“UB comedy” клубын залуус гадаадын алдартай комедиануудын тоглолтыг цувралаар эх орондоо зохион байгуулж байгаа юм. Энэ удаад залуус маань Канадын шилдэг комедиан Бриан Айлвардын тоглолтыг Монголд хийхээр товлосон.
Тэгвэл алдарт комедиан Бриан Айлвардын тоглолт өнөө орой “UB comedy” клубт болно.
Комедиан Бриан Айлвард нь 2016 онд Канадын комеди авардсаас “Шилдэг комедиан” шагнал хүртэж байжээ. Мөн тэрбээр 13 жил стэнд ап чиглэлээр дагнан уран бүтээлээ туурвисан бөгөөд энэ хугацаанд 20 гаруй оронд аялан тоглолт хийж, нийтдээ 2600 удаа тайзан дээр гарсан аж.
“UB comedy” клубын залуус өмнө нь дэлхийн алдартай комедиан болох Мартин Мор, Том Родес, Адам Хантер, Ромеш Ранганатхан нарын комеди шоуг “UB comedy” клубт зохион байгуулсан юм.