Европын цомын цуврал тэмцээн энэ сарын 8-наас Итали болон Босни Герцеговина улсад эхэлнэ. Энэхүү тэмцээн нь дэлхийн чансааны оноо болон өсвөр, залуучуудын ДАШТ-ий эрх олгох өндөр ач холбогдолтой уралдаан юм.
Монгол Улсаас Хөдөлмөрийн баатар Х.Цагаанбаатар, олимп, ДАШТ-ий хүрэл медальт Г.Отгонцэцэг, олон улсын хэмжээний мастер Д.Алтансүх нарын удирдлага дор залуу жүдочид оролцоно.
Италийн Женова – Өсвөрийн Европын цом
15-17 насны тамирчид оролцох уг тэмцээнд 21 улсын 523 жүдоч бүртгүүлсэн бөгөөд манай улсаас эрэгтэй 11, эмэгтэй 6 жүдоч зодоглоно.
Манай багийн бүрэлдэхүүн
🔹 Эрэгтэйчүүд
- 50 кг: Т.Төгсхүслэн
- 55 кг: П.Алтанцоож
- 60 кг: Б.Цолмон-Од, Н.Тэгш-Очир, Б.Содмандах
- 66 кг: Н.Эрдэмдалай, Б.Чингүнжав
- 73 кг: Б.Далайцэрэн, Б.Тэмүүлэн, Б.Гэрэлт-Оч
- 90 кг: Л.Хүлэгү
🔹 Эмэгтэйчүүд
- 44 кг: Ц.Амин-Эрдэнэ
- 52 кг: Б.Гүндэгмаа
- 57 кг: Б.Цэндбазар, Э.Оюундэлгэр
- 63 кг: Х.Маралмаа
- 70 кг: Ш.Ариунмөнх
Босни Герцеговина – Залуучуудын Европын цом
15-20 насны тамирчид өрсөлдөх уг тэмцээнд 23 орны 395 жүдоч мэдүүлгээ өгсөн бөгөөд Монгол Улсаас өсвөрийн ДАШТ-ий мөнгөн медальт Б.Бат-Энэрэл, М.Тэргэлсар нар -60 кг жинд барилдана.
Манай залуу жүдочид энэ удаагийн тэмцээнээс өндөр амжилт гаргаж, олон улсын чансааны оноо нэмэхийг зорьж байна.