x

Вашингтоны онгоцны осол гаргахгүй байх боломжтой байв: Хэвлэлүүд юу бичив?

АНУ-ын нийслэл Вашингтонд American Airlines компанийн зорчигч тээврийн онгоц, армийн Black Hawk нисдэг тэрэг мөргөлдөж, Потомак голд сүйрсэн ослын талаар олон улсын хэвлэлүүд онцолж байна. Ослын улмаас онгоцонд явсан 64 зорчигч, нисэх багийн дөрвөн гишүүн, мөн нисдэг тэргэнд сууж явсан гурван цэргийн алба хаагч амь үрэгдсэн. Ослын талаар АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп мэдэгдэл хийхдээ “энэ ослыг гаргахгүй байх бүрэн боломжтой байсан” хэмээн онцолжээ.

The Washington Post: Амьд үлдэгчдийг олох боломжгүй байна

The Washington Post сонины мэдээлснээр, мөргөлдөөн нэгдүгээр сарын 29-ний 20:47 цагт болж, нисэхийн албаны мэдэгдлээр тухайн үед цаг агаарын нөхцөл хэвийн, харагдах орчинд саад байгаагүй гэжээ.

Холбогдох албаныхны мэдээлснээр, мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байгаа бөгөөд цагдаа нар уснаас хэд хэдэн цогцос гарган авсан байна. Ослын газар Мэриленд мужийн цагдаагийн шумбагчид ажиллаж байгаа ч амьд үлдсэн хүн олдоогүй байна.

CNN: Трамп сүйрлийг урьдчилан сэргийлэх боломжтой байсан гэж мэдэгдэв

CNN агентлаг Ерөнхийлөгч Дональд Трампын мэдэгдлийг онцолжээ. Түүний хэлснээр “нисдэг тэрэг онгоцыг удаан хугацаанд чиглэн ниссэн, онгоцны гэрэл асаалттай, нисэх буудалд буух замд маш сайн байрлалтай байсан” гэлээ.

Трамп өөрийн Truth Social хуудсандаа “Нисдэг тэрэг яагаад дээшээ өгсөж, доош бууж зайлсангүй вэ? Диспетчерийн цамхаг яагаад нисдэг тэргэнд онгоцыг харагдаж байна уу гэж асуухын оронд юу хийхийг зааварласангүй вэ?” хэмээн бичжээ.

Bloomberg: Нисдэг тэрэгний осол Пентагоны шинэ сайдын анхны том сорилт

Bloomberg агентлаг ослын мөрдөн байцаалт нь АНУ-ын шинэ Батлан хамгаалахын сайд Пит Хегсетэд тулгарсан анхны ноцтой сорилт болж буйг онцолсон байна.

Пентагоны албаныхны мэдээлснээр, армийн Black Hawk нисдэг тэрэг Потомак голын дагуу сургуулийн нислэг хийж байсан аж. Гэсэн хэдий ч нисдэг тэрэг яагаад онгоцны замд орж, мөргөлдөхөөс зайлсхийж чадаагүй талаар олон нийтийн анхаарал хандуулагдаж байна.

Reuters: Онгоцонд уран гулгагчдын баг явж байсан нь батлагдав

Reuters агентлаг АНУ-ын уран гулгалтын холбооны мэдээллийг эш татан, сүйрсэн онгоцонд Вашингтоны уран гулгалтын нийгэмлэгийн тамирчид болон дасгалжуулагчид явж байсан болохыг баталгаажуулжээ.

Тэд Канзас мужийн Уичитод болсон АНУ-ын уран гулгалтын аваргын тэмцээнтэй холбоотой хөгжлийн үндэсний лагерээс гэртээ буцаж явсан байна. Мөн онгоцонд 1994 оны хос гулгалтын дэлхийн аваргууд Евгения Шишкова, Вадим Наумов нар байсан байж болзошгүйг мэдээлэв.

Associated Press: Гэрч эмэгтэй хоёр удаа дэлбэрэлт сонссон

Associated Press агентлаг орон нутгийн иргэдийн мэдүүлгийг эш татжээ. Вашингтоны оршин суугч Эшлин Финч өөрийн гэрээсээ хоёр удаа дэлбэрэх чимээ сонссон гэж мэдүүлсэн байна.

Түүний 12 настай хүү гүйж ирээд онгоц голд унахыг харсан бөгөөд удалгүй цагдаагийнхан газар дээр нь очиж, гол дээр аврах завь гаргасан байна.

Өөр нэг гэрч Марк Полонкарц нисэх буудал дээр онгоцоо хүлээж байхдаа ослын дараах үйл явдлыг харсан бөгөөд нисэх буудлын үйл ажиллагаа зогссон тухай зарласан гэж мэдээлжээ.

