x

Хууль таныг зогсооно оо, Хууль зүйн сайд аа!

Хууль зүй, дотоод хэргийн сайдын дур зорго арай л дэндэж байна. Дур ихэдвэл юу болох гэдэг билээ.

Баасан гаригт Eagle телевизийн ярилцлагад (Ц.Нямдорж: Намайг юу ч зогсоож чадахгүй) орсон Хууль зүй, дотоод хэргийн сайд “эхлүүлсэн ажлаа амжилттай дуусгахад” нь дэмжлэг үзүүлсэн намын нөхөд, итгэл үзүүлсэн ард түмэндээ телевизийн эфирээр дамжуулж талархал илэрхийлэв. Эрүүдэн шүүсэн нөхдийг шүүхийн өмнө аваачсан, “Эрдэнэ”-ийн луйврыг илчилсэн, Гандангийн дэнжид долоон давхар сүм бариулсан зэрэг нь түүний Хууль зүйн сайдын карьерын төгсгөл байсан бололтой юм. Нэг талаас ингээд дууссан бол яахав.

Харамсалтай нь, Ц.Нямдорж сайд Хууль зүйн сайд хүний амнаас гарч болохгүй хэд хэдэн алдаа хийлээ. Хорин жил сайд хийхдээ С.Зоригийн хэргийг яагаад илрүүлээгүй юм бэ? гэхэд “Хууль зүйн сайд хүн хэрэг бүртгэл, мөрдөн шалгах ажиллагаанд оролцож болдоггүй. Энэ хэрэг чинь нууцын зэрэглэлтэй шалгагдаж байсан” гэх мөртлөө “Эрүүдэн шүүсэн хэргийг харьяалал тогтоолгохоор прокурор УДШ-д хандаад ес хонож байна. Энэ бол аюул. Хэргийг яаж завхруулах вэ? гэдэг хуйвалдаан наймаагаа л тэд хийж байгаа. Төрийн гурван өндөрлөгөөс энэ хүмүүсээ явуул гэж хэлээд явуулахгүй байна, УИХ-ын дарга ч хөдлөхгүй байна” гэх мэтээр ярив.

Нэгдүгээрт, Эрүүдэн шүүсэн асуудлыг ингэж их ач холбогдол өгч шалгуулж байгаа нь хууль зүйн сайдын хувьд сайн хэрэг. Иргэнээ гэсэн сэтгэл байна аа гэсэн үг. Харин хоёрдугаарт шүүхээр хэрэг эцэслэн шийдэгдээгүй байхад “энэ хэрэгт найман хүн оролцсон, шүүхээр орох нь тодорхой болсон. Шүүхэд итгэхгүй байна, шүүгчдийг солих хэрэгтэй” хэмээн ярих нь Хууль зүйн сайд хүний амнаас гарах үг биш байх аа. Соёлтой улс оронд бол шүүхийн шийдвэрт урьдаас нөлөөлөх гэсэн оролдлого гэж шууд үзнэ. Тэр тусмаа шүүх засаглалд хянагдах ёстой гүйцэтгэх эрх мэдлийн нэг этгээд шүүх рүү улаан цайм ингэж дайрах нь цаанаа учир шалтгаантай гэж харагдаж болно. Бүр цаашлаад шүүхийн өмнөөс шийдвэр гаргачих гээд, яллагаа хийчих гээд яараад байгаа нь бүр их сонирхолтой санагдаж ч болно.

Гэвч нэг зүйлийг сануулахад, хэргийн сэжигтнүүдийг шалгах явцдаа хүнийг эрүүдэн шүүсэн буюу хүний эрх зөрчсөн, гүйцэтгэх ажлын хууль тогтоомж зөрчсөн (яллагдагчаар татагдсан үндэслэл буюу хэргийн зүйлчлэл) нь ийм аргаар олж авсан нотлох баримтыг хүчингүй болгох үндэслэл болохоос биш хэргийг бүхэлд нь үгүйсгэж чадахгүй. Хэрэгт хяналт тавьсан прокурорын хэлснээр “эрүү шүүлтэд өртсөн” гээд байгаа хоёр хүн нь хэргээ хүлээгээгүй, хүлээх ч шаардлагагүй, өөр бусад нотлох баримтаар хэргийг нотолсон гээд байгаа.

