x

Маршал Ю.Цэдэнбал агсны амьдралаар уран сайхны кино бүтээнэ

Монгол Улсын түүхэн сэргэн мандалтыг гардан гүйцэтгэсэн их удирдагч, төр нийгмийн нэрт зүтгэлтэн маршал Ю.Цэдэнбалын туулж өнгөрүүлсэн амьдралаар түүхэн уран сайхны кино бүтээхээр болсон талаар УИХ-ын гишүүн, зохиолч Ж.Мөнхбат болон кино багийн уран бүтээлчид өнөөдөр мэдээлэл хийлээ.

УИХ-ын гишүүн, зохиолч Ж.Мөнхбат: “Би өмнө нь “Хүмүүн” фильмтэй хамтран “Долоон бурхан харвадаггүй”, “Бүү март” гэсэн түүхэн хоёр кино бүтээсэн. Харин энэ удаад бид  дахин хамтран Монгол Улсын ХХ зууны түүхийн хоёрдугаар хагасыг бүтээлцсэн, тодруулж хэлбэл Монголын өнөөдрийн бүтээн байгуулалт, хөгжил дэвшил, сэргэн мандалтыг бүтээсэн, түүхэн удирдагч Юмжаагийн Цэдэнбал даргын тухай “Түүх мартахгүй” кино хийхээр боллоо” гэв.

“Түүх мартахгүй” УСК-ны онцлог нь Ю.Цэдэнбал агсаны ХХ зуунд амьдарч байсан дэлхийн хүн гэдгийг тодотгож харуулах зорилготой бөгөөд ХХ зууны дэлхийн том улстөрчдийн дүр төрхийг харуулах ажээ.

Монгол Улсын тусгаар тогнолын гол гол үйл явдлууд Ю.Цэдэнбал гэдэг хүнтэй салшгүй холбоотой байдаг. 1939, 1940 оноос эхэлсэн энэ хүний түүх бол Дэлхийн II дайнд оролцсон монголчуудын оролцоо, 1945 оны аравдугаар сарын 25-ны тусгаар тогнолыг баталгаажуулах Бүх ард түмний санал асуулга, 1945 оны чөлөөлөх дайн, НҮБ-д Монгол Улс элсэх, хүн амаа эрүүлжүүлэх, соёлжуулах, бүтээн байгуулалтыг өрнүүлсэн, соёлын довтолгоог хийсэн бөгөөд улсын бүх сургууль, цэцэрлэг, театр, соёл урлагийн байгууллагууд энэ хүний үед боссон байдаг. Үүнээс гадна олон үйлдвэр, уурхай Дархан, Эрдэнэт зэрэг шинэ хотуудаас эхлээд 21 аймаг 300 гаруй сум болон 1,000 гаруй багийг барьж босгох, төмөр зам, агаарын зам хүнд аж үйлдвэрийн төвүүдийг барих гэх зэрэг бүх ажил Ю.Цэдэнбал даргын үед хийгдсэн. Иймээс энэ хүний түүхийг бид хойч үедээ үнэн зөвөөр бичиж үлдээх ёстой гэсэн үүднээс бүрэн хэмжээний түүхэн уран сайхны кино бүтээж байгааг хэлье хэмээн зохиогч хэллээ.

“Түүх мартахгүй” киноны ерөнхий найруулагчаар “Долоон бурхан харвадаггүй”, “Бүү март” зэрэг олон киноны ерөнхий найруулагчаар ажилласан “Хүмүүн фильм” уран бүтээлийн нэгдлийн ерөнхий найруулагч А.Мөнхсүх ажиллах юм байна. Мөн түүхэн кино гэдэг утгаараа түүх болон зохиол талаасаа зөвлүүлэх үүднээс Төрийн шагналт, Соёлын гавьяат зүтгэлтэн, “Болор цом”-ын эзэн, “Маршалын нууц товчоо” таван боть түүхэн романы зохиогч Дамбын Төрбат ажиллах бол түүхийн зөвлөхөөр Төрийн шагналт, түүхийн ухааны доктор, түүхч Л.Өлзийбаатар, Ю.Цэдэнбал академийн Ерөнхий нарийн бичгийн дарга, Аж үйлдвэрийн гавьяат ажилтан М.Даваасүрэн нар ажиллаж байгаа аж. Мөн жүжигчин Д.Бямбацогт кино дүрийн сонголт дээр ажиллахаар болсон байна.

