Нийслэлийн Аялал жуулчлалын газар болон “Скай резорт” ХХК хамтран “Улаанбаатарын өвлийн наадам” арга хэмжээг 2-р сарын 15-16-ны өдрүүдэд “Скай резорт” цанын баазад зохион байгуулах гэж байна.
Наадам нь Монгол Улсын өвлийн улирлын үзэсгэлэн, уламжлал, соёл, өвлийн спорт, аяллын төрөл зэргийг олон нийтэд сурталчлах, залуу үед өвлүүлэн үлдээх зорилготой.
Оролцогчид
- Улаанбаатар хот болон 21 аймгийн 1000 гаруй тамирчин
- Өвөрмонгол, Шинжаан Уйгур, Тува, Буриад зэрэг Монгол туургатны 100 гаруй гадаад тамирчин
Тэмцээн, уралдаанууд
🏹 Мөсөн сурын харвааны улсын аварга шалгаруулах тэмцээн
🎯 Мөсний шагайн улсын аварга шалгаруулах тэмцээн
🏂 Снөүбоардын тэмцээн
🪂 Параглайдинг (уулын шүхэр) хотын аварга шалгаруулах тэмцээн
🏉 Цасны регбигийн хотын аварга шалгаруулах тэмцээн
⛷️ Уулын цанын сонирхогчийн тэмцээн
🧗 Мөсөн хананд авиралтын сонирхогчийн тэмцээн
🥌 Кёрлингийн хотын аварга шалгаруулах тэмцээн
👨👩👧👦 Гэр бүлийн буухиа, олс таталтын тэмцээн
Үзвэр, үйлчилгээ
🪂 Шүхрийн үзүүлбэр
🦅 Шувуулахуйн үзүүлбэр
🍽️ Хоол, ундааны үйлчилгээ
⛷️ Цана, чарганы түрээс, үйлчилгээ
Энэхүү наадам нь өвлийн аялал жуулчлал, спортын хөгжилд томоохон хувь нэмэр оруулж, иргэдийн амралтын өдрийг гэр бүл, найз нөхдөөрөө хөгжилтэй өнгөрүүлэх боломжийг олгож байна. ⛄🎉