Улаанбаатар хотод: Цэлмэг. Зөөлөн салхитай. Өдөртөө 4 хэм дулаан байна.
Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар цаг агаар тогтуун байна. Баруун аймгуудын нутгаар солигдмол үүлтэй, бусад нутгаар багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. Увс нуурын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр 13-18 хэм, Их нуурууд болон Дархадын хотгор, Хүрэн бэлчир орчим, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар 9-14 хэм хүйтэн, Алтайн өвөр говь болон Дорнод-Дарьгангын тал нутгаар 3-8 хэм дулаан, бусад нутгаар 4 хэм дулаанаас 1 хэм хүйтэн байна.
ЦУОШГ