Сонгинохайрхан дүүргийн 42 дугаар хороонд төрийн болон эмнэлгийн анхан шатны яаралтай тусламжийг нэг дор шуурхай үзүүлэх зорилгоор төрийн үйлчилгээний цогцолбор барилгын ажил бүрэн дуусаж, ашиглалтад ороход бэлэн боллоо.
Цогцолборын онцлог
- Гурван давхар, 18х14.3 метр хэмжээтэй
- Хороо, өрхийн эмнэлэг, цагдаагийн хэлтэс зэрэг төрийн байгууллагууд байрлана
- Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан лифттэй
- Авто зогсоолтой, зоорийн давхартай
Хүлээгдэж буй үр нөлөө
Цогцолбор 1522 өрхийн 5371 иргэнд төрийн анхан шатны үйлчилгээ, нийтийн хэв журам, эрүүл мэндийн тусламжийг нэг дороос авах боломж бүрдүүлнэ.
Тус барилгыг Нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар “Гурванбулаг сод” ХХК барьж, Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газар захиалагчийн техникийн хяналтыг хэрэгжүүлжээ.