Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Л.Мөнхтүшиг Норвегийн Хаант Улсаас Монгол Улсад хавсран суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Вебжорн Дясвикийн Итгэмжлэх жуух бичгийн хуулбарыг хүлээн авлаа.
Уулзалтын үеэр хоёр улсын найрсаг харилцаа, хамтын ажиллагааг урт хугацааны хөгжлийн бодлогод тусгагдсан нийтлэг зорилтуудын хүрээнд идэвхжүүлэх, тэр дундаа эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлж, худалдааны эргэлтийг нэмэгдүүлэх боломжуудыг ашиглах талаар санал солилцов.
Мөн НҮБ болон олон улсын бусад байгууллагын хүрээнд хамтран ажиллах асуудлаар ярилцсан талаар Гадаад харилцааны яамнаас мэдээлэв.
Эх сурвалж: Гадаад харилцааны яам