x

Стилийн шүтээн болсон вангийн ахайтан, гүнж нар

Энд хэдэн арван сая хүмүүсийн стилийн шүтээн болсон вангийн ахайтнууд ба гүнж нараас танилцуулья.

ГРЕЙС КЕЛЛИ

Жүжигчин байгаад хааны гэр бүлийн гишүүн болсон нь ёстой л ид шидийн үлгэр гэмээр. Матрын арьсан Hermes цүнх, бээлий, алчуур, дөрвөлжин хээ, сувданд дуртай байсныгаа тэр Диорын стилиэр хийж өгсөн юм. Монакогийн вангийн ахайтан цэгц цэмцгэр мэдрэмжээс гадна учрыг нь олж, хужрыг тунгааж чаддаг нэгэн байлаа. Энэ бүгд нь моодонд нөлөөлөөд төдийгүй түүний олон тооны бишрэгчдийг хүмүүжүүлж өгчээ.

ДИАНА

Диана  гүнж юу өмсөхөө  өөрөө шийддэг байсан ба тэр нь түүнийг загварын шүтээн болгосон билээ. Цагаан ордонд Жон Траволтатай бүжиглэхдээ гоёсон байсан хар  даашинз багагүй дуулиан босгосон юм. Язгууртнууд хар өнгийг гашуудалд өмсч байсан юм. Британи дизайнеруудын шинэ үе, хурц тод илэрхийлэл, намхан өсгийтэй шаахай зэргийн сонголтууд тухайн цагтаа зоригтой шийдвэр байсан ба энэ нь огт алдаагүй билээ. Түүний нээлттэй ардчилсан стиль нь 80-90-ээд оны загварын ерөнхий чиг хандлагыг өөрчилсөн юм.

“Диана бүхнийг өөрийнхөөрөө хийсэн ба түүнийг дагах хүмүүсийн тоо их байлаа. Тэр үед хэт ямбалаг байсан моодыг Диана нээлттэй, анхаарал татахуйц болгож өгсөн юм” гэж Фэшн-шинжээч Кика Роша үнэлсэн байдаг.

СТЕФАНИЯ

Хайр сэтгэл, сэтгэл зүрхний илэрхийллээрээ Дианагийн гол өрсөлдөгч байсан, жинхэнэ поп од, наяад оны фэшн-шүтэн бишрүүлэгч бөгөөд Грейс Келлийн охин загварын ертөнц гэж юу байдгийг сайн мэднэ. Өсвөр насандаа тэр Dior брэндийн ерөнхий дизайнер Марк Боаны туслахаар ажиллаж эхэлсэн байв. Дөнгөж 18-тай байсан ч Стефаниягийн чадвар нь хэд хэдэн хүнийг орлохоор байсан гэдэг. Удалгүй тэр загварын ордны багийн жинхэнэ гишүүн нь болсон байлаа. Бүх зүйл сайнаар явж байсан ч гүнж рок-шикийг илүүд үзсэн байв. Нүдний шил, жийнс, мансуурал түүний талбай байлаа.  Гэхдээ гүнжийн стиль хэзээд үлгэр болж иржээ.

КЕЙТ МИДДЛТОН

Хаан ширээнд хамгийн хамааралтай болсон хүний хувьд Кейт Миддлтонд олны итгэл автоматаар очсон байлаа. Харин тэр итгэл хүн болгонд ирдэггүй. Кейт тэр итгэлийг зөвөөр ашигласан юм. Стилийн туршилтыг зоригтой хийдэг тэрбээр уламжлалын хүрээнд биеэ авч явах чадвартайн дээр үргэлж олны хүлээлтийг алдалгүй дэгжин харагдаж чаддаг. Дианагийн хандлагыг хөгжүүлсэн Миддлтон албаны хувцсыг ардчиллын элементээр чимэглэдэг. Тэр заримдаа масс-маркетаас сонголт хийнэ. Ер нь бол Британийн хаант засгийн төрхийг олон нийтэд сайнаар харуулж байгаа. Хэт сүржин биш, хурц тод өнгө зэргийн хослолыг герцогийн ахайтан чадварлаг ашигладаг.

 

МЕГАН МАРКЛ

Өнгөрсөн оны шүтэн бишрэгчдийн сэтгэгдлээр Меган Маркл моодны шүтээний нэг гэдгээрээ Кейт Миддлтоныг даван гарлаа. Наад зах нь The Year in Fashion чансаа Гаррийн сүйт бүсгүйг Уильямын эхнэрээс нэг шатаар дээгүүр жагсаасан байлаа. Меганы  үнэлгээ нь тогтвортой биш.

Жишээлбэл, “Зарц эмэгтэйн яриа” зохиолын уран бүтээлч Маргарет Этвуд түүнийг дэгжинд тооцдоггүй. Нөгөө хэсэг нь америк жүжигчин эмэгтэйг ганган дэгжин, шинж үеийн язгууртан гарч ирлээ гээд бишэрч байгаа. Үүнтэй маргах зүйл байхгүй л дээ. Меган жаахан ч гэсэн Кембрижийн ахайтнаас ах, огт өөр материалын хүн юм. Тэрбээр интернэтийн идэвхтэй хэрэглэгч, олонтой зай барьж сураагүй учраас илүү нээлттэй мэт харагддаг. Хэрэв Кембрижийн герцогийн ахайтанг мейнстрим гэвэл “Форс-мажор” киноны од индепендент болж таарна.

