x

Д.Уламбаяр: Олон улсын харилцаа, геополитикийн орчинд их гүрнүүд дураар авирлах, асуудлыг өөрийн үзэмжээр шийдвэрлэх хандлагатай болж байна

ХИС-ийн профессор, шинжлэх ухааны доктор Д.Уламбаяртай ярилцлаа.


-АНУ-ын ерөнхийлөгчөөр Д.Трамп сонгогдлоо. Дэлхийн геополитикт ямар өөрчлөлт гарах бол?

-Дэлхийн геополитикт өөрчлөлт гарч шинэ нөхцөл байдал буй болж, хүйтэн дайн дууссаны дараахь үе төгсгөл болж, шинэ хүйтэн дайн хэдийнэ бодит зүйл болсон. Нийтээр хүлээн зөвшөөрөгдсөн дүрмээр тоглодог олон улсын дэг журмыг хадгалах, их гүрнүүд болон хөрш орнуудын хооронд тогтвортой түншлэлийн тэнцвэртэй харилцааг цогцлоох асуудал чухал болсоор байна. Тэрбээр стратегийн үлэмж ач холбогдол бүхий байршилтай Гринланд арлыг худалдаж авах, улмаар Хойд мөсөн далай, ОХУ-ыг бүрэн хянах бодол санаатай байх шиг байна. Панамын сувгийг өөрийн мэдэлд авснаар олон улсын худалдаа, хөрөнгийн урсгалыг манипуляци хийх, Хятадын худалдааны урсгалын зохих хэсгийг хянах боломжтой байдал ажиглагдаж байна. Канадыг АНУ-ын 51 дэх муж болгох саналыг миний хувьд “хошигнол” гэж хүлээн авч байгаа ч нөхөрсөг дарамт юм. НАТО-гийн гишүүн орнууд ДНБ-ийхээ тав хүртэлх хувийг батлан хамгаалахад зарцуулах ёстой гэсэн шаардлага ч хэрэгжих боломжтой болж байна.

Ерөнхийдөө олон улсын харилцаа, геополитикийн орчинд их гүрнүүд дураар авирлах, асуудлыг өөрийн үзэмжээр шийдвэрлэх хандлагатай болж ирж байх шиг байна. Тиймээс олон улсын хамтын ажиллагааны хамгийн чухал зүйл нь олон улсын эрх зүйн зарчим, хэм хэмжээний хүрээнд дэлхийн улс орнуудын тогтвортой байдлыг сахин хангах, олон улсын харилцаа, геополитикийн орчинд урьдчилан таамаглаж болохуйц нөхцөл байдлыг урт удаан хугацаанд тогтвортой хадгалах явдал тулгамдсан асуудал болсоор байна. АНУ-ын Конгрессын Төлөөлөгчдийн танхимын гишүүн Энди Оглес АНУ-ын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай Төлөөлөгчдийн танхимын хамтарсан тогтоолыг танилцуулж, “Ерөнхийлөгч Трампын шийдэмгий манлайлал нь америкчуудын өнгөрсөн дөрвөн жилийн турш туулж өнгөрүүлсэн эмх замбараагүй байдал, зовлон зүдгүүр, эдийн засгийн уналтаас эрс ялгаатай.

Тэрээр орчин үеийн түүхэнд манай үндэстний сүйрлийг эргүүлж, Америкийг агуу байдал руу нь эргүүлж чадсан цорын ганц хүн гэдгээ нотолсон. Энэ зорилгодоо хүрэхийн тулд түүнд шаардлагатай хугацаа өгөх ёстой гэж би Үндсэн хуульд 22 дахь нэмэлт, өөрчлөлт оруулахыг санал болгож байна. Ингэснээр ерөнхийлөгч Трампт гурван удаа ажиллах боломжийг олгож, манай үндэстэнд маш их хэрэгтэй байгаа зоригтой удирдлагыг хэвээр үлдээх болно” гэж мэдэгдсэн байх юм. Энэ бол цоо шинэ зүйл шүү.

-Д.Трамп ялалт байгуулбал Орос Украины дайныг зогсооно гэж сонгуулиар амлалт өгч байсан. Дайн дуусах янз байна уу. Ингэхэд Америк, Орос, Украйны харилцаа яг яах гээд байна вэ?

-Д.Трамп Орос, Украины дайныг 24 цагийн дотор шийдвэрлэх боломжгүй гэдгийг сайтар ойлгосон болов уу. АНУ-ын ерөнхийлөгчөөр сонгогдсон Дональд Трамп армийн чөлөөнд гарсан дэслэгч генерал, Америкийн аюулгүй байдлын төвийн American First Policy Institute-ийн хамтран даргалагч Кит Келлогг ерөнхийлөгчийн туслах, Украин, ОХУ-ын асуудал эрхэлсэн тусгай элчээр томилсон. Тиймээс Украины асуудлыг 100 хоногийн дотор шийдэх асуудал хөндөгдөж байна.

