Улаанбаатар хотод: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Өдөртөө 1-3 хэм дулаан байна.
Зүүн аймгуудын нутгаар солигдмол үүлтэй, бусад нутгаар багавтар үүлтэй, цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 4-9 метр, зүүн аймгуудын нутгийн зарим газраар секундэд 12-14 метр хүрч шороон шуурга шуурна. Увс нуурын болон Дархадын хотгор, Завхан голын эх, Тэс голын хөндийгөөр 9-14 хэм, Их нууруудын хотгор, Идэр голын хөндий, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэн бэлчир орчмоор 3-8 хэм хүйтэн, Эг-Үүр, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр 2 хэм дулаанаас 3 хэм хүйтэн, Алтайн өвөр говиор 5-10 хэм, бусад нутгаар 1-6 хэм дулаан байна.
Цаг агаарын урьдчилсан төлөв: 13, 15-нд төвийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газар, 14-нд зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр бага зэргийн хур тунадас,цас орно. Салхи ихэнх хугацаанд нутгийн зүүн хагаст секундэд 12-14 метр хүрч, шороон шуурга шуурна. Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 21-26 хэм, өдөртөө 6-11 хэм, Их нууруудын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэн бэлчир орчим, Эг-Үүр, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 13-18 хэм, өдөртөө 0-5 хэм, говийн бүс нутгаар шөнөдөө 6-11 хэм хүйтэн, өдөртөө 6-11 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 10-15 хэм хүйтэн, өдөртөө 2-7 хэм дулаан байна.
ЦУОШГ