Монгол түмний уламжлалт Цагаан сарын баярт зориулсан барилдаанууд хоёрдугаар сарын 20-ноос эхлэх бөгөөд улс, аймаг, цэрэг, сумын цолтой бөхчүүдийн оролцсон нийт дөрвөн томоохон барилдаан энэ сард зохион байгуулагдана.
Үүнээс гадна, анх удаа зохион байгуулах сонирхолтой үйл явдал болох "Өвлийн нүүдэлчин-2025" наадам хоёрдугаар сарын 16-23-нд Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд болох бөгөөд “Тэмээн жингийн бөхчүүд” өдөрлөгт олон бөхчүүд оролцох аж.
📅 Барилдааны хуваарь
📌 Хоёрдугаар сарын 2
👉 Хавдрын эсрэг зөвлөлийн нэрэмжит сумын цолтон болон залуу бөхчүүдийн барилдаан (11:00 цагт)
📌 Хоёрдугаар сарын 8
👉 Архангай аймгийн Эрдэнэмандал сумын 100 жилийн ойд зориулсан улс, аймаг, цэрэг, сумын цолтой хүчит 128 бөхийн барилдаан (13:00 цагт)
📌 Хоёрдугаар сарын 9
👉 “Баянзүрх хайрханы хишиг” улс, аймаг, цэрэг, сумын цолтой 128 бөхийн барилдаан (13:00 цагт)
📌 Хоёрдугаар сарын 15
👉 Дорнод аймгийн Цагаан-Овоо сумын 100 жилийн ойд зориулсан улсын начин Д.Цогзолдоржийн нэрэмжит 128 бөхийн барилдаан (13:00 цагт)
📅 Сар шинийн баярт зориулсан цуврал барилдаан
📌 Хоёрдугаар сарын 20
👉 Сар шинийн баярт зориулсан өсвөрийн барилдаан (3 насны ангиллаар, 11:00 цагт)
📌 Хоёрдугаар сарын 23
👉 Сар шинийн баярт зориулсан бөхчүүдийн шагайн харваа (09:00 цагт)
📌 Хоёрдугаар сарын 24
👉 Тарвалин хийдийн нэрэмжит сумын цолтон болон залуу бөхчүүдийн барилдаан (11:00 цагт)
📌 Хоёрдугаар сарын 25
👉 Дашчойлин хийдийн нэрэмжит аймаг, цэрэг, сумын цолтой болон залуу 256 бөхийн уламжлалт барилдаан (11:00 цагт)
📌 Хоёрдугаар сарын 26
👉 Битүүний барилдаанд оролцох эрх авах урьдчилсан шатны барилдаан
(Аймаг, цэрэг, сумын цолтой 800 бөхөөс хоёр давсан 200 бөх болон чансаагаар оролцоно, 13:00 цагт)
📌 Хоёрдугаар сарын 27
👉 "Элдэв эрдэнэт" хэмээх модон могой жилийн сар шинийн баярт зориулсан 256 бөхийн уламжлалт барилдааны 1, 2-ын даваа (13:00 цагт)
📌 Хоёрдугаар сарын 28
👉 Сар шинийн уламжлалт 256 бөхийн барилдааны 3-8-ын даваа (13:00 цагт)
Цагаан сарын барилдаан нь монгол бөхийн хамгийн том уламжлалт барилдаануудын нэг бөгөөд бөх сонирхогчид энэ сарыг онцгойлон хүлээдэг.
Эх сурвалж: Монголын Үндэсний Бөхийн Холбоо