УДЭТ-ын жүжигчин, СТА Ц.Цэрэнболд ирэх гуравдугаар сарын 01-ны өдөр буюу Эх орончдын өдрөөр нээлтээ хийх “2000” түүхэн уран сайхны кинонд эхнэр Д.Бямбажавын хамт тогложээ.
Улиастай хотод цэрэгт дайчлагдсан нэрээр дарлагдаж байсан 2000 цэргийн бослогын бодит түүхээс сэдэвлэсэн “2000” киноны зохиолыг яруу найрагч, хутагт судлаач, Соёлын гавьяат зүтгэлтэн П.Батсайхан бичиж, Ерөнхий продюсероор ажилласан байна. Киноны ерөнхий найруулагчаар Б.Отгонзориг, зураглаачаар Э.Доржсүрэн, дүрүүдэд АЖ П.Цэрэндагва, Д. Мэндбаяр, МУГЖ Д.Төмөртогтох, Д.Гүрсэд, Н.Батцэцэг, У.Батбаатар, СТА С.Доржсүрэн, С.Болд-Эрдэнэ, Ц.Цэрэнболд, Д.Баттөмөр, Ч.Дэлгэрцэцэг нар тогложээ.
Киноны зураг авалтыг Завхан аймгийн байгалийн үзэсгэлэнт газруудад хийсэн бөгөөд өмнө энэ сэдвээр бүтээсэн кинонуудаас ялгаатай нь дайн тулааныг бодитоор үзүүлэхээс илүү тухайн цаг үеийнхээ амьдрал, ахуйг харуулсан, драм жанр голчилсон бүтээл гэдгийг киноны найруулагч онцолсон байна.