HBO сувгийн Дэлхийн хамгийн алдартай цуврал болоод буй "Game of Thrones" киноны төгсгөлийн буюу найм дах бүлгийн албан ёсны трейлер Монголын цагаар өчигдөр шөнө 23 цагт цацагдлаа. Дэлхий даяар олон сая шүтэн бишрэгчтэй алдарт телевизийн цувралын сүүлчийн бүлэг ирэх сарын 14-нд гарч эхлэх юм.
"Game of Thrones" цувралын дайны хэсэг "LOTR" киноныхоос ч нүсэр байх болно гэсэн мэдээлэл цацагдаад байгаа аж.
Цувралын шинэ ангиуд АНУ-д Ням гаригийн орой 22:00 цагт HBO сувгаар гардаг бол Монголын цагаар Даваа гаригийн өглөө 09:00 цагт гарна гэсэн үг юм.
Тэгэхээр бидний тэсэн ядан хүлээсэн сүпер цуврал маань тавдугаар сарын 19-нд сүүлчийн ангиа хүргээд дуусах нь.