Хууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Шэнь Миньжуань-ийг хүлээн авч уулзлаа.
Уулзалтын үеэр сайд О.Алтангэрэл Монгол, Хятад хоёр улсын дипломат харилцааны 76, иж бүрэн стратегийн түншлэлийн 11 жилийн ой тохиож буйг онцолж, БНХАУ-ын авлигатай тэмцэх туршлага нь эдийн засаг, нийгмийн тогтвортой байдалд эерэг нөлөө үзүүлсэн гэдгийг дурдлаа.
Хамтын ажиллагааны чиглэлүүд
🔹 Хууль сахиулах салбарт хамтын ажиллагааг өргөжүүлэх
🔹 Алба хаагчдыг чадавхжуулах богино хугацааны сургалт зохион байгуулах
🔹 Кибер аюулгүй байдал, хил дамнасан мөрийтэй тоглоом, хар тамхитай тэмцэх
🔹 Ялтан шилжүүлэх, туршлага солилцох
Элчин сайд Шэнь Миньжуань хоёр улсын төр, засгийн түвшинд хамтын ажиллагаа идэвхтэй өрнөж, томоохон төслүүд хэрэгжиж буйг онцолж, хууль сахиулах байгууллагуудын хамтын ажиллагааг гүнзгийрүүлэхэд бэлэн гэдгээ илэрхийлэв.
Уулзалтад Хууль зүй, дотоод хэргийн яам болон БНХАУ-ын Элчин сайдын яамны холбогдох албаныхан оролцлоо.