогч бол Ш.Мөнхбаяр юм. Тэр эхний шатандаа “Зүүд” дууг дуулж 786,473 хандалтыг авсан байгаа бол хоёр дугаар шатанд дуулах чин хүсэлдээ автан Voice шоунд оролцсон Б.Билгүүнтэй таарч шүүгч, дасгалжуулагчийнхаа дуу болох “Нүд чинь хайр харуулна” дууг дуулсан. Тэдний энэ дууг youtube сайтаар дамжуулж 881,727 хүн үзсэн байна

 

 

  1. Харин дур булаам, энхрий хоолойтой О.Бүжинлхамын эхний шатанд дуулсан “Oops!…I Did It Again” дуу 441,150 удаагийн хандалт авсан байна. Харин халз тулааны шатанд өвөрмөц хоолой, өөрийн гэсэн донжтой, рок хоолойтой залуу Б.Мөнх-Эрдэнэтэй таарч “Pumped up kicks”дуулж youtube сайтаас 62,995 удаагийн хандалт авсан байна.

 

 

  1. С.Тэлмэн эхний шатанд “I Can’t Make You Love Me” дууг дуул 309,435 удаагийн хандалт авсан тэрээр халз тулааны шатанд өрсөлдөгчгүйгээр ялалт байгуулж Гурван охин хамтлагийн дуучин Ану болон, шүүгч дасгалжуулагч Д.Болдтой хамтран “Үүлэн цоорхойн нар” дууг дуулаад авсан азтай, одтой залуу. Тэдний хамт дуулсан дууг youtube сайтаас дамжуулж 272,735 хүн үзсэн байна

 

 

  1. Хамгийн мэдрэмжтэй, хамгийн өөрийнхөөрөө Д.Бямбахишиг маань эхний шатанд “It’s A Man’s Man’s Man’s World” дуу дуулсан түүний дуулсан дуу 760,069 хүний хандалтыг авсан байна. Мөн тэрээр хоёрдугаар шатанд Ганбилэгтэй таарч “Don’t let me down” дууг дуулж 654,134 удаагийн хандалт авсан байна.

 

 

Ингээд дөрөвдүгээр сарын 29-нд Д.Болд шүүгч, дасгалжуулагчийн багт тунан үлдсэн найман оролцогч юу үзүүлэхийг хамтдаа хүлээцгээе. Мэдээж дүрэмд заасны дагуу таны санал чухал гэдгийг дахин сануулъя.

Эх сурвалж: MONGOLTV.NEWS

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
"Улаанбаатарын өвлийн наадам" энэ сарын 15-16-нд болно 11 цаг 48 мин Махны үнэ өсөлттэй байна 11 цаг 50 мин Монгол, Хятад хоёр улс хууль сахиулах салбарт хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ 11 цаг 51 мин Нийтийн тээврийн зөрчил гаргасан жолооч нарт хариуцлага тооцжээ 11 цаг 53 мин СХД-ийн 42-р хороонд төрийн үйлчилгээний цогцолбор баригдаж дууслаа 11 цаг 54 мин Их өгөгдөлд суурилсан загварчлал ашиглан авто замын түгжрэлийг бууруулна 11 цаг 56 мин Монголын залуу жүдочид Европын цомын тэмцээнд хүч үзнэ 11 цаг 58 мин Зүрхний дутагдлын эмчилгээнд шинэ дэвшил: Биологийн наалт туршиж байна 12 цаг 0 мин Филиппиний дэд ерөнхийлөгч Сара Дутертед импичмент зарлав 12 цаг 4 мин Үндэсний дээд лигийн "Бүх оддын тоглолт" маргааш эхэлнэ 12 цаг 6 мин Үл хөдлөх хөрөнгийн татварын орлого буурчээ 12 цаг 10 мин Жанжин 12 цаг 19 мин Европын Холбооны архины хэрэглээ дэлхийд өндөр түвшинд байна 16 цаг 3 мин Сочи Дубай шиг хиймэл аралтай болно 16 цаг 9 мин Гараашийн худалдаанаас олдсон зураг Ван Гогын бүтээл байж магадгүй гэв 16 цаг 15 мин Оросын нефть, хийн орлого тогтвортой хэвээр байна 16 цаг 20 мин “SocialPay Loves Movie” урамшуулал зарлагдлаа Уржигдар 17 цаг 30 мин Монгол, Норвегийн харилцааг эдийн засгийн чиглэлд өргөжүүлэх талаар хэлэлцэв Уржигдар 16 цаг 19 мин Монголбанк нэгдүгээр сард 1.2 тонн үнэт металл худалдан авав Уржигдар 16 цаг 17 мин УИХ-ын дэд дарга Х.Булгантуяа “Оюутолгой” ХХК-ийн Гүйцэтгэх захиралтай уулзав Уржигдар 16 цаг 04 мин
iИх уншсан
Япон дахь гадаад ажилчдын тоо дахин түүхэн дээд үзүүлэлтэд х... Вашингтоны онгоцны осол гаргахгүй байх боломжтой байв: Хэвлэ... Цэнддоо: Гурван баяр, нэг Монгол Л.Оюун-Эрдэнэ “Стратегийн ордуудын 34 хувийг биш, 100 хувь а... Ардчилсан нам Лу.Гантөмөрийг сонгосон нь оносон бололтой Д.Уламбаяр: Олон улсын харилцаа, геополитикийн орчинд их гүр... Ганчимэг: Монгол бол хуваагдахааргүй цул ард түмэн... 2025 оны хоёрдугаар сард онцлох спортын тэмцээнүүд Мөнгө тархийг орлодоггүй Үүлэн чөлөөний наранд өндийж ургасан "ЦЭЦЭГ" Монгол Улс цөмийн эрчим хүчний тоглогч болох замын бэлчирт и... Гашуунсухайтын гэрээг зурах болсон нь улс төрийг улайсгах ши... Дэлхий мөхөл хүртэл 89 секунд: Эрлэгийн шүүлтийн цаг ойртсоо... Ж.Золжаргал: “Хүүхдээ угаартаж нас барсныг мэдээлэх юм бол х... Монголын Үндэсний бөхийн холбооноос хоёрдугаар сарын барилда... Б.Заяабал: НӨАТ-аар маш том хэмжээний өөрчлөлт хийх нь улс о... Улаанбаатарт өдөртөө 15 хэм хүйтэн Японд үүссэн аварга нүх бүхэл бүтэн ачааны машиныг залгив Налайх дүүрэгт менингококкт халдвар авсан 3 настай хүүхэд на... Шведэд Коран судар шатаадаг Салван Момика буудуулж амиа алдж...
Top