Их Британийн ханхүү Уильямын гэргий, гүнгийн авхай Кейт Миддлтон өчигдөр орон нутгийн цагаар 11.01 цагт гурав дахь хүүхдээ өлгийдөн авлаа. Гэгээн Мариагийн эмнэлгийн үүдийг сахиж хэдэн өдрөөр суусан ханхүү Уильям шинэ хүүгээ уламжлал ёсоор сэтгүүлчдэд танилцуулжээ.
Энэ үеэр Хааны гэр бүл зургаа авхуулдаг уламжлалтай юм. Зураг авалтын үеэр Гэгээн Мариагийн эмнэлэг дээр гүнж Шарлотта, ханхүү Жорж нар дүүтэйгээ танилцаж, удалгүй Кенсингтоны өргөө рүүгээ буцжээ.
Хааны гэр бүл бяцхан ханхүүгийн нэрийг одоогоор нууцалж байгаа аж. Гэхдээ өмнө нь ханхүү Уильям гурав дахь үрээ Жек хэмээн нэрлэнэ гэж хэлж байсан удаатай гэнэ.