x

“Морин хуур-2018” наадмын Гала тоглолт Соёлын төв өргөөнд болно

Монголын хөгжмийн зохиолчдын холбооноос жил бүр зохион байгуулдаг “Морин хуур” наадмын шилдгүүдийн Гала тоглолт гуравдугаар сарын 02-нд Соёлын Төв Өргөөнд болно. Хөгжмийн зохиолч, дуучдын чансаагаа сорьдог “Морин хуур” наадмын 2018 оны шилдгүүдийг Гала тоглолт дээр тодруулах юм. 

32 дахь жилдээ зохион байгуулагдаж буй “Морин хуур” наадмын шилдэг бүтээлийг нийтийн, эстрадын, мэргэжлийн дуу гэсэн гурван төрлөөр шалгаруулна. Гурван шаттай явагдах уг наадамд оролцож буй чансаатай, мэргэжлийн түвшинд бичигдсэн бүтээлүүдээс чанар, хийц, агуулгаараа онцгойлон тодорсон бүтээлийг алдаршуулдаг билээ. 

Наадмын эхний шатны шалгаруулалт өндөрлөж, дараагийн буюу хоёр дахь шатны шалгаруулалт энэ сарын 14,15-ны өдрүүдэд МҮОНТ-ын “600 студи”-д болсон юм. 

“Морин хуур” наадам нь 1987 оноос хойш олны хүртээл болж байгаа бөгөөд анхны эзнээр УГЗ, хөгжмийн зохиолч Ч.Сангидорж “Монгол далай” дуугаараа тодорч байжээ.

Наадмын түүхэнд хамгийн олон “Морин хуур”-ын эзнээр тодорсон хүмүүс болох Төрийн хошой шагналт Н.Жанцанноров 1990 онд “Хүн тэнгэр”, 2001 онд “Амраг минь дээ”, 2013 онд “Бурхан халдун” дуугаар, Төрийн шагналт Б.Шарав 1990 онд “Монгол туургатны гал голомт”, 1995 онд “Хайрхан уулын бараа”, 2012 онд “Монгол газар шороо мину” дуугаар, УГЗ Б.Бямбабаяр 1992 онд "Орхон түшээ мөрөн”, 1996 онд "Эзэн заяа", 2000 онд "Эрхлэхийн заяатай хорвоо" бүтээлүүдээрээ тус бүр гурван удаа хүртэж байжээ. 

Харин энэ жилийн наадамд ид авьяас билгээ гэрэлтүүлж яваа залуу уран бүтээлчид болох Цэн.Эрдэнэбат, Ш.Өлзийбаяр, Г.Түвшинтөр нарын шинэ соргог бүтээлүүд хойморлох нь ээ.

Жил жилийн “Морин хуур” наадмаас үзэгч, сонсогч түмний зүрхэнд үүрд үлдэх бүтээл, дуучид, дууны яруу найраг төрсөөр байсныг дурдах ёстой билээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
"Улаанбаатарын өвлийн наадам" энэ сарын 15-16-нд болно 32 мин Махны үнэ өсөлттэй байна 34 мин Монгол, Хятад хоёр улс хууль сахиулах салбарт хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ 35 мин Нийтийн тээврийн зөрчил гаргасан жолооч нарт хариуцлага тооцжээ 37 мин СХД-ийн 42-р хороонд төрийн үйлчилгээний цогцолбор баригдаж дууслаа 38 мин Их өгөгдөлд суурилсан загварчлал ашиглан авто замын түгжрэлийг бууруулна 40 мин Монголын залуу жүдочид Европын цомын тэмцээнд хүч үзнэ 42 мин Зүрхний дутагдлын эмчилгээнд шинэ дэвшил: Биологийн наалт туршиж байна 45 мин Филиппиний дэд ерөнхийлөгч Сара Дутертед импичмент зарлав 48 мин Үндэсний дээд лигийн "Бүх оддын тоглолт" маргааш эхэлнэ 50 мин Үл хөдлөх хөрөнгийн татварын орлого буурчээ 54 мин Жанжин 1 цаг 3 мин Европын Холбооны архины хэрэглээ дэлхийд өндөр түвшинд байна 4 цаг 47 мин Сочи Дубай шиг хиймэл аралтай болно 4 цаг 53 мин Гараашийн худалдаанаас олдсон зураг Ван Гогын бүтээл байж магадгүй гэв 4 цаг 59 мин Оросын нефть, хийн орлого тогтвортой хэвээр байна 5 цаг 4 мин “SocialPay Loves Movie” урамшуулал зарлагдлаа 22 цаг 14 мин Монгол, Норвегийн харилцааг эдийн засгийн чиглэлд өргөжүүлэх талаар хэлэлцэв 23 цаг 25 мин Монголбанк нэгдүгээр сард 1.2 тонн үнэт металл худалдан авав 23 цаг 26 мин УИХ-ын дэд дарга Х.Булгантуяа “Оюутолгой” ХХК-ийн Гүйцэтгэх захиралтай уулзав 23 цаг 39 мин
iИх уншсан
Япон дахь гадаад ажилчдын тоо дахин түүхэн дээд үзүүлэлтэд х... Вашингтоны онгоцны осол гаргахгүй байх боломжтой байв: Хэвлэ... Цэнддоо: Гурван баяр, нэг Монгол Л.Оюун-Эрдэнэ “Стратегийн ордуудын 34 хувийг биш, 100 хувь а... Ардчилсан нам Лу.Гантөмөрийг сонгосон нь оносон бололтой Д.Уламбаяр: Олон улсын харилцаа, геополитикийн орчинд их гүр... Ганчимэг: Монгол бол хуваагдахааргүй цул ард түмэн... 2025 оны хоёрдугаар сард онцлох спортын тэмцээнүүд Мөнгө тархийг орлодоггүй Монгол Улс цөмийн эрчим хүчний тоглогч болох замын бэлчирт и... Үүлэн чөлөөний наранд өндийж ургасан "ЦЭЦЭГ" Гашуунсухайтын гэрээг зурах болсон нь улс төрийг улайсгах ши... Дэлхий мөхөл хүртэл 89 секунд: Эрлэгийн шүүлтийн цаг ойртсоо... АНУ Хятадын DeepSeek-ийг хориглохыг хүсэж байна, гэхдээ амар... Ж.Золжаргал: “Хүүхдээ угаартаж нас барсныг мэдээлэх юм бол х... Монголын Үндэсний бөхийн холбооноос хоёрдугаар сарын барилда... Б.Заяабал: НӨАТ-аар маш том хэмжээний өөрчлөлт хийх нь улс о... Улаанбаатарт өдөртөө 15 хэм хүйтэн Японд үүссэн аварга нүх бүхэл бүтэн ачааны машиныг залгив Налайх дүүрэгт менингококкт халдвар авсан 3 настай хүүхэд на...
Top