Нийтийн тээврийн бодлогын газар иргэдийн санал, гомдлыг хянан шалгаж, автобусны таван жолоочийг тус бүр 25,000 төгрөгөөр торгожээ.
Шалтгаан
Камерын бичлэгээр тогтоогдсон эдгээр жолооч нар дараах зөрчил гаргасан байна:
- Буудлаас зорчигч аваагүй
- Дамжин суух талаар асуусан иргэнийг доромжилсон
- Бэлэн мөнгө хүлээн авсан
- Автобус ирээгүй талаар гомдол гаргасан иргэнийг бүдүүлгээр загнасан
Энэхүү арга хэмжээ нь нийтийн тээврийн үйлчилгээний соёлыг сайжруулах, зорчигчдын эрхийг хамгаалахад чиглэж байгаа аж.