Загвар өмсөгч Анвар Хайдид өөрийн найз, зураач Йон Лахамтай хамтран "Martyre" нэртэй үнэт эдлэлийн брэндээ үүсгэн байгуулжээ.
"Martyre" брэнд нь эрчүүд ч тэр эмэгтэйчүүд ч тэр зүүж болох хүйсийн хамааралгүй үнэт эдлэлүүд гаргах бөгөөд Лос-Анжелесын шилдэг мэргэжилтнүүдтэй хамтран цаг хугацаанд удирдагдахгүй мөнхийн сонгодог дизайныг санал болгох аж. Хамгийн анхны цуглуулгад 925 сорьцтой мөнгөн бугуйвч, ээмэг, унжлагатай хүзүүний зүүлт болон бөгж багтсан ба үнэт эдлэлүүд дээр "Every sinner dies a saint" ба "Pray for us" зэрэг үгс сийлжээ.
Анвар Хайдид нь сүпер модель Белла болон Жижи Хайдид нарын төрсөн дүү юм.