Кино урлагийн хамгийн том наадам болох 91 дэх удаагийн Оскарын шагнал гардуулах ёслолын ажиллагаа Лос-Анжелес хотын Dolby Theatre-т болж байна.
Дөнгөж сая Queen хамтлагийн дуучин Фредди Меркуригийн тухай өгүүлэх “Bohemian Rhapsody” киноны гол дүрийг бүтээсэн Рами Малек "шилдэг эрэгтэй гол дүр"-ийн шагналыг хүртлээ.
“Bohemian Rhapsody” кино нь нийт таван /Шилдэг кино, Шилдэг хөгжмийн найруулга, Шилдэг хөгжмийн эвлүүлэг, Шилдэг кино эвлүүлэг, Шилдэг эрэгтэй гол дүр/ төрөлд нэр дэвшиж байгаа билээ.
Жүжигчин Рами Малек домогт дуучин Фрэдди Мэркуригийн дүрийг бүтээснээрээ анх удаа Оскарт нэр дэвшиж ийнхүү шагналын эзэн боллоо. Тэрээр өнгөрсөн нэгдүгээр сард болсон "Алтан бөмбөрцөг" наадмаас шилдэг эрэгтэй жүжигчин шагналыг мөн хүртсэн билээ.
"Шилдэг эрэгтэй гол дүрд нэр дэвшсэн жүжигчид"
Christian Bale, "Vice"
Bradley Cooper, "A Star Is Born"
Willem Dafoe, "At Eternity's Gate"
Rami Malek, "Bohemian Rhapsody" - ялагч
Viggo Mortensen, "Green Book"