Трамп ослыг эмгэнэл илэрхийлэв

Нэгдүгээр сарын 30-ны орой Ерөнхийлөгч Дональд Трамп Цагаан ордонд мэдэгдэл хийж, ослын улмаас амьд үлдсэн хүн байхгүй гэж мэдэгдэв. Тэрбээр “Энэ эмгэнэлт хэрэг олон хүний амь насыг авч одлоо. Зорчигчдын дунд авьяаслаг орос уран гулгагчдын баг явсан байж болзошгүй. Би тэдний гэр бүлд гүн эмгэнэл илэрхийлж байна” хэмээн онцоллоо.

Эх сурвалж: Izvestia, The Washington Post, CNN, Bloomberg, Reuters, Associated Press

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Э.Одбаяр: Эрсдэлийн удирдлагыг хэрэгжүүлснээр төрийн бүтээмж нэмэгдэж, засаглалын шинэ төвшинд гарна 2 цаг 3 мин Сар шинийн баярын өдрүүдэд замын хөдөлгөөн нэмэгдэж байна 3 цаг 58 мин Нөөцийн махны худалдаа энэ сарын 27-ныг хүртэл үргэлжилнэ 4 цаг 16 мин Орос АНУ-тай газрын ховор металл олборлох чиглэлээр хамтран ажиллах санал тавилаа 4 цаг 17 мин АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп, Францын төрийн тэргүүн Эммануэл Макрон нар Цагаан ордонд уулзлаа 4 цаг 18 мин XVII жарны “Элдэв эрдэнэт” хэмээх модон могой жилийн үр 4 цаг 18 мин НҮБ-ын Аюулгүйн Зөвлөл Украин дахь дайны талаар анхны тогтоол баталлаа 4 цаг 19 мин Морингийн даваанд барилгын хог дахин боловсруулах үйлдвэр ашиглалтад орлоо 4 цаг 24 мин Банк бус санхүүгийн байгууллагуудын (ББСБ) 2024 оны тайлан 4 цаг 26 мин Допингийн шинжилгээний хариу 4-5 хоногийн дараа ирнэ 4 цаг 34 мин Х.Булгантуяа: Иргэд, олон нийтийн зүгээс парламентад итгэх итгэл нэмэгдсэн 4 цаг 40 мин УИХ-ын дарга Д.Амарбаясгалангийн БНХАУ-д хийх албан ёсны айлчлал эхэллээ 4 цаг 46 мин Сар шинийн өдрүүдэд 933 автобус иргэдэд үйлчилнэ 4 цаг 49 мин Германы шинэ сонголт: Хуучин канцлерын ялагдал 7 цаг 8 мин Хэлмэрчийн зэрэг тогтоох (MATTI) шалгалтын хуваарь 7 цаг 19 мин Нийтийн эзэмшлийн талбайд зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулж буй байршлуудыг чөлөөлнө 7 цаг 23 мин Унхиагүйн ЛАЙ 7 цаг 24 мин Нийгмийн даатгалын сангийн чөлөөт үлдэгдлийг хадгаламж хэлбэрээр байршуулахаар шийдвэрлэв 7 цаг 26 мин Автотээврийн Үндэсний Төвийн салбарууд уртасгасан цагаар ажиллана 7 цаг 29 мин ЕБС-д ажиллах сэтгэл зүйчийн мэргэшүүлэх сургалт амжилттай зохион байгуулагдлаа 7 цаг 31 мин
iИх уншсан
Үндэсний гадуурхал, глобаль Булли Ц.Баатархүү: Хиймэл оюуныг бид үзэл суртлын зэвсэг биш, ил т... АНУ-ын засаг захиргаа томоохон хэвлэл мэдээллийн байгууллагу... ХҮН СҮРЭГ Жижиг улсын улстөрчид эх орон, ард түмнээ л тонох юм даа Трампын Ерөнхийлөгчийн хоёр дахь бүрэн эрхийн эхний сар: Гол... Орос, АНУ-ын хэлэлцээрийг удирдах Америкийн төлөөлөгчид хэн ... Рио Тинто, Инвескор ББСБ жижиг дунд бизнес эрхлэгчдийг дэмжи... Тэргүүн их хамба лам Д.Жавзандорж: Аз жаргалыг оюун санаа, с... Унхиагүйн ЛАЙ Германы шинэ сонголт: Хуучин канцлерын ялагдал Дэлхийн дотоод цөм 15 жилийн дараа бүрэн зогсоно гэж эрдэмтэ... УДЭТ-ын жүжигчид төрийн дээд одон, медалиар шагнагдлаа Володимир Зеленский: Украиныг НАТО-д элсүүлбэл би огцроход б... Украины дайн эхэлсний гурван жилийн ой: Зеленскийн мэдэгдэл ... Трамп Зеленскийг “сонгуульгүй дарангуйлагч” гэж нэрлэв Улаанбурхан өвчин гэж юу вэ? Фэйсбүүкээр дамжуулсан залиланд 390 иргэн 455 сая төгрөгөө а... Гурав хүртэлх насны хүүхдээ асарч буй эхийн сайн дурын даатг... Гуравдугаар сард хилийн боомтуудын ажиллах цагийн хуваарь
Top