Mongolia's next top model нэвтрүүлэг өнөөдөр өндөрлөж, ялагчдаа тодруулж байна. Энэ удаагийн шоу нэвтрүүлгээр хоёр ялагчийг тодруулсны нэг нь нэвтрүүлгийн оролцогч асан Ч.Чамин-Эрдэнэ болов. Түүний дурсгалд зориулж ялагчийн цом болон 20 сая төгрөгийг талийгаачийн дүү Чамин-Эрхэст гардуулллаа.
Финалын шатны нэвтрүүлгийн эхэнд Ч.Чамин-Эрдэнийн дурсгалд зориулан түүний ярилцлагууд болон зураг авалтуудаас үзэгчдэд хүргэсний дараа нэвтрүүлгийн зочид болон шүүгчид нэг минут дуугаа хураан эмгэнэл илэрхийлж, хүндэтгэл үзүүлэв. Үүний дараа талийгаач Ч.Чамин-Эрдэний дүүд түүний ялагчийн шагналыг гардууллаа.
Финалын шатанд Алина Дансаранова, Мишээл, Одонтунгалаг, Анужин нар үлдсэн бөгөөд нэвтрүүлгийн хоёр дахт ялагч удахгүй тодорно.