Энэ бол Ц.Нямдорж сайд шиг хөндлөнгөөс харж, мэргэжлийн хувьд сонирхож байгаад гэмт хэрэг илрүүлэх, түүнийгээ шалгах гэж “хорхойсох” (бүр яг тэгж хэлсэн байдаг юм) энэ тэрээс шал өөр ойлголт л доо. Ядаж л Г.Эрдэнэбат гэдэг прокурор нь манай хуулийн практикт суугаад байсан “Хамгийн сайн нотолгоо бол хэрэгтний өөрийн мэдүүлэг юм” гэх Вышенскийн онолыг эсэргүүцдэг хүн. Харин Ц.Нямдорж сайдын хувьд өөрийнхөө арга барилаар “тэгсэн байж магадгүй” л гэж үзээд байх шиг байна. Хэрэв тийм эргэлзээ байгаа бол нууцын зэрэглэлээс гаргасан хавтаст хэргээ өмнөө тавьж байгаад, хоёул нэг ширээнд суугаад мэтгэлцэх хэрэгтэй л дээ. Харамсалтай нь өмнөх удаа тийм боломж олгоход Ц.Нямдорж сайд өөрөө татгалзсан байдаг юм.

Ц.Нямдорж сайдын энэ хэргийн талаар эл дол болтол ярьж байгаа нэг зүйл бий. Т.Чимгээгийн хашаанд хүний цогцос аваачиж хаясан, айлгаж ичээсэн л гээд байдаг. Айж ичсэн хүн “Би хүн алаагүй. Та нарт нотлох баримт байгаа юм уу” (мөрдөн байцаалтын явцад Т.Чимгээгийн амнаас гарсан ганц үг) гээд сууж байх уу? Хоёрдугаарт айлгаж ичээх гэсэн байлаа гэхэд яагаад заавал ажлын хэсгийнхэн аваачиж хаясан болдог юм. Эсрэгээрээ Чимгээгийн амыг барихын тулд хэргийн захиалагчдын зүгээс хийсэн байж болох уу? Уг нь Ц.Нямдорж сайд энэ хэргийг тэгтлээ сонирхож, хорхойссон нь үнэн бол энэ талаас нь ч бас бодож болно л доо. Юм бүхэнд хоёр талтай бай гэж. Гэвч үнэн хэрэгтээ Т.Чимгээгийн хашаанаас хүний шарил олдох үед Т.Чимгээ өөрөө хотод явж байсан байдаг юм. Хэрвээ тиймгүй байсан бол хамгийн түрүүнд ажлын хэсгийнхэн “яав, юу болов” гээд шалгах байсан байх л даа.

Хоёр дахь нь “Яагаад эхнээсээ хоёр хүнийг хайж байтал дөрөв болчихов оо? Энэ чинь зохиомол хэрэг байна” гэх Ц.Нямдорж сайдын асуулт. Яг үнэндээ “хоёр хүн байсан” гэдгийг ганц Булган л хэлсэн. Түүнээс өөр харсан үзсэн хүн, нотолсон баримт байхгүй. Хэрвээ ажлын хэсгийнхэн үнэхээр өөрсөддөө хялбараар бодоод “хэрэг зохиох” (Ц.Нямдорж сайдын хэлснээр) байсан бол ядаж л дөрөв биш, гурав ч биш, хоёр хүнийг яллана биз дээ. Анхнаасаа хоёр хүн үйлдсэн гэсэн юм чинь тоог нь зөрүүлээд яахав гээд. Заавал дөрвөн хүнийг холбогдуулж (нэг нь нас барсан), гурван хүн яллах шаардлага байсан уу? "Энэ хэргийг дөрөв биш, хоёр хүн үйлдсэн" гэж зүтгээд байгаа Хууль зүйн сайдын мэдэгдэл харин хачирхалтай биш үү? 

Хэргийн шалгалтын явцад хүний эрхэнд хууль бусаар халдсан байна гэж хэлэх нэг хэрэг. Гэм зэмгүй хүмүүсийг зохиомол хэрэгт гүтгэж, хилсээр шийтгэлээ гэх огт өөр хэрэг. Ингэхэд "гэм зэмгүй" гэдгийг нь шүүх тогтоодог болохоос биш, сайд нотлох уу? Энэ мэтийн санаатай, санаагүй алдаанууд Ц.Нямдорж сайдын амнаас байнга гардаг болов. Сүүлдээ мань хүн өөрөө “хэрэг зохиогоод” байна уу? ч гэж эргэлзэхээр болж байна.

Сүүлд өгсөн ярилцлагадаа “Эрдэнэтийн луйврыг хэргийг шалгаж дууссан. Прокуророос удахгүй шүүхэд шилжүүлнэ” гэж ярьсан. Энэ ч гэсэн худал болов. Эх сурвалжийн хэлснээр АТГ, Эрүүгийн цагдаа хоёр хэргийг шалгаж дуусаагүй, прокурорт шилжүүлээгүй байна. Хэрэв шилжсэн бол наад зах нь хэргийн холбогдогч нарт мэдэгдэх ёстой. Харин мань хүн хэргийг яаралтай шүүхэд шилжүүлэхийн тулд “улс төрийн шахалт” маягийн зүйл хийж байна гэж ойлгохоос өөр аргагүй. Сонгууль болоход жил хүрэхгүй хугацаа үлдлээ шүү дээ. Ц.Нямдорж сайд дахиад нэг жил ярих зүйлтэй болно. 

