"Хурд" хамтлагийнхан олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр буюу гуравдугаар сарын 8-ны үдэш "Зураг шиг бүсгүй" тоглолтоо хийхээр болжээ.
Тоглолт "Corporate Convention Centre"-д 19.00 цагт болох бөгөөд "Хурд" хамтлагийн 2019 оны эхний бүрэн хэмжээний тоглолт байх юм.
"Хурд" хамтлаг 2018 онд уран бүтээлийн ундарга арвин байна. 25 жилийн ойдоо зориулан долоодугаар сарын 11-ний үдэш Төв талбайд Монголын ард түмэндээ зориулж Хүндэтгэлийн концертоо тоглосон бол намар нь "Нар" тоглолтоо толилуулсан билээ. Мөн төд удалгүй гитарчин, ая зохиогч Д.Отгонбаяр "Чи минь байгаа болохоор" тоглолтоороо дуунд дуртай ард түмэнтэйгээ дахин учран золгосон юм.
“Зураг шиг бүсгүй”, “Сайхан бүсгүй”, “Цэргийн бодол” зэрэг сонсогчдын сэтгэлд хоногшсон дуунууд ийнхүү дахин эгшиглэх гэж байна.