Оросын Сангийн яамны мэдээлснээр, нэгдүгээр сард нефть, хийн орлого 789.1 тэрбум рубль болж, өмнөх оны мөн үеийнхээс 17%-иар өссөн байна. Энэ нь арванхоёрдугаар сарын орлоготой бараг ижил түвшинд хадгалагджээ.
Гэсэн хэдий ч энэ үзүүлэлт өнгөрсөн оны сарын дундаж болох 927.5 тэрбум рублиас бага байгаа нь нэмүү өртгийн татвартай холбоотой. Мэргэжилтнүүдийн үзэж байгаагаар, хориг арга хэмжээ байхгүй байсан бол орлого 80-100 тэрбум рублиэр нэмэгдэх байсан аж.
Нэгдүгээр сарын 10-нд Жо Байдены засаг захиргаа Оросын нефтийн салбарт шинэ хориг тавьж, 160 нефть тээвэрлэгч хөлөг онгоцыг хамруулсан. Энэ хориг хоёрдугаар сарын сүүлчээр хэрэгжиж эхлэх тул гуравдугаар сарын орлогод тодорхой нөлөө үзүүлэх төлөвтэй. Гэвч одоогоор хориг арга хэмжээ Оросын үйлдвэрлэлийн зардлaa нэмэгдүүлэхээс өөр дорвитой нөлөө үзүүлээгүй байна. 2024 онд Орос нефть, хийн салбараас 11.13 их наяд рублийг төсөвт төвлөрүүлжээ.
Эх сурвалж: EADaily