"20th Centery Fox" компани Японы алдарт зохиолч Юкито Киширогийн "Gunnm" нэртэй манга зохиолоос сэдэвлэсэн бүтээсэн робот бүсгүй Алитагийн тухай өгүүлэх адал явдалт, шинжлэх ухааны уран зөгнөлт кино "Alita: Battle angel" кино дэлхий нийтэд нээлтээ хийгээд удаагүй байна. Тус кино нээлтээ хийснээсээ хойш "Box office"-г тэргүүлээд байгаа юм.
Уг кинонд АНУ-д амьдардаг монгол бүсгүй гол дүрийн орлон тоглогчоор ажилласан байна. Түүнийг О.Уугантуяа гэдэг ба Сиднейн дуурийн театрт ажилладаг уран нугараач бүсгүй юм. Тэрбээр өмнө нь "The Greatest Showman" кинонд мөн туслах дүр бүтээж байжээ.
Тус киноны найруулагчаар дэлхийн шилдэг 10 кино болох "Титаник", "Аватар" киноны найруулагч Жеймс Камерон, Жон Ландау нар ажилласан юм.