Хууль зүйн сайдтан дээрх үйлдлүүдээ “эх оронч үйл хэрэг”, “мафийн эсрэг тэмцэл” хэмээн хүүхэд шиг хөөрцөглөж, “намайг юу ч зогсоож чадахгүй” гэв. Гэвч нэг зүйлийг сануулахад, хууль таныг зогсооно оо, Хууль зүйн сайд аа. Цаг цагаараа байдаггүй гэж үгтэй. Сайд ч сайдаараа байдаггүй.

Ингэхэд Ц.Нямдоржийг Хууль зүйн сайд байхад С.Зоригийн хэрэгт сэжиглэгдэн Францаас хулгайлагдаж ирээд амиа алдсан Д.Энхбатыг бас яах вэ? Ар гэрээс нь уучлал гуйсан уу? Талийгаачийн хүүхдүүдээс УЕП-т гаргасан гомдлыг бас яах болж байна. Эрүү шүүлт хэрэглэхгүй гэсэн Хууль зүйн сайдын "тэмцэл" иргэнээ алагчлахгүй байж чадаж байна уу?

Б.ЗАЯА

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (12)

  • Ардын тѳлѳѳлѳл (66.181.161.105)
    Нямдорж сайдын эхэлсэн энэ үнэний сэжүүрийг, Элбэгдоржийнхны үйлдсэн олон гэмт хэргүүдийн хамт даран булшилж болохгүй шүү дээ! Идсэн уусан, алсан нуусан, зарсан завшсан, ѳвчин зовлон гээд асар олон хэргүүдийг гаргаж ирэх шаардлага байгаа шүү дээ!
    2019 оны 06 сарын 27 | Хариулах
  • Зочин (202.9.43.49)
    Хэргийг нь уншсан болов уу Нямдорж Маш их улайраад аймаар хүн юмаа
    2019 оны 06 сарын 26 | Хариулах
    • Шудрага журам
      Зѳв үнэнийг илрүүлэхээс яагаад айгаад байгаа вм чи!
      2019 оны 06 сарын 26
  • Зочин (202.21.108.224)
    Цаг хугацаа харуулах л болно
    2019 оны 06 сарын 26 | Хариулах
  • Зочин (66.181.161.78)
    Нямдорж энэ 2 хүнийг онцгойлон хамгаалаад байгаа нь сэжиг төрөхгүй байнауу хуулийнхаан!!!!!
    2019 оны 06 сарын 26 | Хариулах
  • Зочин (202.9.44.104)
    irgediin tolgoi ugaaj oorsgiigoo 20 oni songuulid dahin garah uil ajillagaa l yauulj bn ldaa
    2019 оны 06 сарын 26 | Хариулах
  • Зочин (112.72.11.118)
    Нарсны амьдралдаа өнөөдрөөс бэлтгэ? нусдорж оо
    2019 оны 06 сарын 26 | Хариулах
  • Зочин (112.72.11.118)
    Нарсны амьдралдаа өнөөдрөөс бэлтгэ? нусдорж оо
    2019 оны 06 сарын 26 | Хариулах
  • shydraga hun (202.126.89.5)
    ene menget uuruu yamar neg talaar zorgiin uheltei holbootoi chimgee sodnomdorj nar bidniig syllahguu bol nyamkaak ilchleh chireh geed ailgaad bgaa bh tiim l dur zyrag haragdaad bdag bolj eh ornoo hairlahguu hayatadiin tagnyyl hiij bsan hun hench bish 2 huniig hairlaj hergees myltalla gejuu y ene durwud yach bdson holbootoi
    2019 оны 06 сарын 25 | Хариулах
  • Зочин (202.126.88.155)
    Хууль үйлчилдэг өөр газар бол ийм юм хийгээд байгаа гишүүн сайд нөгөө 461-дээ морилно манайд эсрэгээрээ хар массын тархийг угаагаад эх оронч шударга дүр эсгээд хувийн сонирхолоо гүйцэлдүүлж явна
    2019 оны 06 сарын 25 | Хариулах
  • сайн логигтой, зөв гаргалгаатай бичсэн байна. Нямдорж өөрөө энэ нийтлэлийг нэг уншаж, хоёрыг тунгаагаасаа билээ. (202.131.228.114)
    zochin
    2019 оны 06 сарын 25 | Хариулах
  • Dambii (202.126.88.187)
    Zonoson said
    2019 оны 06 сарын 25 | Хариулах
