Өнгөрсөн сард болсон Оскарын наадамд нийт таван төрөлд нэр дэвшиж, хүчтэй өрсөлдөгч байж дөрвөн төрөлд ялалт байгуулсан “Bohemian Rhapsody” киноны үргэлжлэл хийгдэж магадгүй гэнэ. Queen хамтлагийн дүрс бичлэгийн найруулагч Rudi Dolezal саяхан өгсөн ярилцлагандаа Queen хамтлагийн менежер болон хамтлагийн гишүүд киноны үргэлжлэлийг хийх тун сонирхолтой байгааг дурдсан байна.
Харин энэ талаар гол дүрийн жүжигчин Rami Malek болон Queen хамтлагийн рекорд студи ямар нэгэн мэдээлэл байхгүй байгааг мэдэгдсэн ч зарим хүмүүс киноны үргэлжлэлийг хийх талаар ярьцгааж байгаа аж.
Уг бүтээлд домогт Queen хамтлагийн дуучин агсан Фрэдди Меркуригийн амьдралыг намтарчилж харуулдаг бөгөөд тэрээр ижил хүйстнүүдийн бэлгэдэл болсон билээ. Дуучин Фрэдди ДОХ өвчний улмаас 45 насандаа хорвоогийн мөнх бусыг үзүүлсэн юм.