Тэрбээр, Misha Nonoo, Finlay and Co., Aquazurra брэндийн хувцсыг масс маркетийн River Island, Dorothy Perkins, Topshop эсвэл  догиширсон  Barbour, Burberry брэндтэй зохицуулан хувцасладаг харагдана. Тэр нь олонд ихээхэн таалагддаг бололтой. Гэхдээ бол төлбөрийн чадвартай хэсэгт нь Кейт илүүтэй таарлагддаг. Үүний тодруун жишээ нь өнгөрсөн онд ахайтны өмсөн зугаалж явсан Roland Mouret-аас Dolce & Gabbana хүртэлх брэндийн хувцас хунар нэрийн барааны дэлгүүрүүдэд нь минутын дотор алга болж байсан юм.

М.Цогт

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
"Улаанбаатарын өвлийн наадам" энэ сарын 15-16-нд болно 1 цаг 33 мин Махны үнэ өсөлттэй байна 1 цаг 35 мин Монгол, Хятад хоёр улс хууль сахиулах салбарт хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ 1 цаг 36 мин Нийтийн тээврийн зөрчил гаргасан жолооч нарт хариуцлага тооцжээ 1 цаг 38 мин СХД-ийн 42-р хороонд төрийн үйлчилгээний цогцолбор баригдаж дууслаа 1 цаг 39 мин Их өгөгдөлд суурилсан загварчлал ашиглан авто замын түгжрэлийг бууруулна 1 цаг 41 мин Монголын залуу жүдочид Европын цомын тэмцээнд хүч үзнэ 1 цаг 43 мин Зүрхний дутагдлын эмчилгээнд шинэ дэвшил: Биологийн наалт туршиж байна 1 цаг 46 мин Филиппиний дэд ерөнхийлөгч Сара Дутертед импичмент зарлав 1 цаг 49 мин Үндэсний дээд лигийн "Бүх оддын тоглолт" маргааш эхэлнэ 1 цаг 51 мин Үл хөдлөх хөрөнгийн татварын орлого буурчээ 1 цаг 56 мин Жанжин 2 цаг 4 мин Европын Холбооны архины хэрэглээ дэлхийд өндөр түвшинд байна 5 цаг 49 мин Сочи Дубай шиг хиймэл аралтай болно 5 цаг 55 мин Гараашийн худалдаанаас олдсон зураг Ван Гогын бүтээл байж магадгүй гэв 6 цаг 0 мин Оросын нефть, хийн орлого тогтвортой хэвээр байна 6 цаг 6 мин “SocialPay Loves Movie” урамшуулал зарлагдлаа 23 цаг 15 мин Монгол, Норвегийн харилцааг эдийн засгийн чиглэлд өргөжүүлэх талаар хэлэлцэв Өчигдөр 16 цаг 19 мин Монголбанк нэгдүгээр сард 1.2 тонн үнэт металл худалдан авав Өчигдөр 16 цаг 17 мин УИХ-ын дэд дарга Х.Булгантуяа “Оюутолгой” ХХК-ийн Гүйцэтгэх захиралтай уулзав Өчигдөр 16 цаг 04 мин
iИх уншсан
Япон дахь гадаад ажилчдын тоо дахин түүхэн дээд үзүүлэлтэд х... Вашингтоны онгоцны осол гаргахгүй байх боломжтой байв: Хэвлэ... Цэнддоо: Гурван баяр, нэг Монгол Л.Оюун-Эрдэнэ “Стратегийн ордуудын 34 хувийг биш, 100 хувь а... Ардчилсан нам Лу.Гантөмөрийг сонгосон нь оносон бололтой Д.Уламбаяр: Олон улсын харилцаа, геополитикийн орчинд их гүр... Ганчимэг: Монгол бол хуваагдахааргүй цул ард түмэн... 2025 оны хоёрдугаар сард онцлох спортын тэмцээнүүд Мөнгө тархийг орлодоггүй Монгол Улс цөмийн эрчим хүчний тоглогч болох замын бэлчирт и... Үүлэн чөлөөний наранд өндийж ургасан "ЦЭЦЭГ" Гашуунсухайтын гэрээг зурах болсон нь улс төрийг улайсгах ши... Дэлхий мөхөл хүртэл 89 секунд: Эрлэгийн шүүлтийн цаг ойртсоо... Ж.Золжаргал: “Хүүхдээ угаартаж нас барсныг мэдээлэх юм бол х... Монголын Үндэсний бөхийн холбооноос хоёрдугаар сарын барилда... Б.Заяабал: НӨАТ-аар маш том хэмжээний өөрчлөлт хийх нь улс о... Улаанбаатарт өдөртөө 15 хэм хүйтэн Японд үүссэн аварга нүх бүхэл бүтэн ачааны машиныг залгив Налайх дүүрэгт менингококкт халдвар авсан 3 настай хүүхэд на... Шведэд Коран судар шатаадаг Салван Момика буудуулж амиа алдж...
Top