Улаанбаатар хотод: Цэлмэг. Салхи зүүн өмнөөс секундэд 3-8 метр. Өдөртөө 2 хэм дулаан байна.
Говийн аймгуудын нутгаар солигдмол үүлтэй, нутгийн зүүн өмнөд хэсгээр бага зэргийн цас орно. Бусад нутгаар багавтар үүлтэй, цас орохгүй. Салхи баруунаас Алтайн уулархаг нутаг, Арцбогдын өвөр хоолойгоор секундэд 7-12 метр, бусад нутгаар секундэд 3-8 метр. Увс нуурын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр 16-21 хэм, Их нуурууд болон Дархадын хотгор, Хүрэн бэлчир орчим, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар 5-10 хэм хүйтэн, Эхийн голын Баянбүрд, Дорнод-Монголын тал нутаг болон цас багатай газраар 0-5 хэм дулаан, бусад нутгаар 1-6 хэм хүйтэн байна.
Цаг агаарын урьдчилсан төлөв: 3 дугаар сарын 2-нд баруун аймгуудын нутгийн өмнөд хэсгээр бага зэргийн цас орно. Бусад хугацаанд цас орохгүй. Салхи ихэнх хугацаанд секундэд 4-9 метр. Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 30-35 хэм, өдөртөө 14-19 хэм, Их нууруудын хотгор, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэн бэлчир орчим, Эг-Үүр голын хөндийгөөр шөнөдөө 20-25 хэм, өдөртөө 6-11 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсэг болон Дорнод Монголын тал нутгаар шөнөдөө 10-15 хэм хүйтэн, өдөртөө 2-7 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 12-17 хэм хүйтэн, өдөртөө 3 хэм дулаанаас 2 хэм хүйтэн байна.
ЦУОШГ