Киноны дүрүүдийг сонгож эхэлсэн бөгөөд кинонд тоглох хүсэлтэй хүн бүрт “Түүх мартахгүй” уран сайхны киноны үүд хаалга нээлттэй гэдгийг уран бүтээлчид онцлов. Киноны зураг авалтын үндсэн ажил дөрөвдүгээр сараас эхлэх бөгөөд энэ оны сүүлч гэхэд үзэгчдэд хүртээл болгохоор төлөвлөжээ. 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (2)

  • иргэн (202.131.250.130)
    өөр хийчэхээр юм бүр алга уу. Тултал хийчихээд киночдын ажлыг булааж сууна уу... Хуучин цаг сайхан байжээ гээд киног нь чанаж идсэн шигээ гэдэс цатгалан суух юм бна л даа
    2019 оны 03 сарын 25 | Хариулах
  • Иргэн (202.126.89.150)
    Өө за за одоо бүр улс төрч нь кино бизнес рүү ордог болоо юу..Хийх ажил нь цэгцрээд хийх юмгүй болсон уу?
    2019 оны 03 сарын 24 | Хариулах
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
"Улаанбаатарын өвлийн наадам" энэ сарын 15-16-нд болно 12 мин Махны үнэ өсөлттэй байна 14 мин Монгол, Хятад хоёр улс хууль сахиулах салбарт хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ 15 мин Нийтийн тээврийн зөрчил гаргасан жолооч нарт хариуцлага тооцжээ 17 мин СХД-ийн 42-р хороонд төрийн үйлчилгээний цогцолбор баригдаж дууслаа 18 мин Их өгөгдөлд суурилсан загварчлал ашиглан авто замын түгжрэлийг бууруулна 20 мин Монголын залуу жүдочид Европын цомын тэмцээнд хүч үзнэ 22 мин Зүрхний дутагдлын эмчилгээнд шинэ дэвшил: Биологийн наалт туршиж байна 25 мин Филиппиний дэд ерөнхийлөгч Сара Дутертед импичмент зарлав 28 мин Үндэсний дээд лигийн "Бүх оддын тоглолт" маргааш эхэлнэ 30 мин Үл хөдлөх хөрөнгийн татварын орлого буурчээ 34 мин Жанжин 43 мин Европын Холбооны архины хэрэглээ дэлхийд өндөр түвшинд байна 4 цаг 27 мин Сочи Дубай шиг хиймэл аралтай болно 4 цаг 34 мин Гараашийн худалдаанаас олдсон зураг Ван Гогын бүтээл байж магадгүй гэв 4 цаг 39 мин Оросын нефть, хийн орлого тогтвортой хэвээр байна 4 цаг 44 мин “SocialPay Loves Movie” урамшуулал зарлагдлаа 21 цаг 54 мин Монгол, Норвегийн харилцааг эдийн засгийн чиглэлд өргөжүүлэх талаар хэлэлцэв 23 цаг 5 мин Монголбанк нэгдүгээр сард 1.2 тонн үнэт металл худалдан авав 23 цаг 6 мин УИХ-ын дэд дарга Х.Булгантуяа “Оюутолгой” ХХК-ийн Гүйцэтгэх захиралтай уулзав 23 цаг 19 мин
iИх уншсан
Япон дахь гадаад ажилчдын тоо дахин түүхэн дээд үзүүлэлтэд х... Вашингтоны онгоцны осол гаргахгүй байх боломжтой байв: Хэвлэ... Цэнддоо: Гурван баяр, нэг Монгол Л.Оюун-Эрдэнэ “Стратегийн ордуудын 34 хувийг биш, 100 хувь а... Ардчилсан нам Лу.Гантөмөрийг сонгосон нь оносон бололтой Д.Уламбаяр: Олон улсын харилцаа, геополитикийн орчинд их гүр... Ганчимэг: Монгол бол хуваагдахааргүй цул ард түмэн... 2025 оны хоёрдугаар сард онцлох спортын тэмцээнүүд Мөнгө тархийг орлодоггүй Монгол Улс цөмийн эрчим хүчний тоглогч болох замын бэлчирт и... Үүлэн чөлөөний наранд өндийж ургасан "ЦЭЦЭГ" Гашуунсухайтын гэрээг зурах болсон нь улс төрийг улайсгах ши... Дэлхий мөхөл хүртэл 89 секунд: Эрлэгийн шүүлтийн цаг ойртсоо... АНУ Хятадын DeepSeek-ийг хориглохыг хүсэж байна, гэхдээ амар... Ж.Золжаргал: “Хүүхдээ угаартаж нас барсныг мэдээлэх юм бол х... Монголын Үндэсний бөхийн холбооноос хоёрдугаар сарын барилда... Б.Заяабал: НӨАТ-аар маш том хэмжээний өөрчлөлт хийх нь улс о... Улаанбаатарт өдөртөө 15 хэм хүйтэн Японд үүссэн аварга нүх бүхэл бүтэн ачааны машиныг залгив Налайх дүүрэгт менингококкт халдвар авсан 3 настай хүүхэд на...
Top