x

Зарим нутгаар бага зэргийн цас орно

Өнөөдрийн байдлаар Баян-Өлгий, Увс, Ховд, Завхан, Говь-Алтай, Баянхонгор, Хөвсгөл, Өвөрхангай, Өмнөговь аймгийн нутаг, Булган аймгийн хойд, Сэлэнгэ, Төв аймаг болон Дундговь аймгийн баруун, Архангай, Дорноговь, Сүхбаатар аймгийн өмнөд хэсгээр 1-24 см зузаан цасан бүрхүүл тогтоод байна. Эдгээрээс хамгийн зузаан нь Увс аймгийн Зүүнговь суманд 24 см, Хяргас, Малчин суманд 20 см, Баруунтуруун суманд 19 см, Улаангом суманд 18 см, Завхан аймгийн Баянтэс суманд 16 см, Хөвсгөл аймгийн Хатгал, Завхан аймгийн Цагаанхайрхан суманд 15 см, Улиастай хотод 14 см зузаан цастай байна.

Энэ долоо хоногт нийт нутгаар хүйтний эрч суларч, өмнөх долоо хоногтой харьцуулахад 1-9 хэмээр дулаарлаа. Ойрын таван хоногийн цаг агаарын төлөв байдлын мэдээнээс харахад, энэ сарын 23-нд төв аймгуудын нутгийн хойд, 24-нд нутгийн баруун өмнөд, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 25, 26-нд говийн аймгуудын нутгийн зарим газраар бага зэргийн цас орно. Салхи ихэнх хугацаанд секундэд 5-10 метр хүрнэ. Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 33-38 хэм, өдөртөө 20-25 хэм, Их нууруудын хотгор, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэн бэлчир орчим, Орхон-Туулын бэлчир, Эг-Үүр, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 23-28 хэм, өдөртөө 7-12 хэм, цас багатай газар болон Дорнод Монголын тал нутгаар шөнөдөө 11-16 хэм хүйтэн, өдөртөө 2 хэмээс дулаанаас 3 хэм хүйтэн, бусад нутгаар шөнөдөө 15-20 хэм, өдөртөө 3-8 хэм хүйтэн байна гэж Ус, уур орчны шинжилгээний хүрээлэнгээс мэдээллээ.  

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Төрийн тэргүүн нар утсаар хэрхэн ярьдаг вэ? 2 цаг 43 мин Цацраг идэвхт хаягдлыг галт уулын хайлмагт хаяж болох уу? 2 цаг 49 мин Цагаан шоколад юугаар хийгддэг вэ? 2 цаг 50 мин Хойд нутгийн Сэргэн мандлын суутан: Эцэг Питер Брейгелийн 5 алдартай зураг 3 цаг 1 мин Өнөөдөр болох үйл явдлын тойм – 2025.04.11, Улаанбаатар 3 цаг 2 мин Овечкинд алтан цохиур гардуулжээ 3 цаг 8 мин БНЭУ-д сурч буй ламхай нарыг боловсролын хөтөлбөрт хамруулна 3 цаг 13 мин Хувийн мэдээлэл хамгаалах асуудлаар НҮБ-ын тусгай илтгэгчтэй уулзав 3 цаг 14 мин Хятадын бараанд ногдуулах АНУ-ын татварын хувь 145 болж нэмэгдэв 3 цаг 15 мин АНУ, Орос дипломат харилцааг хэвийн болгох асуудлаар Истанбулд уулзав 3 цаг 17 мин Хадсон голд нисдэг тэрэг осолдож, зургаан хүн амь үрэгдэв 3 цаг 17 мин Зээлийн мэдээллийн тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ 3 цаг 18 мин Хот дахин төлөвлөлтийн хууль, эрх зүйн орчныг сайжруулах асуудлаар ажлын хэсэг хуралдлаа 3 цаг 19 мин Явган хүний зорчих хэсэгт зөвшөөрөлгүй байршуулсан ТҮЦ-ийг нүүлгэлээ 3 цаг 20 мин Улаанбаатар хотын ТҮЦ-үүдийг нүүлгэх эсэх талаар иргэдээс санал авч эхэллээ 3 цаг 22 мин Монгол, БНСУ-ын хамтын ажиллагааг аж үйлдвэржилтийн салбарт гүнзгийрүүлнэ 3 цаг 23 мин Зам засварын ажилтай холбоотойгоор Ч:76, Ч:79 чиглэлийн маршрутыг түр өөрчлөллөө 19 цаг 1 мин Жү Вэнжүн аваргын төлөөх тоглолтыг тэргүүлж эхэллээ 19 цаг 12 мин Доминиканд аврах ажиллагаа дуусчээ 19 цаг 18 мин Apple дахин хамгийн үнэ цэнтэй компани боллоо 19 цаг 34 мин
iИх уншсан
Зогсох цэг, явах цагаа мэддэг улстөрч Монголд байна уу? Авьяас бүрд боломж олгоё Сайтууд хойрго хандав уу, сайд Н.Учралын буруу юу? Э.Одбаяр: "АН бол сөрөг хүчин" гэх ойлголтыг сэтгэлгээнээсээ... Б.Баабар: Цаг хугацаа л бүхнийг засна Л.Гантөмөр: Холын зорилготой хүнд ойрын зовлон байдаггүй Монгол-Солонгосын боловсролын хамтын ажиллагааг гүнзгийрүүлн... Хүнд металлаар хордсон малын мах хүнсэнд орж ирж байгаа нь э... Багшийн дутагдал хүүхдийн боловсролд сөргөөр нөлөөлж байна БНСУ-ын төлөөлөгчид ОБЕГ-т айлчилж, хамтын ажиллагааг өргөжү... Нарийн мэргэжилтнүүдийн хомсдол өсөж, байгалийн ухааны чиглэ... “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн ногдол ашгийг иргэдийн данс руу... ОХУ-ын “Эконива” компанитай газар тариалангийн чиглэлээр хам... Трампын тарифын давалгаа дэгдэхийн өмнө Британи улсын бизнес... “Эмчээ Сонсъё” уулзалтаар 800 орчим эмчтэй шууд уулзалт хийл... Хэнтий аймгийн 11 оюутан “Оюутан цэрэг” хөтөлбөрт хамрагдаха... Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тогтолцоог бэхжүүлэх хоёр д... Төрийн албаны гүйцэтгэлийн тогтолцоог сайжруулах төслийн үр ... Ихэнх нутгаар дулаарч, хуурайшилт нэмэгдэх тул түймрийн аюул... Төрийн албаны гүйцэтгэлийн удирдлагын тогтолцоог сайжруулах ...
Top