x

"Queen" хамтлаг 91 дэх удаагийн Оскарын наадамд тоглоно

91 дэх удаагийн Оскарын наадам болоход ердөө тавхан хоног үлдээд байна. Шагнал гардуулах ёслол Монголын цагаар 25-ны өглөөний 7 цагт эхлэх юм. Хэдхэн цагийн өмнө Оскарын наадмын тайз заслыг хариуцан ажиллаж байгаа театрын зураач Дэвид Коринс өөрийн Инстаграм хуудсаараа дамжуулан ёслолын тайзыг олонд харууллаа. Тайз "Crystal Cloud" буюу "Болор үүл" гэх нэртэй бөгөөд тайзан дээр 40,000 ширхэг амьд сарнай байршуулах аж. Мөн тус наадам 30 жилийн дараа анх удаа хөтлөгчгүй зохиогдох гэж байгаа билээ.

Image result for "Crystal Cloud" Dolby Theatre

Өнөөдөр хэвлэл мэдээллээр кино урлагийн хамгийн шилдэг шагнал гардуулах ёслолтой холбоотой төрөл бүрийн мэдээ цацагдаж байгаа ба наадмын хамгийн сонирхолтой мэдээ бол Queen хамтлаг шагнал гардуулах ёслол дээр тоглоно гэдгээ мэдэгдсэн явдал юм.

Queen хамтлагийн үндсэн гишүүд болох Брайан Мэй, Рожер Тейлор дээр сүүлийн жилүүдэд Фредди Меркьюрийг орлож яваа дуучин Адам Ламберт нарын хослол ийнхүү Оскарын наадамд анх удаагаа уран бүтээлээ хүргэхээр болжээ. 

Мөн Оскарын тайзан дээр дуучин Лэди Гага, жүжигчин Брэдли Күүпер нар "A Star is Born" киноныхоо "Shallow" дууг дуулах бол шилдэг дуу төрөлд нэр дэвшсэн хэд хэдэн дуу дуулагдах аж. 

Эргэн сануулахад, Queen хамтлагийн дуучин Фредди Меркуригийн тухай өгүүлэх “Bohemian Rhapsody” кино нь 91 дэх Оскарын наадамд нийт таван /Шилдэг кино, Шилдэг хөгжмийн найруулга, Шилдэг хөгжмийн эвлүүлэг, Шилдэг кино эвлүүлэг, Шилдэг эрэгтэй гол дүр/ төрөлд нэр дэвшин байгаа ба жүжигчин Рами Малек домогт дуучин Фрэдди Мэркүригийн дүрийг бүтээснээрээ анх удаа Оскарт нэр дэвшиж байгаа юм. Тэрээр өнгөрсөн нэгдүгээр сард болсон "Алтан бөмбөрцөг" наадмаас шилдэг эрэгтэй жүжигчин шагналыг хүртсэн билээ. 

Бид хайртай хамтлагийнхаа бас нэгэн гайхалтай түүхэн мөчийн эзэн нь болох ээ. 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
"Улаанбаатарын өвлийн наадам" энэ сарын 15-16-нд болно 28 мин Махны үнэ өсөлттэй байна 30 мин Монгол, Хятад хоёр улс хууль сахиулах салбарт хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ 31 мин Нийтийн тээврийн зөрчил гаргасан жолооч нарт хариуцлага тооцжээ 33 мин СХД-ийн 42-р хороонд төрийн үйлчилгээний цогцолбор баригдаж дууслаа 34 мин Их өгөгдөлд суурилсан загварчлал ашиглан авто замын түгжрэлийг бууруулна 36 мин Монголын залуу жүдочид Европын цомын тэмцээнд хүч үзнэ 38 мин Зүрхний дутагдлын эмчилгээнд шинэ дэвшил: Биологийн наалт туршиж байна 41 мин Филиппиний дэд ерөнхийлөгч Сара Дутертед импичмент зарлав 44 мин Үндэсний дээд лигийн "Бүх оддын тоглолт" маргааш эхэлнэ 46 мин Үл хөдлөх хөрөнгийн татварын орлого буурчээ 51 мин Жанжин 59 мин Европын Холбооны архины хэрэглээ дэлхийд өндөр түвшинд байна 4 цаг 43 мин Сочи Дубай шиг хиймэл аралтай болно 4 цаг 50 мин Гараашийн худалдаанаас олдсон зураг Ван Гогын бүтээл байж магадгүй гэв 4 цаг 55 мин Оросын нефть, хийн орлого тогтвортой хэвээр байна 5 цаг 1 мин “SocialPay Loves Movie” урамшуулал зарлагдлаа 22 цаг 10 мин Монгол, Норвегийн харилцааг эдийн засгийн чиглэлд өргөжүүлэх талаар хэлэлцэв 23 цаг 21 мин Монголбанк нэгдүгээр сард 1.2 тонн үнэт металл худалдан авав 23 цаг 23 мин УИХ-ын дэд дарга Х.Булгантуяа “Оюутолгой” ХХК-ийн Гүйцэтгэх захиралтай уулзав 23 цаг 35 мин
iИх уншсан
Япон дахь гадаад ажилчдын тоо дахин түүхэн дээд үзүүлэлтэд х... Вашингтоны онгоцны осол гаргахгүй байх боломжтой байв: Хэвлэ... Цэнддоо: Гурван баяр, нэг Монгол Л.Оюун-Эрдэнэ “Стратегийн ордуудын 34 хувийг биш, 100 хувь а... Ардчилсан нам Лу.Гантөмөрийг сонгосон нь оносон бололтой Д.Уламбаяр: Олон улсын харилцаа, геополитикийн орчинд их гүр... Ганчимэг: Монгол бол хуваагдахааргүй цул ард түмэн... 2025 оны хоёрдугаар сард онцлох спортын тэмцээнүүд Мөнгө тархийг орлодоггүй Монгол Улс цөмийн эрчим хүчний тоглогч болох замын бэлчирт и... Үүлэн чөлөөний наранд өндийж ургасан "ЦЭЦЭГ" Гашуунсухайтын гэрээг зурах болсон нь улс төрийг улайсгах ши... Дэлхий мөхөл хүртэл 89 секунд: Эрлэгийн шүүлтийн цаг ойртсоо... АНУ Хятадын DeepSeek-ийг хориглохыг хүсэж байна, гэхдээ амар... Ж.Золжаргал: “Хүүхдээ угаартаж нас барсныг мэдээлэх юм бол х... Монголын Үндэсний бөхийн холбооноос хоёрдугаар сарын барилда... Б.Заяабал: НӨАТ-аар маш том хэмжээний өөрчлөлт хийх нь улс о... Улаанбаатарт өдөртөө 15 хэм хүйтэн Японд үүссэн аварга нүх бүхэл бүтэн ачааны машиныг залгив Налайх дүүрэгт менингококкт халдвар авсан 3 настай хүүхэд на...
Top