Холливүүдийн алдарт найруулагч Квэнтин Тарантиногийн ес дэх бүтээл болох “Once upon a Time in Hollywood” киноны албан ёсны трэйлер цацагдлаа.
Холливүүдийн 1960-аад оны алтан үеийг үзүүлэх уг бүтээлийн гол дүрд Леонардо Дикаприо, Брэд Питт нар тоглосон байна. Леонардо нь томоохон бүтээлд дүр авахыг хичээж байгаа жүжигчний дүрд тоглодог бол Брэд Питт түүний орлон тоглогчийн дүрийг бүтээсэн аж.
Уг кинонд Леонардо Дикаприо, Брэд Питт нараас гадна холливүүдийн алдарт жүжигчид болох Аль Пачино, Курт Рассел, Тимоти Олифант, Дакота Фаннинг зэрэгс сүпер одууд дүр бүтээжээ. Мөн 60-аад оны үед дэлгэцийн од болж байсан ч бусдын гарт амиа алдсан жүжигчин Шэрон Тэйтийн дүрийг Маргот Робби бүтээсэн гэнэ.
Найруулагч Квэнтин Тарантиногийн “Once upon a Time in Hollywood” шинэ кино долдугаар сарын 26-нд нээлтээ хийнэ.
За ингээд холливүүдийн сүпер одуудын нэгдэл болсон нэгэн гайхалтай бүтээлийг бид үзэхнээ. Тэсэн ядан хүлээж байя!