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Төрийн тэргүүн нар утсаар хэрхэн ярьдаг вэ? 2 цаг 21 мин Цацраг идэвхт хаягдлыг галт уулын хайлмагт хаяж болох уу? 2 цаг 27 мин Цагаан шоколад юугаар хийгддэг вэ? 2 цаг 29 мин Хойд нутгийн Сэргэн мандлын суутан: Эцэг Питер Брейгелийн 5 алдартай зураг 2 цаг 39 мин Өнөөдөр болох үйл явдлын тойм – 2025.04.11, Улаанбаатар 2 цаг 40 мин Овечкинд алтан цохиур гардуулжээ 2 цаг 46 мин БНЭУ-д сурч буй ламхай нарыг боловсролын хөтөлбөрт хамруулна 2 цаг 51 мин Хувийн мэдээлэл хамгаалах асуудлаар НҮБ-ын тусгай илтгэгчтэй уулзав 2 цаг 52 мин Хятадын бараанд ногдуулах АНУ-ын татварын хувь 145 болж нэмэгдэв 2 цаг 53 мин АНУ, Орос дипломат харилцааг хэвийн болгох асуудлаар Истанбулд уулзав 2 цаг 55 мин Хадсон голд нисдэг тэрэг осолдож, зургаан хүн амь үрэгдэв 2 цаг 55 мин Зээлийн мэдээллийн тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ 2 цаг 56 мин Хот дахин төлөвлөлтийн хууль, эрх зүйн орчныг сайжруулах асуудлаар ажлын хэсэг хуралдлаа 2 цаг 57 мин Явган хүний зорчих хэсэгт зөвшөөрөлгүй байршуулсан ТҮЦ-ийг нүүлгэлээ 2 цаг 58 мин Улаанбаатар хотын ТҮЦ-үүдийг нүүлгэх эсэх талаар иргэдээс санал авч эхэллээ 3 цаг 0 мин Монгол, БНСУ-ын хамтын ажиллагааг аж үйлдвэржилтийн салбарт гүнзгийрүүлнэ 3 цаг 1 мин Зам засварын ажилтай холбоотойгоор Ч:76, Ч:79 чиглэлийн маршрутыг түр өөрчлөллөө 18 цаг 39 мин Жү Вэнжүн аваргын төлөөх тоглолтыг тэргүүлж эхэллээ 18 цаг 50 мин Доминиканд аврах ажиллагаа дуусчээ 18 цаг 56 мин Apple дахин хамгийн үнэ цэнтэй компани боллоо 19 цаг 12 мин
iИх уншсан
Зогсох цэг, явах цагаа мэддэг улстөрч Монголд байна уу? Авьяас бүрд боломж олгоё Сайтууд хойрго хандав уу, сайд Н.Учралын буруу юу? Э.Одбаяр: "АН бол сөрөг хүчин" гэх ойлголтыг сэтгэлгээнээсээ... Б.Баабар: Цаг хугацаа л бүхнийг засна Л.Гантөмөр: Холын зорилготой хүнд ойрын зовлон байдаггүй Монгол-Солонгосын боловсролын хамтын ажиллагааг гүнзгийрүүлн... Хүнд металлаар хордсон малын мах хүнсэнд орж ирж байгаа нь э... Багшийн дутагдал хүүхдийн боловсролд сөргөөр нөлөөлж байна БНСУ-ын төлөөлөгчид ОБЕГ-т айлчилж, хамтын ажиллагааг өргөжү... Нарийн мэргэжилтнүүдийн хомсдол өсөж, байгалийн ухааны чиглэ... “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн ногдол ашгийг иргэдийн данс руу... ОХУ-ын “Эконива” компанитай газар тариалангийн чиглэлээр хам... Трампын тарифын давалгаа дэгдэхийн өмнө Британи улсын бизнес... “Эмчээ Сонсъё” уулзалтаар 800 орчим эмчтэй шууд уулзалт хийл... Хэнтий аймгийн 11 оюутан “Оюутан цэрэг” хөтөлбөрт хамрагдаха... Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тогтолцоог бэхжүүлэх хоёр д... Төрийн албаны гүйцэтгэлийн тогтолцоог сайжруулах төслийн үр ... Ихэнх нутгаар дулаарч, хуурайшилт нэмэгдэх тул түймрийн аюул... Төрийн албаны гүйцэтгэлийн удирдлагын тогтолцоог сайжруулах ...
Top