Энэ хугацаанд Д.Трамп В.Путинтай уулзах, улмаар нэгдүгээрт Украиныг ялагдуулахгүй, гэхдээ яриа хэлэлцээнд шахна. Хоёрдугаарт, Оросын булаан авсан бүх газар нутгаа эргүүлэн авах хүсэл эрмэлзлээсээ татгалзахыг Украинаас шаардахгүй. Гуравдугаарт, Украиныг НАТО-д элсэх асуудлыг удаан хугацаанд хойшлуулах, дөрөвт, Украиныг төвийг сахисан олон улсын статустай болгох. Тавдугаарт, ОХУ-ын эсрэг эдийн засгийн хоригийг сулруулах, зургадугаарт, Украины сэргээн босголтод ОХУ-ын эрчим хүчний экспортод татвар ногдуулж, үүнээс санхжүүлэлт босгох зэрэг асуудлууд хөндөгдөх болов уу.

Цэрэггүй бүс байгуулах, 200 мянган энхийг сахиулагчдыг дурдсан бүст байршуулах асуудалд ОХУ НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн хуралдаанд хориг тавих байх.

-Д.Трамп эдийн засгийн хувьд ямар бодлого хэрэгжүүлэх вэ. Цаашлаад дэлхийн эдийн засгийн нөхцөл байдал ямар болно гэж харж байна вэ?

-Трампын эдийн засгийн бодлого нь дижитал технологид суурилсан эдийн засгийг цогцлоох төлөвтэй байна. Зохиомол оюуны (AI) суурь бүтэц, ложистикийг хөгжүүлэх томоохон төслийг АНУ-д хэрэгжүүлж эхэлснийг ерөнхийлөгч Дональд Трамп энэ долоо хоногт зарласан. “Stargate” төслийн хүрээнд “АНУ-ын зохиомол оюуны суурь бүтцэд доод тал нь 500 тэрбум ам.долларын хөрөнгө оруулна гэж тэрбээр мэдэгдсэн. Ингэснээр 100 мянган ажлын байрыг буй болгож болохын зэрэгцээ АНУ-ын технологийн манлайллыг дэлхий дахинд харуулна гэж байна. газрын тос, хий, шатдаг занар, нүүрс олборлолтыг сэргээхээр боллоо.

-Ойрхи Дорнодын асуудал юу болж байна вэ?

-Израилийг тууштай дэмжинэ. Ираны эсрэг илүү хатуу арга хэмжээ авах нь бараг тодорхой болов уу.

-Дэлхийн бодлого аль чиглэл рүү явж байна вэ. Хүч хэрэглэсэн түрэмгийлэл үү, эсвэл энхийг эрхэмлэх үү?

-Хүчээр түрий барих, нөхөрсөг дарамт үзүүлэх, бүхний түрүүнд Америк гэсэн бодлого хэрэгжих боллоо. Улс орнууд чухамхүү АНУ-ын энэхүү геополитикт бодлогод дасан зохицож, өөрсдийн бодлогоо боловсруулах, засвар оруулах шаардлагатай болж байх шиг байна. Бид байгаль, нийгмийн шинжлэх ухааны солбилцол дээр олон улсын харилцаа, геополитикийн үйл явцад судалгаа, дүн шинжилгээ, эрсдэлийн үнэлгээ хийж байх шаардлагатай.

Олон улсын харилцаа бол физикийн entropy төлөв байдал буюу эмх замбараагүй анархи төлөв байдал юм. Олон улсын харилцааны аливаа юмс үзэгдэл, үйл явдал геополитикийн оронзай, цаг хугацааны гадна оршин байна гэсэн ойлголт байхгүй. Олон улсын харилцаа гэдэг нь геополитикийн орон зай, цаг хугацаа, таталцлын хүчний нөлөөгөөр улс хооронд буй болсон харилцан үйлчлэл юм.

Тиймээс өнөөгийн эмх замраагүй, анархи (өөрөөр хэлбэл үүнийг илбэн тохинуулснаар шинэ тогтолцоо төлөвших учиртай) дэлхий ертөнцөд жижиг улс үндэсний эрх ашиг, аюулгүй байдлаа сахин хангах чиглэлд олон тулгуурт гадаад бодлогын зарчмын хүрээнд олон хэмжээст дипломаси явуулах шаардлага тулгарч байгаа юм.

Олон хэмжээст дипломаси бол олон улсын эрх зүйн үүднээс императив (jus cogens буюу imperativus) буюу хатуу бус. Өөрөөр хэлбэл, хуульчлагдсан бус, аль нэг үзэл суртал, онолд ягштал баригдахгүй. Мөн байнга төвийг сахин сууж зожигрохгүй, олон улсын харилцаа, геополитикийн орчны орон зай, цаг хугацааны өөрчлөлтөд хариу барих, дасан зохицох, хөрвөх чадвартай, цохилт даах, хүнд нөхцөл байдлаас нэр төртэй гарах, геополитикийн цаг хугацаа-орон зайн талбарт харьцангуй онол лугаа агшиж, сунах чадвартай байх явдал юм. Үүнийг л олон хэмжээст буюу multi-dimensional diplomacy гэх бөгөөд илүү диспозитив (dispositive) буюу уян хатан, идэвхтэй, maneuver хийх чадвар сайтай, сюрприз багатай, тогтвортой, нэгдмэл, залгамж шинжтэй, олон улсын тавцан дээр идэвхтэй тоглогч байх ёстой. Идэвхтэй гадаад бодлого бол өөрөө батлах хамгаалах хүч болдог.

