x

"ЖДҮ-г шалгана" гэсэн гурван гишүүний хоёр нь ашиг сонирхлын зөрчилтэй

ЖДҮ гэмт хэрэг мөн юм уу? Ингэж хэлэх хүн УИХ дотор дахин нэгээр нэмэгдлээ. Нэмэгдэх нэмэгдэхдээ АН-ын гишүүн Л.Болд ингэж хэлсэн гэвэл та итгэх үү?

Өнгөрөгч баасан гаригт УИХ-ын гишүүн Л.Болд, Ж.Батзандан, Х.Нямбаатар нар Төрийн ордонд мэдээлэл хийж, УИХ-ын ээлжит бус чуулганыг 14 хоногийн дотор зарлан хуралдуулах шаардлага тавьсан даа. Ээлжит бус чуулганаар яаралтай хэлэлцүүлэхийг шаардсан найман асуудал дотор “Хөгжлийн банк болон төрийн нэрээр авсан их хэмжээний зээлийг эргэн төлүүлэх, Монгол Улсад ашиггүй концессийн гэрээг цуцлах, ЖДҮХС зэрэг 26 санг шалгах, буруутай этгээдэд хариуцлага тооцох” асуудал орсон байгаа.

Харин тэдний харж байгаа ЖДҮ гэмт хэрэг болон түүний хариуцлага бидний харж байгаагаас огт өөр гэдгийг анзаарах хэрэгтэй. Тухайлбал, УИХ-ын гишүүн Л.Болд “ЖДҮ гэмт хэрэг мөн үү, биш үү гэдгийг тогтоох шаардлагатай. Хэрэв мөн бол яагаад зөвхөн УИХ-ын гишүүдэд холбогдож, шалгагддаг хэрэг болчихоод байна вэ? Ерөнхий прокурорын орлогч, ТЕГ-ын дарга, Аудитын газрын дарга, Төрийн өмчийн хорооны дарга нар ЖДҮ авсан. Тэдэнд гишүүдийнх шиг хуулийн хамгаалалт байхгүй. Тэд нар шалгагдаад 2-3 сар болж байна. Яагаад тэгвэл хэрэг нь шийдэхгүй байна вэ? ЖДҮ зөвхөн Засгийн газрыг унагаах, УИХ-ын даргыг өөрчлөх санал асуулгын кнопны асуудал байсан. Тэгэхээр энэ гэмт хэрэг мөн үү? Гэмт хэрэг биш юман дээр гишүүдийнхээ бүрэн эрхийг түдгэлзүүлж өгч явуулах уу гэдгээ бодно” гэж ярив.

Өөрөөр хэлбэл, ЖДҮХС-гаас зориулалтын бусаар зээл авах нь гишүүдийн хувьд гэмт хэрэг биш, харин бусад албан тушаалтнуудын хувьд гэмт хэрэг юм байна. Тэдний хэргийг шалгаж шийдээгүй цагт УИХ-ын гишүүдийн бүрэн эрхийн тухай ярих хэрэггүй л гэж байна. Хамгийн энгийнээр ойлгоход. Мөн ЖДҮ хэрэг нь зөвхөн Засгийн газрын огцруулах кнопны асуудал байсан, үнэн хэрэгтээ гэмт хэрэг биш гэж гөрдөв. Энэ хүн жинхэнээсээ МАН-ын Засгийн газрын “гал хамгаалагч” болчихлоо шүү. Ингээд шаардлага тавьж байгаа гурван гишүүн маань хүртэл өөрөө өөрсдийнхөө тавьж байгаа шаардлагатай зөрчилдөөд эхэллээ. Тэгэхээр энэ хэний захиалга байсан байх вэ?   

УИХ-ын ээлжит бус чуулганаар ЖДҮХС-гаас гадна Засгийн газрын бусад 25 тусгай санг шалгаж, хариуцлага тооцуулна гэсэн нь дахиад л олны анхаарлыг ЖДҮ зээлээс холдуулах оролдлого шиг харагдаж байна. Тэрэндээ хүрвэл ээлжит бус чуулган байтугай энэ Засгийн газрын нас хүрэхгүй. Түүний оронд ЖДҮХС-гээс зээл авсан гишүүдийн бүрэн эрхийн асуудлыг УИХ-д яаралтай оруулж ирж шийдвэрлүүл гэсэн бол жинхэнээсээ шударга харагдах байлаа. Гэтэл ЖДҮХС-г шалгахыг шаардаж байгаа гурван гишүүний хоёр нь ашиг сонирхлын зөрчилтэй.

Ж.Батзандан гишүүн гэхэд эхнэрийн дансаар орсон 200 сая төгрөгийн эх үүсвэрийг одоо хүртэл тайлбарлаагүй. Тэр мөнгөний эх үүсвэр нь ЖДҮХС-тай холбоотой тухай хэвлэлүүд барин тавин бичиж байгаа.

