Америкийн CBS телевизийн The World's Best /Дэлхийн шилдэг авьяастан/ нэвтрүүлэгт Монгол улсаас дуучин О.Энх-Эрдэнэ оролцож байгаа билээ. Тэрбээр өнгөрсөн долоо хоногт шүүгчдээс 97 оноо авч эхний шатаа давсан юм.
Тэрбээр "Amarillo by Morning" дуугаар шүүгчдийг алмайруулсан бөгөөд, үндсэн гурван шүүгч түүнд хамгийн дээд буюу 50 оноог өгсөн байна. Харин туслах 50 шүүгчээс 49 нь тус бүр нэг оноогоо өгсөн аж.
Ийнхүү дуучин О.Энх-Эрдэнэ дэлхийн 13 шилдэг авьяастан шалгарч үлдээд байна. Тэдний дунд Казакстан улсыг төлөөлөн Димаш Кудайберген оролцож байгаа ба О.Энх-Эрдэний хувьд хүчтэй өрсөлдөгч нь болоод буй.
Дуучин О.Энх-Эрдэнэ продюсер Андрив Лэйнтэй хамтран анхны бие даасан цомогоо гаргахаар ажиллаж байгаа юм.
Сэтгэгдэл (1)