Оросын алдарт амралтын хот Сочи 2031 он гэхэд анхны хиймэл аралтай болохоор төлөвлөж байна. Энэхүү төсөл нь жуулчлалын шинэ бүс байгуулах зорилготой бөгөөд 2026 оноос барилгын ажил эхэлнэ.
Төслийн байршил, бүтэц
Хиймэл арал нь Мацеста станц, Сталины зуслангийн эсрэг талд байрлана.
50 га талбайг далайгаас хамгаалах гидро байгууламж эхлээд босгох ба 2025 оноос уг ажлыг эхлүүлэх төлөвтэй.
Зочид буудлын цогцолбор, спорт, зугаалгын бүсүүд, театр, концертын тайз, Хар далайг судлах төв байгуулагдана.
Нийт төсөл 150 га талбайг хамрах бөгөөд 1 их наяд рублийн хөрөнгө оруулалт шаардагдана.
Ашиглалт ба үр өгөөж
Ойролцоогоор 12 жилийн дотор төсөлд зарцуулсан хөрөнгө нөхөгдөх тооцоотой.
Уг арал нь Сочигийн аялал жуулчлалыг хөгжүүлэх томоохон алхам болно гэж үзэж байна.
Эх сурвалж: Корпорация Остров первый