Х.Нямбаатар гэхэд өөрийнхөө, төрсөн дүүгийнхээ, найзынхаа, эхнэрийнхээ төрсөн дүүгийн байр орон сууц, үл хөдлөх хөрөнгийг зээлийн барьцаанд тавьж байгаад “Өгөөдэй Ази” гэдэг компаниар дамжуулан ЖДҮХС-гаас 950 сая зээл авсан, тэр мөнгө нь “Хамаг Монгол” хэмээн өөрийнх нь нэр дээрх барилгын компанид орсон байж болзошгүй тухай, уг компанийг Х.Нямбаатар ХОМ-тээ мэдүүлээгүй байсан тухай бичиж л байсан. Хаврын чуулган эхлэхэд хамгийн түрүүнд бүрэн эрх нь хөндөгдөх хүмүүсийн тоонд цохиж явахыг үгүйсгэх газаргүй. Тийм ч учраас “Шударга бусын хонгилын гал хамгаалагч болсон шүүх, прокурор, АТГ-ын удирдлагуудыг яаралтай огцруулах” шаардлагыг эн тэргүүнд тавьсан хэрэг биз.

Б.СЭМҮҮН

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Төрийн тэргүүн нар утсаар хэрхэн ярьдаг вэ? 3 цаг 17 мин Цацраг идэвхт хаягдлыг галт уулын хайлмагт хаяж болох уу? 3 цаг 23 мин Цагаан шоколад юугаар хийгддэг вэ? 3 цаг 25 мин Хойд нутгийн Сэргэн мандлын суутан: Эцэг Питер Брейгелийн 5 алдартай зураг 3 цаг 35 мин Өнөөдөр болох үйл явдлын тойм – 2025.04.11, Улаанбаатар 3 цаг 37 мин Овечкинд алтан цохиур гардуулжээ 3 цаг 42 мин БНЭУ-д сурч буй ламхай нарыг боловсролын хөтөлбөрт хамруулна 3 цаг 47 мин Хувийн мэдээлэл хамгаалах асуудлаар НҮБ-ын тусгай илтгэгчтэй уулзав 3 цаг 49 мин Хятадын бараанд ногдуулах АНУ-ын татварын хувь 145 болж нэмэгдэв 3 цаг 49 мин АНУ, Орос дипломат харилцааг хэвийн болгох асуудлаар Истанбулд уулзав 3 цаг 51 мин Хадсон голд нисдэг тэрэг осолдож, зургаан хүн амь үрэгдэв 3 цаг 51 мин Зээлийн мэдээллийн тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ 3 цаг 53 мин Хот дахин төлөвлөлтийн хууль, эрх зүйн орчныг сайжруулах асуудлаар ажлын хэсэг хуралдлаа 3 цаг 54 мин Явган хүний зорчих хэсэгт зөвшөөрөлгүй байршуулсан ТҮЦ-ийг нүүлгэлээ 3 цаг 55 мин Улаанбаатар хотын ТҮЦ-үүдийг нүүлгэх эсэх талаар иргэдээс санал авч эхэллээ 3 цаг 57 мин Монгол, БНСУ-ын хамтын ажиллагааг аж үйлдвэржилтийн салбарт гүнзгийрүүлнэ 3 цаг 58 мин Зам засварын ажилтай холбоотойгоор Ч:76, Ч:79 чиглэлийн маршрутыг түр өөрчлөллөө 19 цаг 35 мин Жү Вэнжүн аваргын төлөөх тоглолтыг тэргүүлж эхэллээ 19 цаг 46 мин Доминиканд аврах ажиллагаа дуусчээ 19 цаг 52 мин Apple дахин хамгийн үнэ цэнтэй компани боллоо 20 цаг 8 мин
iИх уншсан
Зогсох цэг, явах цагаа мэддэг улстөрч Монголд байна уу? Авьяас бүрд боломж олгоё Сайтууд хойрго хандав уу, сайд Н.Учралын буруу юу? Э.Одбаяр: "АН бол сөрөг хүчин" гэх ойлголтыг сэтгэлгээнээсээ... Б.Баабар: Цаг хугацаа л бүхнийг засна Л.Гантөмөр: Холын зорилготой хүнд ойрын зовлон байдаггүй Монгол-Солонгосын боловсролын хамтын ажиллагааг гүнзгийрүүлн... Хүнд металлаар хордсон малын мах хүнсэнд орж ирж байгаа нь э... Багшийн дутагдал хүүхдийн боловсролд сөргөөр нөлөөлж байна БНСУ-ын төлөөлөгчид ОБЕГ-т айлчилж, хамтын ажиллагааг өргөжү... Нарийн мэргэжилтнүүдийн хомсдол өсөж, байгалийн ухааны чиглэ... “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн ногдол ашгийг иргэдийн данс руу... ОХУ-ын “Эконива” компанитай газар тариалангийн чиглэлээр хам... Трампын тарифын давалгаа дэгдэхийн өмнө Британи улсын бизнес... “Эмчээ Сонсъё” уулзалтаар 800 орчим эмчтэй шууд уулзалт хийл... Хэнтий аймгийн 11 оюутан “Оюутан цэрэг” хөтөлбөрт хамрагдаха... Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тогтолцоог бэхжүүлэх хоёр д... Төрийн албаны гүйцэтгэлийн тогтолцоог сайжруулах төслийн үр ... Ихэнх нутгаар дулаарч, хуурайшилт нэмэгдэх тул түймрийн аюул... Төрийн албаны гүйцэтгэлийн удирдлагын тогтолцоог сайжруулах ...
Top