 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Д.Уламбаяр: Олон улсын харилцаа, геополитикийн орчинд их гүрнүүд дураар авирлах, асуудлыг өөрийн үзэмжээр шийдвэрлэх хандлагатай болж байна 3 цаг 18 мин Грэммийн шагнал гардуулах ёслол эхэллээ 3 цаг 20 мин “Их хүрээ хот” монгол зургийг анх удаа олон нийтэд дэлгэнэ 3 цаг 23 мин Хоёрдугаар сарыг “Ахмадын эрүүл мэндийг дэмжих сар” болгон зарлалаа 3 цаг 25 мин Цэцэрлэгийн 1621 багш зайнаас ажиллах гэрээ байгуулжээ 3 цаг 26 мин Ганчимэг: Монгол бол хуваагдахааргүй цул ард түмэн... 3 цаг 30 мин Өнөөдөр болох онцлох үйл явдлууд 3 цаг 36 мин Улаанбаатарт өдөртөө 17 хэм хүйтэн байна 3 цаг 51 мин Ф.Мерц: Канцлераар томилогдвол цагаачлалын бодлогыг өөрчилнө 3 цаг 55 мин "Анхны долоо" сан байгуулагдлаа 3 цаг 57 мин Утааны асуудлаарх бодлого, шийдвэрийн хэрэгжилтийн сонсгол Төрийн ордонд эхэллээ 3 цаг 59 мин 2024 оны хоёрдугаар сард онцлох спортын тэмцээнүүд 4 цаг 0 мин Японд үүссэн аварга нүх бүхэл бүтэн ачааны машиныг залгив Уржигдар 13 цаг 39 мин Бээжингийн ойролцоо дэлхийн хамгийн том цэргийн командлалын төв баригдаж байна Уржигдар 13 цаг 37 мин Шувуу, зөгийн бүлийн тоо толгой 2023 оныхоос өсжээ Уржигдар 13 цаг 34 мин Хоёрдугаар сарын барилдааны салхийг сумын цолтнууд хагална Уржигдар 13 цаг 33 мин Төрийн албаны шинэчилсэн цахим системийг танилцууллаа Уржигдар 13 цаг 33 мин Сумогийн 74 дэх аварга Хоошёорюү С.Бямбасүрэн ёкозүнагийн ёслолоо хийв Уржигдар 13 цаг 29 мин Ерөнхий сайдын дэргэдэх Шуурхай штабын ээлжит хурал эхэллээ Уржигдар 13 цаг 28 мин Аж үйлдвэржилтийн бодлогын байнгын хороо салбарын бодлогын хэрэгжилттэй танилцлаа 2025-01-31
iИх уншсан
Хөр цасны хайруу, хүйтэн өвөл хүүхдээр морь унуулна гэж сана... Япон дахь гадаад ажилчдын тоо дахин түүхэн дээд үзүүлэлтэд х... Вашингтоны онгоцны осол гаргахгүй байх боломжтой байв: Хэвлэ... Цэнддоо: Гурван баяр, нэг Монгол Н.Сэргэлэн: Хувийн хэвшлийн зүгээс оруулах хөрөнгө оруулалт ... Хятад, Энэтхэг Оросоос нефть авахаа түр зогсоолоо Цогтбаатар гишүүнтэй холбоотой УИХ-ын тогтоол гарвал Үндсэн ... Ц.Туваан: Тавантолгойн ордыг сорчлуулахгүй байхаар ярьж байг... Хүйтэн дайн ба Монголын уран Цагаан ордонд шинэ тэргүүн хатагтай: Меланья Трампын тухай 7... Гурван баяр, нэг Монгол Д.Уламбаяр: Олон улсын харилцаа, геополитикийн орчинд их гүр... Ганчимэг: Монгол бол хуваагдахааргүй цул ард түмэн... 2024 оны хоёрдугаар сард онцлох спортын тэмцээнүүд Монгол нутгаас олдсон Буддын хамгийн эртний дүрслэл илэрлээ АНУ Хятадын DeepSeek-ийг хориглохыг хүсэж байна, гэхдээ амар... Путин: Зеленскийтэй хэлэлцэх боломжтой ч энхийн гэрээнд эргэ... Ерөнхийлөгчид өрсөлдөх амбицаа эхэлж илэрхийлсэн нь хожно ОХУ НҮБ-д Нацистуудыг алдаршуулсан баримтуудыг танилцуулав Монголын Үндэсний бөхийн холбооноос хоёрдугаар сарын барилда...
Top