"Авьяаслаг Монголчууд 2016" шоуны ялагч О.Энх-Эрдэнэ АНУ-ын "CBS" телевизийн шинэ шоу нэвтрүүлэг болох “The world’s best” шоунд оролцож байгаа билээ.
Дуучин О.Энх-Эрдэнийн хувьд продюсер Андрив Лэйнтэй гэрээ байгуулж, хамтран ажиллаж эхэлжээ. Тэрбээр "She ain't no love song", "Honky tonk сountdown" зэрэг дуунаас бүрдсэн анхны бие даасан цомгийн бэлтгэл ажлаа базааж байна. Түүний дууны үг, ая, найруулгыг "Wishbone” студийн баг хариуцан ажиллаж байгаа аж. Хүчирхэг хоолойтой дуучин О.Энх-Эрдэнэ “Wake up with you” дууныхаа клипийг сонсогчдодоо хүргэсэн хэдхэн хоногийн өмнө "She ain't no love song" дуугаа цацсан билээ.
“The world’s best” дэлхийн шоуны шүүгчээр реппер, продюсер О.Баярсайхан /Рокит бэй/ ажиллаж байна.